fbpx
LifestyleЭрүүл мэнд

Бидний АНЗААРДАГГҮЙ хортой зуршлууд жишээлбэл: Найтаахаа зогсоох гэж оролдох

Найтаахаа зогсоох гэж оролдох.Амаа дарж, хамраа чимхэн найтаалгахаа болих гэж оролдох үед бидний гавлын дотоод даралт маш ихээр өсдөг байна. Энэ нь тархин дахь цусны урсгалыг тасалдуулж мэдрэлийн эсүүд шахагдаж, гацах байдалд хүргэнэ. Эцэст нь толгой өвдөх, шөрмөс татах болон сонсголд хүртэл сөргөөр нөлөөлөх тул хэзээ ч битгий найтаалгахаас сэргийлээрэй.
Үнэртэй ус хэтрүүлэн хэрэглэх.Үнэртэй усны хурц үнэрийг гаргаж авахын тулд байгалийн гаралтай тосноос хямд үнэтэй нийлмэл бодисыг ашигладаг. Энэ нь таны биеийг дайвалзуулж, дотор муухайрах, мөн толгой эргэхэд хүргэдэг байна. Мөн таны нүдийг үрэвсүүлж, хоолой болон арьсыг түлэх магадлалтай.
Унтахын өмнө утсаа шагайх.Утсан дахь хуурамч гэрэл нь мелатонин гэх нойр хулжихад нөлөөлдөг гормоныг ялгаруулдаг. Хэрэв та мелатонийн дутагдалд орвол депресс, хорт хавдар, таргалалт, зүрх судасны өвчин болон дархлалыг системд асар их хор нөлөө үзүүлэх болно.
Хоолоо хуванцар саванд хадгалах.Ихэнх хуванцар савнууд химийн бодис ихээр агуулсан байдаг жишээлбэл пталет болон бисферол зэрэг. Хэрэв та хоолоо хуванцар саванд удаан хадгалах болбол тэдгээр хортой бодисууд таны хоолонд нэвчиж орно гэсэн үг. Иймээс хоолыг аль болох шилэн эсвэл төмөр, керамик саванд хадгалах нь зүйтэй. Мөн саван дээрх хэрэглэх зааврыг сайтар уншиж, зааврын дагуу хэрэглэж заншаарай.
Шүдээ хоол идсэний дараа угаах.Шүдний эмч нар хоол идсэнээс дор хаяж 30 минутын дараа шүдээ угаахыг зөвлөдөг. Хэрэв боломжтой бол цагийн дараа байвал бүр сайн. Ялангуяа хүчлээр баялаг түргэн хоол, ундаа уусны дараа шүдэнд өнгөр тогтож, дентин гэх давхрааг үүсгэдэг. Иймд тэрхүү давхрааг томруулахгүйн тулд та хэсэг хугацаанд хүлээж, мөн буйлаа үрэвсүүлэхгүйн тулд зохих хугацааны дараа шүдээ угааж хэвшээрэй.
Бактерийн эсрэг саван их хэрэглэх.Бидний арьсан дээр тоо томшгүй их бактери нуугдаж байдаг бөгөөд тэр болгон өөрсдийн гэсэн хамгаалах үүрэгтэй. Хэрвээ бид бактерийн эсрэг саванг өдөр бүр хэрэглэх аваас тэдгээр хэрэгтэй бичил биетүүд устаж, бидний биед муу бактери үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх болно. Арьсны мэргэжилтнүүд ихэнхдээ бактерийн эсрэг саванг зүсэлт, маажилт, эсвэл шалбархайны үед л хэрэглэхийг зөвлөдөг. Иймээс долоо хоногт 2-оос их удаа бактерийн эсрэг саванг бүү хэрэглээрэй.
Хэт бариу жийнс өмсөх.Хэдий бариу жийнс загварлаг байж болох ч хэтэрхий бариуг байнгын өмссөнөөрөө таны арьс шахагдаж, мэдрэлийн төгсгөлүүд хавчигдан захын судсанд хангалттай цус очихгүй болно. Мөн энэ нь байнгын таагүй мэдрэмжийг төрүүлсэнээр таны мэдрэлийн системд ч нөлөөлөлтэй.
Шинэхэн шахсан шүүс уух.Ихэнх хүмүүс шинэхэн шахсан шүүсийг зөвхөн бага хэмжээгээр уух нь зүйтэй гэдгийг мэддэггүй. Учир нь жимсийг шахаж шүүс болгох үед түүнд агуулагддаг фруктозын хэмжээ ихэсдэг байна. Тиймээс жимсийг аль болох жимс хэлбэрээр нь идэх нь тустай юм байна. Жишээлбэл чихрийн шижинтэй хүмүүст усан үзэмний шүүс уухыг хориглодог. Мөн шүүснүүд маш хүчтэй харшил хөдөлгөгч болдог. Иймд насны онцлог, биеийн байдлыг харгалзан бага хэмжээгээр зөв зохистой ууж хэвшээрэй.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close