fbpx
LifestyleЭрүүл мэнд

ДАГАН ДУУРАЙХ хэрэггүй чиг хандлагууд тухайлбал КЕГЕЛИЙН дасгал

Заримдаа бид эрүүл мэндийн шинэ трендүүдийг даган дуурайснаар бодит байдал дээр харин ч эрүүл мэндээ улам хохироох тохиолдол гардаг. Үүний учир юунд байна вэ? гэхээр маркетинг хийж байгаа хүмүүс нь ихэвчлэн залуу, чийрэг биетэй хүмүүст зориулж энэхүү бүтээгдэхүүнүүдээ гаргадагт байгаа хэрэг. Иймд маш ноцтой өвчтэй болон бусад эрүүл мэндийн хүнд асуудалтай хүмүүс эдгээр трендийг даган дуурайхдаа сайн бодож, анхааралтай байх нь зүйтэй.

Асар их хурд, хүч шаардсан дасгалууд.
Төгс бие галбиртай болохыг хүсдэг хүмүүс дасгал хөдөлгөөнийг гол түлхүүр хэмээн эндүүрдэг. Гэхдээ Рутжер Их сургуулиас гаргасан судалгаанд маш их хурд шаардсан дасгал хийдэг хүмүүс гэмтэж бэртэх болон өвдөг мөрөндөө бэртэл авж биеэ үрэвсүүлэх хандлага ихтэй байдгийг баталжээ. Үүнээс сэргийлэхийн тулд та ийм төрлийн дасгал хийх хангалттай болон тодорхой түвшиний чадвартай байх ёстой. Харин та дөнгөж анхлан суралцаж байгаа нэгэн бол энэ нь тийм ч зөв сонголт биш шүү. Мөн дасгал хөдөлгөөн хийхээсээ өмнө байнгын биеэ халааж, бага багаар хүнд дасгалуудад биеэ дасгаарай.

Нүүрсэн шүдний оо.
Сүүлийн үед нүүрсэн эм бэлдмэлийг зөвхөн гэдэс цэвэрлэхэд биш харин гоо сайхны чиглэлээр ашиглах хандлага ихэссэн. Хэрэв та нүүрс агуулсан оо хэрэглэх гэж байгаа бол энэ нь найрлагадаа маш хатуу, химийн өндөр агууламжтай бодис агуулдаг гэдгийг санаарай. Хэдий та шүднийхээ өнгөрийг үүгээр зүлгэж цэвэрлэж байгаа ч энэхүү оо нь давхар таны буйлыг гэмтээж байдаг бөгөөд буйлыг дахин сэргээхэд тун хэцүү байдаг байна. Мөн энэ нь таны шүдийг маш их эмзэг болгож харагдах байдлаасаа нарийхан жижигхэн болгодог. Шүдний эмч нарын зөвлөснөөр сайхан шүдтэй болохыг хүссэн хэн бүхэн зүгээр л шүдний эмчид хандах хэрэгтэйг онцолж байлаа.

Электрон тамхи буюу ШИША.
Доторх шингэнээ байнгын сольж болдог электрон тамхи одоо улам бүр түгэн дэлгэрсээр байна. Хүмүүс үүнийг жинхэнэ тамхинаас илүү хор багатай гэж боддог. Гэвч үнэндээ электрон тамхи нь тобакко болон бусад хортой химийн нэгдлийг агуулсан никотиний шингэнийг агуулдаг тул бүр ч илүү их хөнөөл учруулж байдаг. Электрон тамхи татдаг хүмүүсийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд энэ нь таны элдэв ужиг өвчнийг сэдрээх, стресс үүсгэх болон уушгинд тань байж болох хамгийн муу нөлөөг үзүүлдэг ажээ. Бүр цаашилбал удаан хэрэглэсэн хүмүүст архаг уушгины өвчин болон хорт хавдрыг бий болгодог байна.

Шүршүүрт орох.
Өдөр бүр, өглөө оройгүй шүршүүрт орох нь таны арьсанд байх ашигтай бактерийг устгаж загатнаа, үрэвсэл, харшил болон үтрээний мөөгөнцөр үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Хэрэв та шүршүүрт орсныхоо дараа ямар нэг өөрчлөлт мэдэрвэл өөрөө эмчлэх гэж оролдолгүй шууд эмчид хандаарай.

Жоргүй витамин уух.
Эмч нар ихэнхдээ бидэнд жоргүйгээс уусан эм бэлдмэл аймшигтай үр дүнд хүргэдэг болохыг зөвлөдөг. Жишээлбэл Витамин C их хэмжээгээр хэрэглэх нь бөөрний чулуужилтанд хүргэдэг. Хэрэв та хангалттай амин дэм авч чадахгүй байгаа мэт санагдвал тохирсон дэглэм сонгох эсвэл зөвлөгч эмчийнхээ санал болгосон аргуудыг хэрэглээд үзээрэй

Kegel дасгалууд.
Kegel дасгалууд ерөнхийдөө эрэгтэй болон эмэгтэй хүмүүст хоёуланд нь зориулагдсан дасгал гэж хэлж болно. Хэрэв зөв хийж чадвал энэ нь аарцгийн ясны булчинг чангалж өгдөг байна. Гэхдээ энэ төрлийн дасгалууд эерэгээсээ илүү муу нөлөөтэй байх нь ажиглагддаг. Жишээлбэл шээсний сүв үрэвссэн эсвэл аарцгандаа гэмтэлтэй хүмүүс үүнийг хийлээ гэж бодоход энэ нь таны бөөр болон давсгийг улам бүр муутгах шалтгаан болно. Энэ дасгалыг зөв хийж байна уу гэдгээ мэдэхийн тулд шээж байхдаа шээсээ бага багаар тасалж барих юм. Гэхдээ олон удаа энэ үйлдлийг хийж болохгүй шүү, учир нь давсганд шээс хуримтлагдан бөөрний чөлөө үүсэх эрсдэлтэй. Хэрэв та Kegel дасгал хийсний дараа биедээ ямар нэг муу нөлөө мэдэрсэн бол эргэлзэлгүй эмчид хандаарай.
эх сурвалж: Zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close