fbpx
МэдээлэлНийтлэл

Бидний сайн мэдэх 8 хүүхэлдэйн киноны дүрүүд бидний мэддэг шиг биш ч байж мэднэ

1.Тоглоомын түүх киноны Вүүди

Базз лайтер түүний найзуудыг өөртөө татахад Вүүди шууд уурлаж атаархсан ба лидер болохын тулд олон муу гэж хэлж болох зүйл хийсэн. Гэвч киноны төгсгөлд тэрээр өөрчлөгдөж өөр болсон ч түүнийг цэвэр сайн дүр гэж хэлэхэд хэцүү юм.

2.Фроузен киноны гол дүрүүд болох Элса, Анна хоёрын эцэг эх

Киноны эхлэлийг санаж байна уу? Бяцхан Элса дүүтээгээ ид шидээрээ тоглож байгаад санамсаргүй гэмээдэг. Бүх хүүхэд л ямар нэгэн алдаа гаргадаг гэвч Элсаг эцэг эх нь бүхий л зүйлд буруутгасан. Тэд түүнийг сүпер хүчээ хянатал нь гадаад орчноос тусгаарладаг. Жинхэнэ эцэг эх хэзээ ч нэг охиноо нөгөөхөөсөө хамгаалдаггүй.

3.Алладин

Алладин бол хулгайч, гэвч тэр муу хүмүүсээс хулгайлсан зүйлсээ ядуу хүмүүсдээ хуваалцдаг байсан. Тэрний хүсч байсан зүйл нь зөвхөн хоолны төлөө их хэмжээний мөнгө.
Гэвч бэрдийн дэнлүүг олмогц түүний муу зан чанарууд гарч ирдэг. Гүнжийг баян мэт хуурч гүнжтэй гэрлэдэг. Үзэгчдийн хэлснээр “Алладин нь муу дүрийн Жафараас ялгарах ганц зүйл нь гол дүр нь байсан юм” гэж хүртэл хэлсэн байна. Харин таны бодол?

4.Арслангийн хааны Мусафа

Муфаса нь өөрөөрөө бахархагч эзэн хаан.Тэрээр өөрийн дургүй бусдыгаа болон өөрийн гэр бүлийн гишүүнийг ч өөрийн овгоос хөөдөг байсан юм. Мөн өөрийн дүү Соривттойгоо харилцаагаа дээшлүүлэх ямарч хүсэлгүй, түүний талаар тоглоом тохуу хийдэг. Магадгүй энэ нь Соривтыг улам муу болгосон ч байж болзошгүй хэмээн үзэгчид үздэг билээ.

5.Питер Пен

Венди болон түүний ах дүүстэй Неверланд руу явж байхдаа бүгдэнгээс нь хурдан нисч дараа нь хүрч ирээд тэднийг хаана байсныг асууна.
Тэр эдгээр хүүхдүүдийг хурдан авч явснаа, эсвэл зүгээр л дурсахыг хүсээгүй гэдгээ мартсан байх. Хөвгүүдийн нэг нь унаж эхэлмэгц Петр инээж, Вэнди түүнийг авар хэмээн ятгахад л түүнд тусалсан.

6.Брэйв киноны Мерида

Мэрида энэ киноны эрх танхи хүүхэд шиг аашилдаг. Тэр гэрлэхээс татгалзвал юу болох талаар огт боддоггүй. Гэсэн хэдий ч дайн эхлэх болно гэж ээж нь шууд хэлэв. Охин нь ээжийгээ гомдоох ямар ч боломжийг ашигладаг. Жишээ нь,түүнийг араатан гэж дууддаг, түүнтэй хамт амьдрахыг хүсэхгүй байгаа гэж хашгирч байсан гэх мэт.

7. Шрек

Тэр амьдралын сайхан зүйлсийг бүгдийг үзэн яддаг байсан. Гүнжийг аврахддаа ч гэсэн түүнийг чин сэтгэлээсээ бус шагналаас л болж авардаг. Мөн бид таньд түүнтэй адил мангасууд бүгд хүн иддэг гэдгийг сануулах нь зүйтэй байх. Түүний дуртай ундаа нь черри биш хүний нүдтэй ундаа шүү.

8. Араатан ба гоо үзэсгэлэн киноны Бэллэ

Белле бол хөөрхөн, бие тоосон зангаа хаясан гол дүр юм. Түүний бүх эд хогшилд уурлаж байсныг санаж байна уу? Бэллэ энэ газар уйтгартай хэмээсэн ба зугтахыг хүсч байсан. Мөн асуудал тулгарах болгонд өөрийн амьдралаараа шалтагладаг. Бид түүнийг амьдралынхаа ихэнх цагийг ном уншихад зарцуулсан гэдгийг мэдэх ч түүнийг өөрийн болон аавынхаа амьдралд хэр туслалцаа хийснийг хараагүй.

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close