fbpx
LifestyleЭрүүл мэнд

Чилж ядарсан НҮДИЙГ АМРААХ хэдхэн секундийн дасгал

Энэ дасгал нь нүд  хурдан ядардаг болон компьютертой харьцдаг хүмүүст зориулагдсан юм.
Эхний дасгалЭхний дасгалыг эрхий хуруугаараа хоёр нүдний ирмэгээс 3 мм-ийн зайд байрлах цэгүүд дээр   дараарай. Эдгээр нь хамрын гүүрэн дээрх тэгш хэмтэй цэгүүд бөгөөд даралтын хүчийг аажим аажмаар нэмэгдүүлж,  бага багаар зөөлрүүлж хийнэ. Эргэх хөдөлгөөнийг эхлээд цагийн зүүний дагуу, дараа нь эсрэг чиглэлд хий. Дасгал хийх хугацаа 10 секунд байна.

Хоёр дахь дасгалЭрхий хуруугаа  хамрын угалзны хажуу дахь цэг дээр хосоор нь тэгш хэмтэй  байрлуул. Хурууг зурагт зааснаар тойрог хөдөлгөөнөөр 10 секундийн турш массажлана.

Гурав дахь дасгалХурууны өндгөөр нүднээс 2 см зайд зурагт харуулсан тэгш хэмтэй цэгүүд дээр байрлуул. 10 секундийн турш дараад хөнгөн иллэг хий.

Дөрөв дэх дасгалЭнэ дасгалын хувьд толгойн ар дээр үсний шугам, хүзүүний булчингийн уулзвар дээр байрлах цэгүүд дээр хийнэ. Эдгээр цэгүүдийг 10 секундийн турш хуруугаараа үрж илээрэй.

Тавдугаар дасгалЭнэ дасгалыг дуусгахын тулд дөрвөн хуруугаа (эрхий хуруунаас бусад) зурагт харуулсан цэгт байрлуулж, алгаа хамар дээрээ тавь. Хамарнаас хөмсөг чиглэлтэй , хацраас  хамар хүртэл чиглэлтэй тойрог хөдөлгөөн хий. Энэ иллэгийг  нүүр угаах  гэж нэрлэдэг. Даралтын хүчийг бага зэрэг нэмэгдүүлж 10 орчим удаа хийнэ.

Эх сурвалж: Zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close