fbpx
LifestyleNews

Фэйсбүүкт хэрхэн өндөр ХАНДАЛТТАЙ пост хийх бэ.

Facebook алгоритм /хэнд юуг яаж хүргэх / тогтмол шинэчлэгдэж байдаг. Гэхдээ үндсэн үзүүлэлтүүд байнга өөрчлөгдөөд байдаггүй юм. Facebook таны постыг бусдад түгээхдээ 4 үндсэн хүчин зүйлийн чухалчлан үзүүлэлт болгон авч үздэг. Энэ нь Агуулга, Дохио, Таамаглал, Оноо зэрэг болно.

Хэрэв та эдгээрийг зөв ашиглаж чадвал та өөрийн постын хандалтаа нэмэгдүүлж, цаашилбал бизнесээ сурталчлах хэрэгсэл болгож чадах юм.

Facebook-т бүртгэлтэй хүн хэрэглэгч тус бүр алгоритмаар дамжуулан өөрийн хувийн оноог таны постод өгч байдаг. Энэ оноо нь хүн бүрт өөр өөр бөгөөд өөрсдийн сонирхол, найз нөхдийн холбоо харилцаа, нийтлэл постуудад хариу өгөх зан үйл зэргээр харилцан адилгүй байдаг. Үүгээрээ Facebook-ийн мэдээллийн санд тодорхойлогдон хадгалагдаж байдаг юм.

Хэрэв та нийтлэл мэдээлэл, постууд их хийдэг, уншдаг бол огт ийм зүйл хийдэггүй танил нэгнээсээ илүү өндөр оноотой байна гэсэн үг. Иймээс энэ мэдээлэл оноо нь таны постыг илүү олон хүнд хүргэх боломжтой болгох юм.

Жишээ: Танай компани өөрийн үйлчилгээндээ хүргэлтийн шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа пост хийсэн гэж саная. Энэ нь борлуулалтыг хэрхэн нэмэгдүүлж ашиг орлого нэмэгдүүлэх боломжтой болж байгаа тухай болон баяр хүргэсэн сэтгэгдэл /comment/ бичигдэж эхэлнэ.

Дараа нь хотын энэ их түгжээнд хүргэлт хийх нь ашиггүй зардал болох бий гэсэн сэтгэгдэл орж ирлээ. Ийнхүү харилцан ярианы талбар болж тэдний найз нөхдийн анхааралд орж тэд ч бас Like Share хийж хандалт өгөв.

Хэдэн цагийн турш анхны постны доор та болон сэтгэгдэл бичсэн хүмүүс харилцан яриа өрнүүллээ. Таны үзэл бодлыг дэмждэг хэсэг, тантай ижил сонирхолтой хэсэг нь өөрийн профайл дээрээ шэйрлэж, зарим нэг нь Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгчдийн нэгдсэн групп /бүлэг/-т пост хийж хуваалцаад амжив.

Facebook-ийн алгоритм нь дээрх бүх мэдээллийг авч, энэ нийтлэл постод өндөр үнэлгээ оноог өгдөг байна. Ингэснээр маш их харилцааг агуулсан гэж үзэн таныг мэдэхгүй хүмүүс буюу найз нөхдийн НАЙЗУУД-д ч харагдаж эхэлнэ. Тиймээ та хандалт авч ЧАДЛАА.

Магадгүй танд фэйсбүүкээс төлбөртэй биш ч танихгүй хүний пост нийтлэл орж ирж та сонирхож байсан бол та яг ийм тохиолдлын гэрч болжээ. Энэ нь санамсаргүй зүйл биш бөгөөд алгоритм ажиллаж байгаа хэрэг юм.

Миний хувьд үүнийг тайлбарлаад та бүгдээс маш өндөр хандалт авах болно. Үүндээ би баяртай байна.

За өөр нэгэн жишээ авч үзнээ. Гэхдээ фэйсбүүкийн алгоритмаас бага оноо өгөх постын тохиолдлын тухай.

Та төгсөлтийн шалгалтаа маш өндөр оноотой өгч байсан дурсамжийн талаар нийтлэл оруулжээ гэж бодъё. Нэг их хүн сэтгэгдэл бичсэнгүй гэхдээ 800 like. Магадгүй 2000 хүн үзжээ. Гэвч 3хан comment. 2 share ээж аав чинь шэйрлэсэн. Reaction ихтэй юм чинь пост чинь олон хүнд хүрнэ гэж бодож байна уу? Үгүй. Учир нь таны ойр дотнын хүмүүсээс бусад хүмүүст энэ мэдээлэл нь тийм ч их ач холбогдолтой бус гэж үзэж фэйсбүүкээс бага оноог өгчээ. Хэдийгээр 800 like 2000 үзэлттэй байхад шүү дээ. Тэгэхээр та нэг зүйлийг ойлгож авсан уу Facebook нь хүний СЭТГЭЛЭЭ уудлах нээх талбар юм. Тухайн постын төрөлд reaction буюу лайк, зүрх, хуваалцах шэйр зэрэг нь тийм ч ач холбогдолтой бус. Энэ нийтлэл нь маш бага оноо авсан тул таны ихэнх харилцагчид харагдахгүй. Таны ойрын хүрээлэл үүнийг харах байх. Хэрэв та хэн нэгэнтэй энэ постны доор (хэн нэгэн, тэр ч байтугай гэр бүлийнхэнтэйгээ) харилцан яриа үүсгэж эхлэхгүй бол энэ нийтлэл цааш явахгүй өнгөрнө.

Facebook, LinkedIn, Twitter, Instagram, Pinterest гэх мэт бүх сошиал платформ нь энэ алгоритмыг ашигладаг. Үүнд постын зураг, гарчиг зэрэг нарийн зүйлсийг дурьдаагүй болно. За жаахан ч гэсэн мэдээлэл авсан танд амжилт хүсье!

Эх сурвалж: Zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close