fbpx
News

Зүгээр л уйлахад эмчлэгдэх 5 эмгэг

Америкийн нэгдсэн улсад хийгдсэн судалгаагаар эмэгтэйчүүд сард дунджаар 3,5 удаа уйлдаг бол эрэгтэйчүүд сард дунджаар 1,5 удаа нүднээсээ нулимс урсгадаг байна. Уйлах үзэгдэл нь нийгэмд сул дорой харагдах боловч уйлмаар байвал хүссэнээрээ уйлахыг эмч нар зөвлөж, үүгээрээ өөрийгөө анагаах боломжтой гэцгээжээ.

  1. Стресс

2014 онд хийсэн судалгаагаар уйлах нь стрессийг тайлах хамгийн гол эмчилгээ болдог гэжээ. Энэ нь биеийг бүхэлд нь тайвшруулж бодол санааг цэгцлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна.

2. Цусны даралт

Хэрвээ бидний цусны даралт их болвол зүрхний шигдээс, даралт ихсэх, зүрх зогсох, солиорох эсвэл бүр бөөрний ажиллагаа ч зогсож мэднэ. Харин уйлах нь бидний цусны даралтыг бууруулхаас гадна тогтворжуулдаг ажээ. Харин хэт шахаж уйлах нь даралт ихсгэж болох сул талтай.

3. Нүдэнд орсон хог хаягдлыг цэвэрлэх

Нулимс нь таны нүднээс урсаж байхдаа нарийн тоос, шороо, унасан сормуус зэргийг авч буун нүдийг тань цэвэрлэдэг байна. Энэ цэвэрлэгээ нь хүний кортизолын түвшнийг багасгахаас гадна сайхан ааштай болгодог байна.

4.Сэтгэлийн хөөрөл

Хэрэв та зан ааш нь яагаад түрэмгий болж, сүүлийн үед сэтгэлийн түгшүүр, уур уцаартай болж байгааг гайхаж байгаа бол тодорхой хариулт өгөх боломжгүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Сэтгэлийн өөрчлөлт янз бүрийн шалтгааны улмаас тохиолдож болно. Ийм шалтгаануудын нэг нь биед марганец хуримтлагдах явдал юм. Бид уйлах үед манганы илүүдэл нулимс асгарах тусам биеэс гадагшилдаг. Энэ нь түүний биед агуулагдах концентрацийг бууруулж улмаар тайван, анхаарал төвлөрүүлэхэд тусладаг.

5. Өвдөлт

Биднийг биедээ ямар нэг өвдөлт авахад тодорхой хэмжээгээр нулимс гардаг. Энэ нь бидний биеийн өвдөлт багасгах арга юм. Судалгаагаар өөрийгөө тайвшруулахаас гадна сэтгэлийн нулимсыг урсгах нь окситоцин ба эндорфиныг ялгаруулдаг болохыг тогтоожээ. Эдгээр химийн бодисууд нь хүнийг сайхан мэдрэмж төрүүлдэг бөгөөд бие махбодийн болон сэтгэлийн зовлонг хөнгөвчилдөг.

Гэвч уйлах нь 2 янз гэдгийг санаж байгаа биз дээ? Бид баярлахдаа ч гэсэн нулимс гаргадгийг санаж аваарай. Нулимсаа гаргах цагтаа ичэж зоволгүй гарган уйлж байгаарай.

 

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close