fbpx
Эрүүл мэнд

Эхийн өлөн усаар эмчлэх тухайтад Монгол ардын уламжлал

Монгол ардын уламжлалт анагаах ухаанд эхийнхээ усыг хэрэглэх тухай өгүүлсэн байдаг.

Жишээ нь Ээжтэй хүн өвчилдөггүй, Ээжтэй хүн үхдэггүй гэдэг нь ээж гэдэг амьд эрдэнийн нэг шид ээжийн өлөн ус юм. Бага балчир цагаасаа эхлээд эхийнхээ өлөн усыг өглөө бүр хэрэглэж байгаа хэн боловч хамрын шуухинаа тусахгүй байх бүрэн магадлалтай.

Монголын нууц товчоонд Чингис хаан дайнд шархдаад хүнд хэвтэж байхад Өүлэн эх өөрийнхөө усаар замбай зуурч “Ээжтэй хүн үхдэггүй юм” хэмээн өгч явуулдаг тухай гардаг нь тэр үед ч гэсэн хэрэглэж байсан нь илт байна.

Эхийн усийг ууж хэрэглэх, самбай тавих, ороож унтах, арвай зуурч үрэл хийж хадгалах гээд олон янзаар хэрэглэнэ. Энэ талаар олон улсын хэмжээнд ч судлагдаж ялангуяа ОХУ-д судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүд нилээд бий. Ханиад томуу эдгэхгүй удсан бол эхийн усаар ороож унтаад гам барьж салхи авахуулахгүй байхад эдгэдэг гэх мэт олон тохиолдлийг монголчууд бид мэдэх билээ.

Хууччуул өглөө бүр “гурван ам шээс” гэж ярьж мөрдлөг болгодог домтой байсан нь бидний дунд домог болон үлджээ. Нэг балга шээсээр ам, хоолойгоо зайлж, нөгөө балгаар нь нүдээ угаагаад үлдсэнийг нь уудаг байсан гэдэг. Монголчууд эхийнхээ усыг хэрэглэж заншсан. “Ээжтэй хүн өвчилдөггүй “Ээжтэй хүн үхдэггүй” гэх.

Ээж гэдэг амьд эрдэнийн нэг иш шид нь эхийн өлөн. Багаасаа эхийнхээ өлөн усыг өглөө бүр хэрэглэж дадсан хэн боловч хамрын шуухинаа ч тусахгүй байх бүрэн магадлалтай. Ээжийнхээ усыг хэчнээн олон хэрэглэнэ, төдий чинээ урт насалж эрүүл чийрэг байж чадна хэмээн үздэг.

Монголын ардын эмнэлэгт төдийгүй дорно дахины уламжлалт эмнэлэгт шээсийг дангаар нь болон жор найрлагад оруулж хэрэглэж байсан юм. Зогисох өвчнийг засахад хүйтэн усанд найман настай хүүхдийн шээсийг хольж гурван балга хүчтэй залгиулсны дараа загасны махыг ястай нь гал дээр шатааж утааг нь дахин дахин хамарт татуулвал эдгэнэ гэж бичсэн байна.

Шээсний эмчилгээний гол зарчим нь биеийг цэвэршүүлж туулгах арга дээр үндэслэгдэнэ. Хүний бие гаднаасаа хичнээн сайхан цэвэр байгаа ч дотроосоо их бохирдож хоол унд, хорт зуршил, архи тамхи, хөдөлгөөний дутагдал, нийгмийн элдэв стрессээс болоод гадагшлагдаж байх ёстой зүйлс нь биед хуримтлагдаж улмаар өвчин эмгэг тусах гол нөхцөол болдог гэнэ.

Аливаа өвчнийг засахад ч тухайн хүн дотроо их бохирдсон байвал дээрээс нь мянган эм, тариа хийгээд илааршил авах нь муу юм. Тийм учир эхлээд туулга, бөөлжүүлэг, зөөлөн шимт зэрэг цэвэршүүлэх эмчилгээг эхлээд хийдэг учиртай. Шээсээ хэрэглэхэд эрүүл байх төдийгүй, гоо сайхан байх боломж олдоно гэсэн үг.

Ямар үед шээсийг ууж үл болох вэ?

Эм тан уусны дараа шээсийг ууж болохгүй. Олонхи эм шээсээр гадагш ялгарч гардаг. Шээс их төлөв уусан эмний өнгө, үнэртэй байдаг. Олонхи витамин, антибиотик эмүүд шээсээр ялгардаг. Витамин С уусны дараа төдөлгүй шар шээс гарах, пенициллин, ампициллин тариулсны дараа шээсээр ихээхэн үнэр ялгарч гарах нь хэвийн үзэгдэл.

Эм, тариаг хэрэглэж байх үед өөрөө төдийгүй хүүхэддээ шээс битгий өг. Ойноосоо өнгөрч байгаа хөхүүл хүүхэд аспирин нэг боодлыг ууж цус алдан эмнэлэгт ирээд сэхээн амьдруулахад орж арайхийн сэхэж тасагт шилжээд байхад эх нь цитромон ууж байсан атлаа хүүхэддээ өлөн усаа уулгаснаас дахин цус алдаж хүндэрч байсан тохиолдол бий.

Өөрөөр хэлбэл, эм ууж буй үед шээсээ уувал уул эмийг дахин уусан мэт болно. Шээсээр гарч буй эмийг буцаан хэрэглэснээр тун хэтрүүлсэн мэт болох талтай. Архи уусан үед ч мөн адил ууж, хүүхдэд ч өгч болохгүй. Түүнчлэн сарын тэмдэг тохиосон үед зохимжгүй.

Эх сурвалж: zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close