fbpx
МэдээлэлЭрүүл мэнд

Эцэг эхчүүд нялх хүүхдүүддээ төдийлөн хийгээд байдаггүй эмчилгээнүүд

 

1.Стресс тайлах рефлексологи

Хөнгөхөн давтамжаар хүүхдийнхээ хөлөнд массаж хийж өгөх нь хүүхдийг ядаргаанаас нь салгах хурдан арга ба хурдан унтахад нь ч тусладаг байна.

Хэрхэн хийх вэ?

  1. Тавхай хэсгийг зөөлнөөр илэн массаж хийнэ
  2. Хүүхдийн хариу үйлдлийг ажиглан массаж хийж буй байрлалуудаа солих
  3. Хэрвээ хүүхэд тань сөрөг үйлдэл гаргахгүй амарч байвал энэ массаж нь үйлчилгээгээ өгч байна гэсэн үг
  4. Үүнийг өдөр бүр хийж занших хэрэгтэй

2.Энхрийлж эрхлүүлэх нь оюун ухааны хөгжилд хэрэгтэй

Эцэг эхийн хувьд хүүхдийг өөрийн эрхгүй энхрийлэхийг хүснэ. Нялх хүүхдийг эцэг эхчүүд нь илүү ихээр энхрийлж, хүмүүжүүлсэн хүүхдүүд насанд хүрэгсэдтэй харьцуулахад илүү хүчтэй сэтгэцийн эрүүл мэндтэй байдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан байна.

3.Тайвшруулах массаж

Ядаргаанаас гаргаж тайвшруулахад массаж хийх нь хамгийн нийтлэг арга юм. Хүүхдэд массаж хийх явцад аюулгүй, зөөлөн санагддаг байна. Мөн нялх хүүхдүүдэд хийгээ гаргах, гэдэс өвдөх, өтгөн хаталт зэргийг эмчлэхэд тусладаг байна. Өдөр тутмын массаж нь тэдний өсөлтөд нөлөөлдөг учир тогтмол хийх нь зүйтэй

Хэрхэн хийх вэ?

  1. Удаан ба зөөлнөөр тэдний нуруу болон биеийг илэх
  2. Хүүхдээ доош харуулан нуруунд зөөлнөөр массаж хийх
  3. Массаж хийж байхдаа хүүхэдтэйгээ ярилцаж байнга харж байх хэрэгтэй. Тэгэх юм бол тэдэнд илүү аюулгүй байж сайн амрах болно.
  4. Өдөрт хэд ч хийж болно гол нь таны хүүхэд дуртай байвал шүү дээ
  5. Тос түрхэн хийвэл илүү үр дүнтэй ч гэсэн харших эрсдэлтэй тул болгоомжтой байх хэрэгтэй шүү

4.Биеэ даах цаг тэдэнд гаргаж бай.

Ингэснээр хүүхэд өөрөө хөдлөж өөрийн булчингуудаа хөгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ.

Хэрхэн хийх вэ?

  1. Дөнгөж эхэлж байвал цээжин дээрээ бага цагаар гаргах
  2. Явцдаа цагаа сунгаж гэдэсэн дээр нь хэвтүүлэх хэрэгтэй. Үргэлж анхааралтай байх хэрэгтэй.
  3. Хэсэг хугацааны дараа хүүхэд өөрөө шалан дээр мөлхөхийг оролдож эхэлнэ. Тэр үед хуйлсан даавуун алчуур тэдний суганы доор эвж толгойгоо даахад нь туслаарай. Гэхдээ өөрсдөөрөө толгойгоо өргөхөд нь хэцүү байвал шүү

5.Чичиргээ ба шуугиан нь хүүхдийг тайвшруулдаг

Чичиргээ нь хүүхдийг тайвшруулахад хамгийн шилдэг арга хэмээн батлагджээ. Шуугианы хэрэгсэл ч гэсэн. Хатаагч болон угаалгын машин нь шинэ эцэг эхчүүдэд их хэрэг болдог ба энэ нь хүүхдийг унтуулахад ч гэсэн их туслалцаа үзүүлдэг байна. Учир нь хүүхэд эхийн хэвлийд байхдаа үүншиг чимээ сонсдог болохоор тэр байна.

6. Машинаар явах нь тэдэнд унтахад илүү тусладаг

Дээр дурьдсан шиг машины хөдөлгөөн нь эхийн хэвлий доторх хөдөлгөөн шиг учир тэдэнд илүү амрахад амар байдаг байна. Мөн моторын чимээ нь мөн л адил тайвшруулдаг.

7. Хүнсний сод-оор шумууланд хазуулсан хэсгийг эмчлэх

Зуны эдгээр саруудыг шумуулгүйгээр төсөөлөшгүй. Хүнсний содыг устай холин өтгөн болгож таван дээр нь түрхэн хэсэг байлгана. Харин цэвэрлэхдээ бүлээн алчуураар арчиж авна.

8. Уйлах шалтгаан нь дан ганц өлссөнөөс биш

Ихэнхдээ “Үгүй-үгүй” гэдэг хариуг уйлан өгдөг хэмээн Харвардын эрдэмтэд нотолжээ. Ихэнх эцэг эхчүүд уйлахаар нь л хоол өгдөг нь үнэн хэргээ буруу үйлдэл юм. Ингэх нь хүүхдийг илүүдэл жинтэй болгодог хэмээн эмч нар зөвшөөрдөггүй байна. Хүүхдүүд мөн ядаргаа, уйтгар гуниг эсвэл таагүй байдал үүсэхэд уйлдаг байна.

Юуг туршиж үзэх хэрэгтэй вэ?

  • Хэрэв та ойрхон тэдэнд хоол өгсөн ч уйлсаар байх юи бол тэдэнтэй тоглож эсвэл юм ярих хэрэгтэй. Мөн тэврэх юмуу эрхлүүлж үзэх нь зөв.
  • Хэрэв та шинэ эцэг эхчүүдэд өгөх өөр зөвлөгөө байвал comment хэсэгт зөвлөгөөгөө үлдээгээрэй баярлалаа!
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close