fbpx
Lifestyle

ХОС чинь чамаас ИЧДЭГ болохыг илтгэх 7 шинж

1. Тэр таныг найз нөхөдтэйгөө танилцуулахгүй

“Нэг тэмдэг нь тэр таныг найзуудтайгаа танилцуулахыг хүсдэггүй. Мэдээжийн хэрэг, харилцааны эхэн үед хэн нэгэн зүгээр л ичимхий байж, эсвэл харилцаагаа удаашруулахыг хүссэн байх, гэхдээ энэ нь тэр зүйл биш. Хэрэв тэр таныг амьдралдаа оруулж бусад найз нөхөд гэр бүлдээ танилцуулахыг хүсэхгүй байвал ямар нэг зүйл буруу эргэжээ гэсэн үг. Хэрэв тийм бол та амьдралынхаа алтан цаг хугацааг ийм хүнд бүү үрээрэй. Таныг амьдралдаа оруулахыг хүсдэг нэгэнг эртхэн хайсан нь дээр.

2. Таны болзоо үргэлж таныг орхиод явсанаар дуусдаг

Хэрэв тэр таныг болзоонд уриад олон нийтийн газар явахаас зайлсхийж, зоогийн газарт үлдээгээд түрүүлээд гардаг бол тэр таниас ичиж байна гэсэн утгатай үйлдэл. Гэхдээ мэдээж ажил гарсан бол ойлгох хэрэгтэй шүү дээ. Анзаарахад ихэндээ ганцаар үлдэж хоцроод байвал та энэ хүнтэй удах хэрэггүй орхисон нь дээр.

3. Тэр таныг доош нь хийдэг.

Хэрэв тэр ичих юм бол үр дүн нь уур бухимдал байж магадгүй л юм. Хэрэв тэр таны хэлсэн үгийг байнга засаж залруулах юмуу эсвэл таны хэлж байгаа үгийг үл тоомсорлож байгаа сэтгэгдэл төрүүлж байгаа бол таны талаар сөрөг хандлагатай гэж ойлгож болно. Сөрөг хандлага нь сөрөг сэтгэл хөдлөл үүсгэх бөгөөд удалгүй та энэ зүйлсийг барьж дийлэхээ болино. Эртхэн холдох хэрэгтэй. Таны өсч ургуулан бахархах нэгэн биш гутааж гундаадаг хүн хэрэггүй.

4. Тэр ирээдүйгээ таньтай цуг төлөвлөхгүй

Ирээдүйд нь таны оролцоо байхгүй бол мэдээж таньтай цуг ирээдүйгээ төлөвлөхгүй. Таны орон зай түүнд байхгүй гэсэн үг. Энэ нь зүрх сэтгэлийг тань шархлуулж болох юм, гэхдээ та энэ талаар тунгаан бодож шаардлагатай шийдвэрийг гаргах хэрэгтэй.

5. Тэр таныг тухгүй байдалд оруулдаг

Та түүнтэй байхдаа аюулгүй, тухтай, итгэлтэй байдлыг мэдэрч чаддаг уу? Хэрэв та бодож үзээгүй бол, зогсоод бодоод үз дээ. “Та бусдыг аз жаргалтай байлгахын тулд хэтэрхий өөрийгөө гаргуунд нь гаргаж ихэнхдээ өөрийнхөө бодлыг орхидог бол яваандаа та түүний хувьд хэн ч биш болно гэдгийг санаарай.

6. Тэр таны харагдах байдал гадаад үзэмжийг хянахыг хичээдэг

Энэ бол аюулын улаан дохио юм. “Хүний төрхийг өөрчлөх, тэдний гадаад байдал, хувцаслалт, үс гэх мэтийг өөрчлөхийг хүсч байна” гэдэг нь ноцтой шинж тэмдэг юм. Хэрэв тэр таны өмсдөг хувцас хунар, биеийн жингийн хэмжээ, зан ааш, нүүр будалт зэрэгт анхаарал хандуулаад эхэлбэл та түүнд байгаа байдлаараа таалагддаггүй байж магадгүй. Таныг бусдаас онцгойруулан харагдуулдаг таниулах зүйлийг тань хянах эсвэл өөрчлөх гэж оролдож байгаа нь таныг хүндэтгэдэггүйн шинж юм. Хэрэв ийм тохиолдол байгаа бол та харилцаагаа нухацтай авч үзэх хэрэгтэй.

7. Тэр таныг бусад хүмүүсийн өмнө доош хийдэг

Тэр таныг хүмүүст танилцуулах тохиолдолд түүний хэрхэн танилцуулахыг анхаар. “Хамтрагчаа илүү чадварлаг байдлаар нь танилцуулаарай” гэсэн дүрэм байдгийг сана. Хэрэв таныг танилцуулахдаа ичсэн товчхон хайш яаш хайнга байдал гаргаж байвал чамайг хэр хүндэлж байгааг нь илтгэнэ. Тоглоом шоглоомоор доош хийх үүнд хамаарахгүй. Иймд чиний тухай ярьж, чамайг үнэлдэг нэгнийг олоорой. Энэ зөвлөгөө эрэгтэй, эмэгтэй аль алинд нь хамаарна гэдгийг ойлгоорой.

Эх сурвалж: zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close