fbpx
Гоо сайханЭрүүл мэнд

Гоо сайхны бүтээгдэхүүнийг ЗӨВ ХЭРЭГЛЭЖ гоо үзэсгэлэнгээ хадгалъя.

Бүсгүйчүүд бид өөрсдийн гоо сайхны бүтээгдэхүүнд зориулж аль сайн гэснийг авч хэрэглэхийг эрмэлздэг. Үүнд рекламын хүч ч нэлээдгүй нөлөөлнө. Гэвч та авсны дараа буруу сонголт хийснээ мэдэн толины өмнөө орхисон олон бүтээгдэхүүнд байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл арьсаа зөв оношилж мөн гоо сайхны бүтээгдэхүүний талаарх мэдлэгээ сайжруулбал мөнгөө буруу бүтээгдэхүүнд зарцуулахаас зайлсхийж чадах юм.

1.Арьсныхаа бүтцэд тохируулан бүтээгдэхүүн сонгох

Та гоо сайхны бараа сонгохдоо сав, баглаа, боодол зэрэгт анхаарлаа хандуулахаас илүүтэй өөрийн арьсандаа таарсан бүтээгдэхүүн зөв сонгож чадвал арьсны харшил, тууралт, улаалт зэрэг эмгэгээс сэргийлэхээс гадна мөнгөнд хэмнэлттэй гэдгийг ойлгоорой. Хэрэв та хэвийн арьстай бол – угаасны дараа таталдахгүй, хуурайшихгүй, идээт үрэвсэл буюу батга гардаггүй бол та хэвийн арьстай гэсэн үг. Энэ төрлийн арьстай хүсүүм ихэвчлэн хүүхэд болон залуу хүмүүс байдаг. Хэдий та хэвийн арьстай зөв арчилахгүй бол эмзэг мэдрэмтгий арьстай болох эрсдэлтэй. Тиймээс та арьс арчилгаандаа гол төлөв чийгшүүлэгчтэй бүтээгдэхүүн сонгон хэрэглэж долоо хоногтоо 1-2 удаа тэжээлийн маск тавьж байгаарай. Мөн арьсны цэвэрлэгээ маш чухал гэдгийг мартаж болохгүй шүү.

Хэрэв та тослог арьстай бол – тосны булчирхайн идэвхжлээс болж нүүрний тосны хэмжээ ихэсдэг. Ялангуяа өглөө босоход маш их хэмжээний тос нүүрэнд ялгарсан байдаг. Ийм төрлийн арьстай хүмүүс аль болох тосон суурьтай бүтээгдэхүүн сонголгүй усан суурьтай, чийгшүүлэгч өндөртэй бүтээгдэхүүн сонгож байгаарай. Учир нь хэчнээн тослог байгаа ч арьсны чийгшлийн баланс алдагдаж байдаг. Мөн арьсаа тогтмол маш сайн цэвэрлэж, гуужуулж байгаарай. Ингэхдээ сүүн цэвэрлэгчээс илүүтэй хөөсөн цэвэрлэгч илүү тохирно.Хэрэв та хуурай, эмзэг арьстай бол – Хэрэв та харшилтай, хуурай эсвэл мэдрэмтгий арьстай бол хүчил, үнэртэн, зөөлрүүлэгч, эфирийн тос зэрэг харшлын болон цочроогч бодисуудтай бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Харин тослог эсвэл усан суурьтай чийгшүүлэгч бүтээгдэхүүн нь таны хувьд хамгийн сайн шийдэл юм.

2.Бүтээгдэхүүний шошго уншиж сурах

Бүхий л гоо сайхны бүтээгдэхүүн нь “ид шид”-ийн орцоор баялаг бөгөөд таны амьдралыг өөрчилж чадах мэт зар сурталчилгаа явуулдаг. Гэвч яг аль орц найрлага нь танд хэрэгтэй вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй юм.

Витамин С – Гоо сайхны бүтээгдэхүүнд Витамин С хийх нь сүүлийн жилүүдэд хамгийн шинэлэг чиг хандлагын нэг болоод байгаа билээ. Эдгээр нүүрний бүтээгдэхүүн нь таны арьсны коллагеныг тэжээж, толбо, нөсөөг бүдгэрүүлж, эрт хөгшрөлөөс хамгаалж, нарнаас ирэх хэт ягаан туяаг бууруулж чаддаг.

Витамин Е – “Гоо сайхны витамин” гэж нэрлэдэг Е витамин нь арьсыг чийгшүүлж, арьсны бүтцийг сайжруулдаг. Антиоксидантаар баялаг тул таны арьсыг чөлөөт радикалуудын нөлөөллөөс болж арьс гэмтэх, эрт хөгшрөх зэргээс хамгаалж чадна. Е витамин нь арьсыг цаг агаарын эрс тэс байдлаас хамгаалдаг тул өвлийн улиралд энэхүү найрлагаар баяжуулсан суурь тос, уруулын тос хэрэглэхийг зөвлөж байна.
Зэс пептид – зэс пептидүүд нь арьсан дахь коллаген, эластины нийлэгжих явцыг дэмждэг учир гоо сайхны бүтээгдэхүүнд элбэг хэрэглэгддэг. Тэд мөн арьсыг сэргээж, өөгүй гөлгөр болгох үйлчилгээтэй. Энэхүү найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн нь арьс чангалах үйлчилгээтэй тул хөгшрөлийн эсрэг тэмцэхэд тань нэлээдгүй үр дүнтэй байх болно.

Коллаген – коллаген нь хөгшрөлийн эсрэг арьс арчилгааны зах зээлийн супер од яахын аргагүй мөн билээ. Уг уураг нь нас ахих тусам биед нийлэгжих нь багасдаг учир нь гаднаасаа болон дотроосоо заавал хэрэглэх шаардлагатай юм. Коллагентэй бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь таны арьсны уян хатан чанарыг сайжруулж, эрт хөгшрөхөөс сэргийлэн, арьсны гэрэлтсэн, өнгөлөг байдлыг удаан хадгалдаг.

3.Нүүрээ будахдаа арьсаа бэлдэх

Гоо сайхны артистуудын хэлж байгаагаар будалт хийхээсээ өмнө нүүрний арьсаа бэлдэх нь өөгүй цэвэрхэн будалт хийх хамгийн гол алхам байдаг гэжээ. Үүний тулд та өөрийнхөө арьсны төрөлд тохирсон цэвэрлэгчээр нүүрээ угааж, гуужуулах хэрэгтэй. Гуужуулагч нь арьсыг торгомсог байлгах гол зэвсэг юм. Энэ нь гадаргуу дээрх үхсэн арьсны цэвэрлэж, доор нь шинэ гөлгөр арьсны давхаргыг ил гаргахад тусална. Дараа нь нүүрэндээ чийгшүүлэгч тоник хэрэглээрэй. Нүүрээ чийгшүүлэх нь нүүр будалтад бэлтгэх бас нэг чухал алхам юм. Чийгшүүлэгч нь таны арьсыг толигор, чийглэг болгоно. Та арьсны төрөлдөө тохирсон, SPF агуулсан чийгшүүлэгчийг сонгож хэвшээрэй, энэ нь таны арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах юм. Энэ бүхний дараа та бусад гоо сайхны бараагаа хэрэглэж өөрийн хүссэнээрээ нүүрээ будаж өөртөө итгэлтэй алхаарай.

4.Праймер ашиглах

Нүүр будалтын праймерын тусламжтайгаар арьс илүү залуу, эрүүл, чийглэг харагддаг. Мөн будагны тогтцыг сайжруулдаг тул байн байн будгаа сэргээх шаардлагатай юм. Түүнчлэн нүүрний нүх сүвийг сайн дардаг учир будалт өөгүй толигор болж өгдөг.

5.Заавал SPF-тэй бүтээгдэхүүн хэрэглэх

SPF-тай олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг. Уг бүтээгдэхүүн үрчлээс, арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, арьсны улаалтыг багасгахад тусална. Та нарнаас хамгаалах тос авахдаа аль болох SPF өндөртэй бүтээгдэхүүн сонгон хэрэглэж байхыг зөвлөе.

6.Хуурай энгэсэг хэрэглэх

Та нүүр будалтаа дуусгахдаа хуурай энгэсэг түрхэж дуусгаж байгаарай гэж гоо сайхны артистууд зөвлөдөг. Учир нь хуурай энгэсэг нь орчны бохирдол, тоос тоосонцор нүүрэнд тогтохоос сэргийлэх, будалтын зарим өөг дарж өгдөг байна. Ингэхдээ та энгэсэгнийхээ хэмжээг тааруулан түрхээрэй.

7.Унтахын өмнө заавал нүүрээ угааж байх

Та ямар их ажилтай байсан, яаж ч их ядарсан, өвдсөн бүр согтуу байсан ч нүүрээ заавал цэвэрлэж унтаарай. Нүүрний будагтай унтах нь нүх сүв үүсэх, батга гарах, арьс цочроох, харшил, нүдний халдвар, бактерийн үрэвсэл зэрэг хүндрэлүүд үүсгэж болохыг санаарай. Унтахаасаа өмнө нүүрээ угаах нь таны арьс байгалийн жамаараа нөхөн сэргээх хамгийн сайн арга юм.

Эх сурвалж: zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close