fbpx
Зөв хоололт

Хэтрүүлэн хэрэглэвэл таны БӨӨРИЙГ өвчлүүлж болох хүнс

Бөөр нь таны бие дэх ялгадсыг шээсээр дамжуулан гаргах, даавар ялгаруулах, мөн хортой бодисыг шүүж, цусанд хэрэгтэй шингэнийг өгөх чухал үүрэгтэй эрхтэн юм.Иймээс та бөөрөө эрүүл байлгаж,түүнийгээ сайтар асарч тойглох хэрэгтэй. Харамсалтай нь зарим түгээмэл хэрэглэгддэг хүнс нь их хэмжээгээр хэтрүүлэн тогтмол хэрэглэсэн тохиолдолд бидний бөөрийг өвчлүүлж, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн өвчилсөн бөөрөнд ачаалал үүсгэж хүндрүүлж болох юм.
1.Авокадо
Хэдийгээр авокадо нь хүмүүсийн дунд амин дэмтэй, хэрэгцээт жимс хэмээн алдаршсан ч их хэмжээгээр идэх нь таны бөөрөнд аюултай бөгөөд бүр бөөрний өвчлөлд хүргэх ч магадлалтай ажээ. Учир нь энэхүү жимс өөртөө маш их хэмжээний калийг агуулдаг.Бидэнд энэхүү эрдэс бодис хэрэгтэй ч их хэмжээгээр калийг авснаар цусанд өөрчлөлт орж, булчин болон зүрх судасны өвчлөлд хүргэдэг.
2.Мах
Их хэмжээний мах идэх нь мөн л бөөрний олон асуудалд хүргэнэ. Учир нь маханд агуулагдах амьтны гаралтай тос нь бодисын солилцооны үйл ажиллагааг удаашруулж, бөөр хэрэггүй бодисыг гадагшлуулахад хүндрэл учирдаг байна. Мөн амьтны тос ихтэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэснээр таны бөөр чулуужих аюултай. Учир нь маханд пурин гэх бодис ихээр агуулагддаг бөгөөд энэ нь шээсийг хүчиллэг болгох эрсдэлтэй.
3.Давс
Эрүүл хүнс нь өдөрт 2300мг давс буюу цайны халбагатай тэнцэх хэмжээнд байх хэрэгтэй. Харин их хэмжээний давс хэрэглэх нь биеэс илүүдэл давсыг ялгаруулах бөөрний үйл ажиллагааг удаашруулж, эцэстээ цусны даралт ихсэх аюул нүүрлэнэ. Иймд бөөрөө эрүүл байлгахын тулд байгалийн гаралтай халуун ногоо, ургамал хэрэглэж болно. Мөн та дахин боловсруулсан бүтээгдэхүүн болох давсалсан даршилсан хүнс,ногоо идэхгүй байх нь чухал.
4.Гадил
Хэрэв таны бөөр нэг л асуудалтай болсон мэт санагдвал хэрэгтэй шим тэжээл болон зөв хооллолт маш чухал гэдгийг санаарай. Иймд таны гадилын хэрэглээ ч мөн хязгаарлагдах ёстой болно. Учир нь гадил нь калигийн агууламж өндөртэй тул мөн бөөрөнд сөрөг нөлөөтэй. Хүн өдөрт 3500-4700мг кали авах нь хэвийн гэж үздэг бөгөөд бананы хувьд 150гр нь 537мг кали агуулдаг.
5.Сүүн бүтээгдэхүүн
Сүүн бүтээгдэхүүн нь хэдийгээр амин дэмээр баялаг боловч мөн л их хэмжээний сүү тараг бяслаг нь сайнаасаа илүү муу болж хувирна. Учир нь цагаан идээнд их хэмжээний фоспор агуулагддаг байна.
Хэрэв таны бөөр ажиллагаа муутай байвал та нэмэлт фосфорын хэмжээгээ багасгаж үзээрэй үгүй бол энэ нь урт хугацаанд ясны сийрэгжилтэд хүргэдэг байна.
6.Бүхэл үрийн талх
Бүхэл үрийн талх нь эрүүл мөн амин дэмтэй хэдий ч их хэмжээгээр идсэнээр бөөрний өвчлөлд хүргэх магадлалтай.Энэ төрлийн талх нь их хэмжээ фосфор болон калитай тул эрсдэлтэй байдаг аж. Нэг зүсэм талх 70мг кали 57мг фосфортой байдаг.
7.Жүрж, жүржийн шүүс
Жүрж нь нэг талаар Витамин С агуулсан амин дэмтэй жимс хэдий ч мөн л өндөр хэмжээний калийг давхар агуулдаг ажээ. Дундаж хэмжээтэй жүржинд 240мг кали байдаг бол жүржийн нэг аяга шүүс 470мг байдаг.Иймээс та жүржийн хэрэглээгээ танаж, бөөрний асуудалтай үедээ хязгаартай хэрэглэх ёстой.Та эдгээр бүтээгдэхүүний аль нэгийг хэрэглэдэг үү? Мөн хязгаартай хэрэглэх нь танд ямар нэг хүндрэл учруулна гэж бодож байна уу? Санал сэтгэгдлээ бусадтайгаа хуваалцаарай.

Эх сурвалж: zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close