fbpx
Эрүүл мэнд

ХУМСНЫ ӨНГӨӨР эрүүл мэндийг шинжихэд

Хятадын уламжлалт анагаах ухаанд хумсны эргэн тойронд олон тооны захын мэдрэлийн үзүүрүүд байдаг. Энэ нь хумс бүрийн дотор цус, энергийн урсгалын төв байдаг гэсэн үг юм. Тиймээс биеийн эрүүл мэндийн байдал нь хумсны өнгөөр ​​илэрдэг.

Эрүүл хүний хумс цайвар ягаан өнгөтэй байдаг. Харин тамхи татдаг, цөсний өвчтэй, халдварт шар өвчнөөр өвдсөн үед хумс шар, шаравтар туяатай болдог. Тод улаан туяатай бол цусны улаан бөөмийн өвчтэйн шинж. Харин төрөлхийн зүрхний гажгийн үед хумс тод хөх ягаан туяатай байдаг.

Хумсны цагаан толбо нь кальцийн дутагдал, болон төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны алдагдлын үед үүсч бий болдог. Харин шаравтар толбо нь тархины хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой.

Уртаашаа, жижиг атираануудтай бол аминдэмийн дутагдалд орсны илрэл. Бас ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдсан үед ийм атираа үүсдэг. Үүнээс гадна энэ шинж тэмдэг нь хүний таван цул эрхтний аль нэгт ямар нэг үрэвсэл явагдаж буйгийн илрэл байдаг. Грипп, халдварт шар өвчний дараа, хагалгааны үед, урт хугацаагаар цагаан хоолны дэглэм мөрдсөний дараа ч атираа үүсч болно.

Цагаан өнгийн хумс нь цусны багадалт байгааг илтгэж болох юм. Хэрэв цайвар өнгө нь хумс дээр цоохортсон байвал төмөр дутагдлын цус багадалт байж болзошгүй юм. Хар хүрэн хумс нь бөөрний үйл ажиллагаа муу байгаатай холбоотой байж болно. Ногоон эсвэл шар хумс нь уушгины сул тал гэсэн үг.

Хэрэв арьс нь шаргал өнгөтэй бол шарлалт, гепатит байж болно. Нил ягаан өнгийн улаан хумс нь цусны эргэлт муу эсвэл зүрх судас, тархины судас, уушгины өвчнийг илтгэнэ. Химийн эмчилгээ хийлгэж буй хүмүүст хар өнгөтэй хумс гарч болзошгүй.

Эх сурвалж: zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close