News

Hybrid машины давуу ба сул талуудыг та мэдэх үү

Hybrid машин илүү алдартай, илүү түгээмэл болж байна.

Үндсэндээ эрлийз хөдөлгүүртэй машин нь хоcолсон буюу цахилгаан мотор, уламжлалт хөдөлгүүр (бензин, дизель)-ийг зэрэг ашигладаг юм.

Цахилгаан хөдөлгүүр нь хурд багатай байдаг бол, бензин, түлш ашигладаг хөдөлгүүр нь өндөр хурдтайгаар ажилладаг онцлогтой.

Toyota Prius, Civic Hybrid зэрэг машин нь зөвхөн бензин хэмнэхээс гадна CO2 ялгаруулалт багатай.

Хэдийгээр эрлийз тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж, түгээмэл болж байгаа боловч цөөн тооны хүмүүс нь хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн ажиллах зарчим, бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс юугаараа илүү бэ зэргийг мэдэхгүй байсаар байна.

1900-аад оны эхэн үеэс энэхүү технологи нь бий болсон боловч өнгөрсөн хорин жилийн хугацаанд үйлдвэрлэх үнэ нь жолоочийн худалдан авах боломжит хэмжээнд хүрч чадсан юм.

Олон хотууд нийтийн тээврийн болон үйлчилгээний тээврийн хэрэгслийг hybrid машин, автобусруу шилжүүлж байгаль орчинд эерэгээр нөлөөлөхөөр оролдож байна.

Hybrid Автомашины давуу тал

1.Байгаль орчинд ээлтэй: Эрлийз машины хамгийн том давуу тал бол бензин хөдөлгүүртэй машинаас илүү бага түлш зарцуулж, тэр утгаараа агаарыг бага бохирдуулдаг тул байгаль орчинд ээлтэйд тооцогддог.

2.Санхүүгийн ашиг тус: Hybrid автомашин нь олон боломжит урамшууллаар дэмжигддэг. Жилд төлөх татвар, хураамжийн хэмжээ бага, гаалийн болон онцгой албан татварын хөнгөлөлт эдэлдэг, мөн шатахууны зарцуулалт багатай тул халаасанд дахь мөнгийг бага үрнэ.

3.Дахин сэргээгдэх тоормосны систем: Эрлийз тээврийн хэрэгсэл тоормослох үед бага хэмжээгээр батерейг цэнэглэж байх технологитой. Ингэснээр нөхөн сэргээгдэх эрчим хүчний үүсвэртэй адилхан түлшийг бага зарцуулна.

4.Хөнгөн материалаар хийсэн: Hybrid машин нь хөнгөн материалаар хийгдсэн бөгөөд энэ нь түүнийг хөдөлгөхөд эрчим хүч бага шаардагдана гэсэн үг юм.

5.Дахин борлуулах үнэ: Бензин шатахууны үнэ тасралтгүй өсч байгаатай холбоотойгоор олон хүмүүс эрлийз машинд дурлаж байгаа бөгөөд үүний үр дүнд эдгээр ногоон тээврийн хэрэгслийн дахин борлуулагдах хэмжээ нэмэгдэж үнэ нь тогтвортой хадгалагдаж байна.Hybrid машинтай байхад энэ мэтчлэн олон давуу тал байх боловч хамгийн гол давуу тал нь таны хэтэвчинд үнэхээр хэмнэлттэй. Нөгөө талаас таныг байгаль дэлхийдээ хайртайг чинь олонд илэрхийлнэ.

Hybrid Автомашины сул тал

Энэ машины сул тал гэж байгаа зүйл нь таны бодож байгаа зүйл биш байж магадгүй юм.
Хүмүүс эрлийз машиныг энгийн машинтай адилхан хүч чадалтай биш гэж боддог.Гэвч энэ машин нь энгийн машинтай адил хүч чадалтай бөгөөд уулын жолоодлого, өөрийн хэмжээнд ачаа чирэх зэрэгт асуудал гаргахгүй.
Сул тал нь таны автомашины хэрэглэдэг түлшний төрлөөс хамаарна.

1.Гарааны бага хүч: Hybrid машин нь гарааны үед цахилгаан хөдөлгүүр эхлэж ажиллах зарчимтай тул энгийн хөдөлгүүртэй автомашинаас удаан хурд авдаг.Тиймээс хот доторх хөдөлгөөнд тохиромжтой байдаг. Уралдах талаар санаад ч хэрэггүй.

2.Үнэтэй байж магадгүй: Монголын нөхцөлд ихэвчлэн дахин борлуулагдаж буй машин орж ирдэг тул үнэ боломжийн хэмжээнд байдаг бол hybrid машиныг шинээр нь худалдан авагч олонтой улс орнуудад энгийн хөдөлгүүртэй автомашинаас 5000-аас $ 10000-аар илүү үнэтэй байдаг байна.

3.Муу жолоодлого: Загвар хийцээс шалтгаалж бага зэргийн жолоодлого муутай.

4.Засварын зардал: Хос хөдөлгүүр, технологийн хийц, хэрэглээнд нэвтрээд удаагүй зэрэг нөхцөлүүдээс шалтгаалж засварын зардал бага зэрэг өндөр байдаг.

5.Батерейн өндөр хүчдлийн байдал: Ослын үед батерейн өндөр хүчдэл нь таны үхлийн аюулыг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл ийм тохиолдолд цахилгаанд цохиулах, шатах, түлэгдэх магадлал өндөр байх бөгөөд аврагчид зорчигч болон жолоочийг машинаас гаргахад хүндрэл учирдаг.

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close