fbpx
Lifestyle

Экстэйгээ тааралдах үед баримтлах АЛТАН ДҮРЭМ

1.”Би улам сайхан болсоор байгаа.Энэ хэн болгонд ил харагдана”Энэхүү шившлэгийг өөртөө хэлэх нь таныг зоригжуулж, өөртөө итгэх итгэлийг тань гарцаагүй нэмэгдүүлж өгнө. Яагаад гэвэл түүнээс салснаас хойш та өөртөө илүү анхаарч, сайхан болсоор байгаа учраас. Харин таны экс үүнийг амаар хэлээгүй байсан ч аль хэдийнээ дотроо хүлээн зөвшөөрчихсөн сууж байгаа.

2. Надад батлаад байх шаардлага байхгүй
Хүн болгонд экстэйгээ уулзах шаардлага гарахал аль болохоор тэдэнгүй сайхан жаргалтай байгаагаа харуулж, нотлох хэрэгцээ гардаг нь нуух зүйл биш юм. Гэхдээ та заавал үүнийгээ биеэр, үйл хөдлөлөөр баталж өөртөө зовлон хураахын хэрэггүй.
Юу гээч? Харуулах гэж хичээх тусам экс чинь үүнийг өөрийн чинь эсрэг ашиглана. Та одоо тайван жаргалтай л амьдарч байгаа тэгээд л болоо шүү дээ.

3. Миний амьдрал хайранд умбаж байнаЭкс чинь шинэ хүнтэй үерхэх эсвэл бүр таньтай уулзахдаа шинэ амрагаа дагуулж ирэх нь жинхэнэ хар дарсан зүүд шиг санагдаж магадгүй.Яг энэ л үед энэхүү шившлэг хэрэг болно. Нэг хүн таны амьдралаас явлаа гээд бусад хүмүүс таныг орхисон гэсэн үг биш. Харин ч таньд шинэ хүмүүстэй танилцах боломж гарч, өмнөх харьцаагаа сайжруулах шинэ сайхан зүйлс нь элбэг байгааг та олж хараарай.

4. Бүх мэдрэмж маань үнэн бас үнэ цэнэтэй
Экстэйгээ уулзах үед ямар нэг сэтгэл санааны асуудалтай байгаа бол сандрах хэрэггүй, зүгээр л үнэн бай. Та өөрийнхөө мэдрэмжийг бүрэн дүүрэн илэрхийлж, хүлээн зөвшөөрөх нь эрүүл мэнд талаасаа ч ач тустай.Дээр нь хүчтэй ч бай сул дорой ч хүн байсан үнэнээрээ байна гэдэг нь таныг улам бүр үнэ цэнэтэй хүн гэдгийг харуулж байгаа хэрэг.

5. Өнгөрсөндөө харамсаад байх зүйл алгаХарамсал гэдэг бидний яав ч захирч чадахгүй, ойлгогдохуйц мэдрэмж ч энэ нь ямар ч хэрэгцээгүй зүйл гэдгийг та ойлгох хэрэгтэй. Экстэйгээ уулзах нь таны өнгөрсөн дэх хар бараан дурсамж, үзэн ядалт, гуниг цөхрөлийг санагдуулж болох ч тэр бүх зүйл нэгэнт ард хоцорч та цоо шинэ амьдралыг эхлүүлж яваагаа санан энэ шившлэгийг өөртөө давтан бясалгаарай. Ямар ч зовлон бэрхшээл ирсэн ч та дахин хайрлах мөн хайрлагдах бүрэн эрхтэй хүн гэдгээ санаарай.
Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close