fbpx
Зөв хоололтЭрүүл мэнд

АМТТАЙ атлаа биеийг ГАЛБИРЖУУЛАХ шидтэй ундаанууд

Хэрвээ та байгалийн аргаар жин хаяж, биеэ эрүүлжүүлэхийн хүсвэл нааш нь анхаарлаа хандуулаарай. Эдгээр ундаа эмч нар ч санал болгодог төдийгүй мөн уухад тааламжтай, амттай гэдгээрээ онцлог юм.
Цагаан гаатай ногоон цай.
Үндсэн найрлага болох ногоон цай нь өөхийг хайлуулах исэлдэгчийг нэмэгдүүлдэг бол лимон болон гаа нь үрэвслээс сэргийлж, бодисын солилцооны үйл явцыг түргэсгэн сайжруулдаг. Хэрхэн бэлдэх вэ? : 7 цайны аяга ногоон цайг шилэн саванд хий, цэвэр гааны навч хийх, лимон хэдэн зүсмийг хийх. Ингээд бүтэн сайны орой та хөргөгчиндөө хийж хонуулаад, Даваа гарагаас эхлэн 7 хоног өдөр бүр ууж хэвшээрэй.
Гүзээлзгэнийн смүүти.
Өөрийн булчингаа чангалахын тулд тань уураг хэрэгтэй. Энэхүү смүүти нь таны бие дэх уургын хэмжээг ихэсгэж, гүзээлзгэнэ нь таны бодисын солилцоог идэвхжүүлэх болно. Хэрхэн бэлдэх вэ? : Холигчид хийх: 1/2 литр сүү, 1 аяга гүзээлзгэнэ, 1/2 аяга овьёос, 1/4 аяга маалингын үр. Бүх орцоо хийж сайтар холин өглөөний цайны оронд нэг аягыг ууна.
Жимсний смүүти.
Ерөнхийдөө энэ нь олон төрлийн жимснээс бүрдэх, амтат смүүти юм. Гол найрлага болох усан үзэм нь таныг жин хаяхад ихээхэн нөлөө үзүүлнэ. Хэрхэн бэлдэх вэ? : Холигчид хийх: 2 багц шахсан усан үзэм, 2 хэрчим хан-боргоцой, 1 аяга бөөрөлзгөнө, 1/2 аяга ус. Жимсээ холигчддоо хийн сайтар холин оройн хоолноос бусад үед өөрийн хүссэн хэмжээгээрээ ууна.
Алимны смүүти.
Алим нь таны биеийг хоргүйжүүлж, энергижүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Алим нь пектин гэх өөхийг сорогч бодисоор баялаг тул таны булчинг чангалж, өөхийг хайлуулах болно. Хэрхэн бэлдэх вэ?: Холигчид хийх: 1 аяга иогурт, 1 бүтэн алим, 1 халбага зөгийн бал, 1/2 аяга алмонд самар, синаммон \энэ нь алимны амтыг илүү сайжруулж хоолны дуршлыг бууруулах болно\. Бүх орцоо холигчид хийн сайтар холин өглөөний цайны оронд ууна.
 Халуун ногоотой бэлдмэл.
Энэхүү ногоон цай халуун ногоотой бэлдмэл нь таны биед маш гайхалтай нөлөө авчирна. Ногоон цай, перц, синнамон гурвын зохицол таны бодисын солилцоог түргэсгэж, зөгийн бал нь биеийг эрүүлжүүлнэ. Хэрхэн бэлдэх вэ?: Холигчид хийх: Аяга ногоон цай бэлдэх, зөгийн бал нэмж хийх, зөгийн балнаасаа бага чимх улаан чинжүү хийх, нэг халбага синнамон хийж бүгдийг нийлүүлэн сайтар холино. Оройн хоолны дараа ууж болно.
Шоколадны смүүти.
Та хэрвээ байгалийн аргаар уураг авахыг хүсч байвал энэхүү арга тохирно. Мөн бэлтгэл хийхийнхээ өмнөх нэг цагт ууж болно. Хэрхэн бэлдэх вэ?: Холигчид хийх: Чихэргүй шоколадны эсвэл какао нунтаг, 1/2 литр сүү, 1/2 аяга овьёос, 1/4 аяга амарант, 1/2 халбага кофе, хүссэнээрээ зөгийн бал хийх.
Бусад бодисын солилцоо сайжруулах ундаа.
Коконаттай ус, хар кофе нь таны метаболизмыг сайжруулж, өөхийг хайлуулахад бүрэн тусална. Та өглөө боссон даруйдаа эсвэл ундаа уусныхаа дараа эсвэл дасгал хийхийнхээ өмнө эдгээрийг ууж болно.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close