fbpx
Эрүүл мэнд

Зөвхөн 1 халбага элсэн чихэр ХОРТ ХАВДАРЫН ЭРСДЛИЙГ 7 цагийн турш нэмэгдүүлдэг.

Хорт хавдрын эсүүд хүн бүрт байдаг бөгөөд азаар бидний дархлааны систем ихэнх тохиолдолд тэдгээрийг зохицуулж чаддаг юм. Болзошгүй хүндрэлээс зайлсхийх, хорт хавдрын эрсдлийг багасгахын тулд цөөн тооны хүмүүс хоол тэжээлдээ антиоксидант /үл исэлдүүлэгч / бодистой хүнс нэмдэг.

Урьдчилан сэргийлэх зорилгоор эм уух, антиоксидант хэрэглэхийн оронд эхлээд хорт хавдрын шимт нөхцөл болдог бодисыг шингээхгүй байх нь илүү ухаалаг байх болно.
Таны биед ямар бодис хорт хавдарын шимт хөрс болдог вэ? Хагас боловсруулсан хоол хүнс, архи, муу өөх тос гэх мэт түүн дотроо хамгийн муу нь элсэн чихэр юм.

Зөвхөн 1 халбага буюу 5 мг элсэн чихэр нь хорт хавдартай тэмцэх дархлааны эсийг 7 цагийн турш дарангуйлдаг байна. Өөрөөр хэлбэл 7 цагийн турш бие махбодийг хорт хавдарт өртөмтгий байлгана гэсэн үг.

Гэтэл бид өдөрт хэдэн халбага элсэн чихэр хэрэглэж байна гээч? Ихэнхи нь 3-7 халбага буюу 15-35 мг аймаар сонсогдож байна уу? Дээр нь хийжүүлсэн чихэрлэг ундаа, жүүс, сэргээшийн ундаа, бусад элсэн чихэр агуулсан бүтээгдэхүүн нэмэгдэнэ.

Элсэн чихэр нь зөвхөн таны дархлааг бууруулаад зогсохгүй, хорт хавдрын эсийг тэжээдэг. Хорт хавдрын эсүүд элсэн чихрийг хэвийн эсээс 40-50 дахин их хэрэглэдэг байна. Хорт хавдар глюкозыг галзуу мэт сорж, түүн дээр дөрөөлж үүсч бий болдог бөгөөд элсэн чихрээс үүсгэлтэй хорт хавдар нь хими, цацраг эмчилгээнд илүү тэсвэртэй байдаг.

Тэгэхээр “байгалийн” буюу бор сахар, элсэн чихэр илүү дээр үү? гэсэн асуулт гарна. Та “Байгалийн хор нь химийн хороос илүү дээр үү?” гэж асуугаад үздээ. Хор нь түүний байгалийн эх үүсвэрээс үүсгэлтэй эсэхээс “үл хамааран” хор байна. Тэгэхээр аль нь ч ялгаагүй хэрэглэх хэрэггүй юм. Эрүүл чихрийн хэлбэр гэж байдаггүй.

Элсэн чихэр хэрэглээд дээр нь түүний хордлогыг тайлах антиоксидант хэрэглэж мөнгө төгрөг, бие махбодиороо хохирч байхаар анхнаас нь хэрэглэхгүй, бага хэрэглэж байх нь дээр билээ.
Элсэн чихэр хэрэглэхгүй байхад толгой эргэх асуудлыг хялбар шийдэж чадахаас гадна бонуст нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close