fbpx
News

PUBG тоглоомын мэдэх, мэдэхгүй зүйлс

Шүхрээр газардах цэгээ болгоомжтой сонго
PUBG тоглоом хагас цагийн турш үргэлжилж болох юм, гэхдээ бүх зүйл буруугаар эргэвэл хэдэн секундэд дуусна. Эрт тоглоомыг дуусгах нэг шалтгаан бол буух цэгийг буруугаар сонгосон явдал юм.
Өөр тоглоомын хувьд та тоглолтын хамгийн сайн цэгийг олж газардахыг зорьж болно. Харин энэ тоглоомын хувьд олон тоглогчидтой газраас аль болох зайлсхийх хэрэгтэй.
Цэргийн бааз, цахилгаан станц, Ergo гэх мэт томоохон хотууд, газрын зурагт хамгийн сайн зэвсэг, хуягуудыг элбэг олж чадах боловч ур чадвартай тоглогчид хамгийн түрүүнд тийш зүглэдгийг сана.
Гэхдээ зөв цагтаа зөв газраа газардахгүй удвал агаар тэнгэр чиний хоёр дахь дайсан болох болно.

Эхлээд цуглуул, дараа нь бууд
Хэрэв чи PUBG-д үхсэн бол амьдрал дээрч үхсэн. Ганцаар тоглох горимд 2 дахь боломж гэж байхгүй, харин багийн тоглолтонд эрт унах нь тэдний ялах магадлалыг багасгана.
Эрт унаснаас чимээгүйхэн item цуглуулаад явж байсан нь дээр, тэнэж явахдаа аймаар хүчтэй AWM sniper олж болох ч мэдээтэй байхгүй бол сайхан itemtai цогцос болох вий.

Зөвхөн сум тусах зайнд хүрэх үед л буудах

Энэ бол шинэ тоглогчдийн гаргадаг хамгийн гол алдаа бөгөөд PUBG-д үүнээс илүүтэйгээр таныг алах зүйл байхгүй. Хэзээ нуугдаж хэзээ гал нээх бэ гэдэг нь төвөгтэй мэдрэмжийн асуудал боловч таны зэвсгийн сум тусах зайнд хүрээгүй бол гал нээж болохгүй гэсэн хатуу дүрмийг мөрд. Мэдээж ойрын зайнд SMGs, S12K тэсрэлттэй буудлага хийх бол, гар буу нь дунд зайнд сайнаар нөлөөлнө. Sniper бол мэдээж хол зайнд тусах нь тодорхой. Хэзээ ямар буу хэрэглэхээ сайтар тооцоол судла.

Газрын зургаас хэзээ ч бүү хараагаа салга
Чи газардсан л бол ганцаараа бүхнийг хийх хэрэгтэй болно. Эргэн тойрноо ажиглахаас гадна үндсэн болон жижиг газрын зургийг байнга ашиглаж хараа салгаж үл болно.
Мэдээж чи PUBG-ийн тойргийг мэдэх байх, тогтмол хугацаанд диаметр нь багасах тул хэтэрхий холдох, оройтохоос сэргийлж тоглоорой.

Нуугдаад ажигла
PUBG-д хамгийн сайн нуугдсан нь төгсгөлийг нь үзэх магадлалтай. Тиймээс сайн нуугдаад байдлыг ажигла.
Энэ үедээ чимээгүй хэрэглэх зэвсэгээ бэлэн байдалд байлга. Чамд чимээгүйхэн дөхөж ирсэн хэн нэгнийг чимээгүйхэн цааш харуулахад гэмгүй биз дээ. Мэдээж чамд давуу тал олгох хад асга, балгас, байшин барилга зэргийг сонгоорой.

Багийнхантайгаа харилцах
Тоглоомыг тоглох үед боломжтой цохилт өгөхийг хүлээсээр тэвчээр алдмаар ганцаардах үе байдаг. Энэ үед байнгын харилцаа холбоог стратегитэй хослуулж тоглох нь ялалтад хүргэдэг.


Дугуй хэзээд хөлнөөс дээр
Хаа нэгтээ хурдан хүрмээр байна уу? Тэгвэл найз минь чамд машин хэрэгтэй. Тоглоомын газрын зураг бүрт машин унаа байрлуулсан байдаг ч тэдгээр нь ихэвчлэн том барилга байгууламж, төв замын дэргэд байрладаг болохыг анхаар.
Чамаас бусад 99 тоглогч бас яг ийм хүсэлтэй тоглож байгаа тул тээврийн хэрэгсэлд ойртохдоо болгоомжтой байхад илүүдэхгүй.

Гэх мэтчлэн олон tips байна та бүхэн хүсвэл дараа тоглолтын solo, team тактик, стратеги оруулнаа…

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close