fbpx
LifestyleЗөв хоололтЭрүүл мэнд

Таны биеийг ХОРГҮЙЖҮҮЛЭХ, ЦЭВЭРЛЭГЭЭ хийх ноцтой шалтгаанууд

Бидний бие хэсэг хугацаанд нэг удаа өөрсдөө эд эсээ шинэчлэх зориулалттай байдаг ч заримдаа бид өөрсдөө нэмэлтээр цэвэрлэх шаардлага гардаг. Таны дархлааны систем, бөөр, мөн элэг нь биед хорт бодис орж ирэх үеэр түүнийг устгах үүрэгтэй. Гэсэн хэдий ч бидний биед хэмжээнээсээ хэтэрсэн хор орж ирэх үед эдгээр нь ачааллаа дийлэхээ больж бид өөрсдөө удирдлагыг гартаа авах шаардлага гардаг байна.

Тэгвэл хортой бодис гэж яг юуг хэлэх вэ? Бид бүгдийн мэдэхээр хортой бодис гэдэг гаднаас орж ирсэн өндөр аюул бүхий бодис биед орж ирэхийг хэлнэ. Хэрэв дархлааны систем үүнийг устгаж чадаагүй бол энэ нь биед ямар нэг шинж тэмдэг үзүүлэлгүйгээр удаан хадгалагдаж үлдэнэ гэсэн үг. Харин хорт бодисын хэмжээ хэвийн хэмжээнээс ахиж ноцтой төвшинд очсон үед л бидний биед сая нэг цэвэрлэгээ хийх шаардлагатай гэсэн дохио ирдэг байна.

Хорт бодисууд хаанаас ирдэг вэ?
Байгаль орчны бохирдол: Ихэвчлэн энэ төрлийн хортой бодис үйлдвэрлэлээс үүдсэн байдаг. Үүнд машин, ус агаарын бохирдол, цацраг идэвхт бодис, шавж устгагч мөн цэвэрлэгээний бодисууд, сүрчиг, үсний цацлаг \будаг\ нүүрний будаг зэрэг багтана.Амьдралын хэв маягаас үүдсэн хорт бодис: Энэ төрлийн бодисууд ихэвчлэн бидний идэж хэрэглэдэг сахар, эмчилгээний бэлдмэл , каффейн, боловсруулсан бүтээгдэхүүн,  зэрэг багтаж байна. Уураг задрах үйл явц: Бидний бие байгалиасаа уураг, өөх тос, сахар зэргийг задлах явцдаа өөрсдөө хорт бодисыг үйлдвэрлэчихдэг. Хэрэв та хангалттай эрүүл хүнс хэрэглэхгүй байвал энэ төрлийн үзэгдэл гарч ирнэ ээ л гэсэн үг. Ходоодны бичил биетнүүд: Хэрэв таны хоол боловсруулах систем элдэв хөөлгөгч, бичил биетнийхээ хэмжээг ихээр авбал энэ нь цусны хөдөлгөөнийг удаашруулж эцэст нь олон төрлийн өвчний үндсийг үүсгэнэ.Сэтгэл санаанаас үүдсэн хорт бодис: Стресс, айдас эсвэл түгшүүртэй үйл явдал нь бидний гормон болон мэдрэлийн системд нөлөөлж улмаар бие өөрийгөө цэвэрлэх үйл явцыг удаашруулахад хүргэдэг байна.

1.Жин нэмэх
Та өөрийнхөө өөх тосны хэмжээг хэчнээн хянасан ч таргалаад байгаагаа анзаарсан уу? Үүнд хорт бодисын хэмжээ ихэссэнийг буруутгаж болох юм. Биед олон тооны хорт бодис хуримтлагдаж нэг нийлмэл бодис үүсэхийг липопилик гэж нэрлэнэ. Липопилик нь хүчил болон диоксиныг агуулдаг тул бие дэх өөхөн эсийн хэмжээг нэмэгдүүлснээр та байнгын тасралтгүй таргалаад байгаа юм.

2.Байнгын ядаргаа
Хэчнээн хангалттай цагийн нойртой байгаа ч нэг л ядраад болохгүй байна уу? Тэгвэл хорт бодисын хэмжээ ихэссэн гэсэн үг. Их хэмжээний хортой бодис ялгарсны дараа тархины дээд хэсэгт стрессний даралтууд очдог. Хэрэв таны тархи удаан хугацаанд ядралттай явбал энэ нь эцэстээ бие махбодын ядаргаа болж хувирна.

3.Нойргүйдэл
Хэрэв таны бие чинь байнгын түгшүүр стресстэй байгаад байвал бие дэх кортисолын тэнцвэр алдагдсан болохыг харуулж байна. Кортисол нь таны бие дэх стрессийг намжаах үүрэгтэй даавар юм. Эрүүл бие нь кортисолын хэмжээ өндөртэй байдаг бөгөөд таны биеийг өглөөдөө сэргэг тэр өдөржингөө хэвийн байлгахад тусалдаг гэсэн үг. Хэрэв таны бие дэх кортисол тэнцвэргүй болсон бол оройн цагаар кортисолын хэмжээ ихэснэ ээ гэсэн үг. Ингэснээр таныг нойргүйдэлд хүргэх гол шалтгаан гарч ирж байгаа юм.

4. Сэтгэн бодох чадвар муудах
Хорт бодис нь таны тархинд шууд нөлөөлнө. Хэрэв та өдрийн цагаар толгойгоо ажиллуулж чадахгүй гацалтын байдалд байгаа бол бие дэх хорт бодис ихэссэн гэж ойлгох хэрэгтэй. Учир нь хүний биед моносодь глутамат \үүнийг ихэвчлэн түргэн хоолны газрууд хоолондоо амт оруулах зорилгоор ашигладаг \ гэх бодис ихэссэнээр тархины эсүүдийг түргэн хугацаанд устгаж улмаар тархины сэтгэн бодох хэвийн үйл ажиллагааг зогсоох нэгэн чухал нөлөөлөгч болдог.

5.Ойлгомжгүй толгой өвдөлт
Хэрэв та байнгын шахуу учир шалтгаангүйгээр толгой өвдөлттэй таараад байвал энэ нь таны бие дэх хорт бодисын хэмжээ хэвийн хэмжээнээс хальсан байгааг илтгэж байна. Дээр дурсанчлан моносодь глутамат, аспартам зэрэг нь эдгээр өвчний шалтгаан болдог тул идэж буй хүнс, дэглэмдээ анхаарч аль болохоор хүнсний нэмэлтгүй, байгалийн гаралтай хүнс хэрэглэж заншаарай.

6.Зан аашийн огцом өөрчлөлт
Хэрэв таны зан ааш тогтворгүй байгаа бол таны бие дэх дааврын тэнцвэр алдагджээ.Зекноэстроген гэх хортой бодис нь эр эм хүмүүсийн гормоны тэнцвэр сөргөөр нөлөөлдөг. Хэрэв та энэ төрлийн шинж тэмдэг ажигласан бол хуванцар зүйлсээс татгалзах хэрэгтэй байх нь ялангуяа гал тогооны хэрэгслүүдээ хуванцар биш байлгах нь танд тусална.

7.Биеэс эвгүй үнэр гарах
Хэрэв таны амны хөндий болон хий тань нэг л эвгүй үнэртээд байвал элгэн дахь хорт бодисын хэмжээ аюулын төвшинд очсон байна гэсэн үг. Мөн урт хугацааны турш гэдэс тань дүүрээд, хоол идэх зуршилгүй болсон бол мөн л бие тань цэвэрлэгээ нэхэж байгааг илтгэнэ. Иймээс элгээ цэвэрлэхийн тулд яншуй, цоохор майлз болон лимоныг тогтмол хоол хүнсэндээ хэрэглэж байгаарай.

8.Гэдэс хийгээр дүүрэх
Бид өдөр тутамдаа бие дэх хорт бодисоо гадагшлуулж байх хэрэгтэй. Хэрэв та өдөр тутмын хүнсэндээ анти-оксидант болон эслэгээр баялаг хүнс хэрэглэхгүй байгаагаас үүдэн гүрвэлзэх хөдөлгөөнөө дэмжиж чадахгүй байгаа бол таны цусанд тэдгээр хорт бодисууд шингэснээр энэ үзэгдэл үүснэ. Өдөр тутамдаа ус ууж, анти-оксидант, эслэгээр баялаг хүнс хэрэглэж хэвшээрэй.

9.Булчингийн өвчин
Хэрэв та тасралтгүй булчингийн өвчнөөр өвдөж байвал бие дэх хорт бодисын хэмжээ ихэсч хортой төвшинд хүрснийг илтгэж байна. Хортой бодис нь хүний бие дэх булчингийн мэдрэлийн хэсэгт өвдөлтийг ихээр өдөөж өгдөг учраас та тасралтгүй өвдөлт мэдэрч байгаа хэрэг.Хортой бодис нь булчинд маш түргэн нөлөө үзүүлдэг бөгөөд үүнийг таны идсэн хоолтой тайлбарлаж болох юм. Иймээс өвдөлт мэдэрч, ажигласан даруйдаа та юу идсэнээ санаж, өвчнийхөө гол шалтгааныг тодруулах боломжтой.

10.Арьсны үрэвсэл
Элэг нь таны биеэс хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй байдаг. Хэрэв таны бие хорт бодисоор дүүрсэн тохиолдолд элэг болон бусад дотор эрхтэн ачааллаа даалгүй тэдгээр хорт бодисуудыг арьсны сүвээр гадагшлуулдаг. Ингэснээр таны биед тууралт,үрэвсэл батга зэрэг шинж тэмдэг илэрч байгаа гэсэн үг.Хэрэв та биеэ хорт бодисоор дүүрсэн болон дээрх шинж тэмдгүүд илэрсэн гэж үзвэл биед байгаа хорт бодисоо гадагшлуулж, цэвэрлэгээ хийх, мацаг барих зэрэг арга хэмжээг түргэн аваарай. Мөн эрүүл мэндээ байгалийн аргаар эмчлэхийг хүсвэл анти-оксидантаар баялаг хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж занших нь чухал. Мөн байнгын ус ууж, дасгал хөдөлгөөн хийхээ мартуузай.

эх сурвалж: zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close