fbpx
News

Амьдралдаа өдөр тутам хэрэглэж байхад илүүдэхгүй БАЙГАЛИЙН АНТИБИОТЕК

Тунхууны үндэс

(Байгалийн антибиотек) Энэ нь С, В1, В2 болон В6 витамин, төмөр зэргээр баялаг бөгөөд биед онцгой сайн нөлөөтэй. Үүнийг байгалийн антибиотек хэмээн нэрлэдгээс гадна, ходоод гэдэсний нянг устгаж цэвэрлэдэг ажээ.Хөлөнд яс ургах, шүд өвдөх, ангина, хоолой өвдөх, сөөх, буйлны хаван, амны хөндийн үрэвсэл /хоолой, амаа өдөрт 2-3 цаг дутам зайлна/, идээт шарх, нүүрний сэв, сэвхи, хар толбо, осгож хөлдөх үтрээний ба арьсны мөөгөнцөр, хөлийн том хурууны хумс хажуугаараа идээлж хавдахад уух, идэхийн сацуу угааж шавшина эсвэл түрхэж хэрэглэнэ.

Цангис жимс

Энэхүү гайхамшигтай жимсгэнэ нь маш сайн вирусын эсрэг үйлчилгээтэй ба эсэд байх хортой чөлөөт радикалуудтай тэмцдэг гайхамшигтай антиоксидант юм. Цангис жимсээ халуун усанд хандалж уух нь илүү ая тустай. Учир нь цангис жимсний шүүс нь шээсний сүвийн халдварыг устгадаг. Цангист агуулагддаг proanthocianidin нь умай болон давсагны хананд бактер наалдахаас сэргийлдэг. Өдөр бүр 1 аяга цангис жимсний шүүс ууснаар бөөр, шээсний замын өвчлөлөөс сэргийлж, өвчилсөн хэсгийг эмчлэх тустай.

Сармис

Сармис бол маш сайн байгалийн эм юм. Энэ нь цус, дотоод эрхтэн, амьсгалын замаас хортой бактери, вирусыг устгахад тусалдаг. Хэрэв та сармис байнга хэрэглэдэг бол таны бие хортой бодисоос бүрэн цэвэрлэгдэх болно.Сармиснаас олсон найрлага нь үнэлж баршгүй юм. Тэд цусан дахь “муу” холестерины түвшинг бууруулж, судасны хана цэвэрлэж, хорт хавдар үүсгэдэг эсүүдийг устгаж, сахуу, сүрьеэгийн нян ба Helicobacter pylori-г устгадаг. Үүнээс гадна сармис шавж, хорхойтой маш сайн тэмцдэг тул та гурил будааны савандаа сармис хийж хадгалвал хэзээ ч хорхой үрчихгүй.

Лаврын навч

Лаврын навч нь зөвхөн анхилуун үнэртэй хоол амтлагч төдийгүй халдварыг эмчлэх ид шидтэй юм!Хоолой өвдсөн үед лаврын навч 10ш 250 мл буцалж буй усанд хийнэ, 20 минут буцалгаад хөрсний дараа өдөрт 2-3 удаа хоолойгоор зайлна.

Нэрс

Жимс жимсгэнэ нь байгалийн аспирин агуулдаг бөгөөд энэ нь өвдөлтийг намдаах, архаг үрэвслийн үр нөлөөг арилгахад тусалдаг. Нэрс нь антибиотик чанартай тул бактерийн өсөлтийг удаашруулж, улмаар халдвараас урьдчилан сэргийлэхэд тусалдаг төдийгүй нүдний хараанд сайнаар нөлөөлдөг гэдэг нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close