fbpx
LifestyleЭрүүл мэнд

Та ямар үед сэтгэл зүйчид хандах шаардлагатай бэ.

Хэдэн өдөр дараалан унтахгүй байх /нойргүйдэл/

Юм идэх хүсэлгүй байх /хоолны дуршил алдагдах/, амт мэдрэхгүй болох

Байнга шалтгаангүйгээр түгших, сандрах, тавгүйтэх

Ямар нэгэн муу зүйл болох гээд байгаа мэт мэдрэмж олон өдөр дараалан арилахгүй байх

“Би өөрийгөө хянаж чадахгүй байна” гэсэн мэдрэмж төрөх

Уур уцаартай болох, ганцаардах

Айдас

Уйламтгай болох

Тайлбарлаж боломгүй бие махбодийн зовиур илрэх

Ходоод гэдэсний замын хямрал гэх зэрэг шалтгааны үед мэргэжлийн хүнд хандана.

Сэтгэл засал эмчилгээ хийх хэлбэрүүд

Ганцаарчилсан

Бүлгийн

Ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө:

Эмчлүүлэгч болон түүний гэр бүлийнхэнд зориулсан сэтгэлзүйн тусламж үйлчилгээний нэг хэлбэр юм. Өөрт тулгамдаад байгаа эрүүл мэндийн болоод сэтгэлзүйн асуудлуудыг хуваалцаж, түүнийг хэрхэн даван туулах талаар зөвлөлдөн ярилцана. Зарим үед сэтгэл засал эмчилгээ болж өгдөг. Үргэлжлэх хугацаа 45 минутаас дээш байна.

Дэмжих бүлгийн уулзалт

Ижил өвчтэй буюу адил тулгамдсан асуудалтай хүмүүс өөрсдийн тулгамдсан асуудлаа харилцан бие биендээ илчлэн илэрхийлж өөрийнхөө өвчнийг хүлээн зөвшөөрч, эрүүлжих шийдвэрийг гаргаж түүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга замыг бие биенээсээ мэдэж авах зорилго бүхий бүлэг юм.

Сэтгэл засал эмчилгээний зорилго нь:

Урьдчилан сэргийлэх;

Сэтгэл зүйн тааламжтай нөхцөл бүрдүүлэх;

Эмчилгээ;

Бусад төрлйин эмчилгээний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэлийг багасгах;

Нөхөн сэргээх.

Сэтгэл засал эмчилгээний төрлүүд:

Урьдчилан сэргийлэх зорилгоор: зан төрхийн сэтгэл засал, өөрийгөө ятгах эмчилгээ;

Оношилгооны үед: танин мэдэхүйн сэтгэл засал, өөрийгөө ятгах эмчилгээ;

Ховс, өөрийгөө ятгах эмчилгээ, төсөөлөх эмчилгээ;

Сэтгэл засал эмчилгээний үр дүн

Айдас, түгшүүрийг багасгана;

Эмчилгээний үр дүнд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ;

Өвдөлт, нойргүйдэл мэтийн зовиуруудыг багасгана, арилгана;

Бусад эмчилгээний хүндрэлээс урьдчилан сэргийлнэ, хүндрэлийг багасгана.

Эх сурвалж: zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close