МэдээлэлЭрүүл мэнд
Гэрийн нөцөлд өгзөг хэсэгээ хөгжүүлэх үр дүнтэй 5 дасгал

Яг таарсан хэлбэртэй өгзөгтэй байх нь бидний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Гэвч танд төдийлөн спортоор хичээллэж фитнест явах цаг гарахгүй байвал энэхүү 7 дасгалыг гэртээ туршаад үзээрэй.
1.Сандал түшин ташаагаа өргөх
- Сандал авах
- 2 хөлөөрөө газар бүрэн тулах ба мөрний хэмжээтэй зай аваад нуруун дээд хэсгээр сандланд тулах
- Толгойныхоо ард 2 гараа аван хөхөвчийн хэсгээр сандалны ирмэгт тулна.
- Ташаа хэсгээ өргөн гуя хэсгээ сандалтай зэрэгцэх маягаар дээш өргөн доош удаан буулгах маягаар 3 удаа 12оор хийж орно.
2. Нэг хөл дээрээ скуат суух
- баруун хөлөө өргөөстэйгөөр сандал дээр сууна.
- 2 гараа урдаа барина.
- Баруун хөлөө доошлуулалгүйгээр зүүн хөл дээрээ босож суух маягаар 3 удаа 12оор хийж гүйцэтгэнэ.
3. Шалан дээр гантил барин скуат хийх
- Өвдгөн дээрээ суун 2 хөлөө нийлүүлэх
- Гантилаа цээжиндээрээ барина. Хэрэв дөнгөж эхэлж байвал 2кг аас эхлэхийг зөвлөж байна. Дараа нь жинг нь нэмж болно.
- Өвдгөн дээрээ босч суух маягаар дасгалаа үргэлжлүүлнэ. 3 удаа 12оор
4. Нэг хөлөн дээрээ зогсон газар хүрэх
Баруун хөлөн дээрээ зогсон зүүн хөлөө нугалаад доош тонгойх үеээ зүүн хөлөө тэнийлгэн дээш өргөж гараар газарт хүрнэ 3 удаа 12оор
5. Урвуу сандал дээр сунгалт
- Сандал эсвэл ширээн дээр хэвтэх
- Булан хэсэгт гараараа барин хөлөө аль болох өндөрт өргөнө.
- Энэ дасгалыг 3 удаа 10-15 удаа хийнэ