fbpx
Гоо сайханЭрүүл мэнд

Өвдөлт намдаах ЧИХНИЙ цэгэн иллэг

Рефлексологийн хятад мэргэжилтнүүд бидний биеийн бүх дотоод эрхтнүүд болон эд эрхтнүүдтэй холбоотой асар олон тооны мэдрэлийн төгсгөлүүд байрладаг судасны хэсгийг эртнээс судлаж мэдсэн байдаг.

Толгой өвдөх
Эдгээр цэгийг өдөөх замаар түр зуурын нүдний өвдөлт, мигрень, толгой эргэх зэрэг өвчнөөс салж болно. Нэгдүгээрт: Тухайн цэгийг олж дарахад их өвдөх болно. Дараа нь зөөлөн хэмнэлээр хурууны үзүүрээр 7-10 удаа дарна. Хэрэв толгой өвдөх нь баруун талдаа бол тэр талын чихний хэсэгт хийгээрэй.

Ходоод гэдэсний хямрал
Чихний дунд байрлах энэ цэг нь ходоод, хоол боловсруулах үйл ажиллагаатай холбоотой байдаг. Ходоод, гэдэс дотор өвдөх, таагүй мэдрэмжийг мэдэрч байна уу? Энэ цэгт иллэг хийх нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үр дүнтэй байдаг. Зөөлөн хэмнэлээр хурууны үзүүрээр 7-10 удаа хоёр чихэнд дарна.

Хоолны дуршил бууруулах 
Энэ хэсэг нь хоолны дуршилд нөлөөлдөг цэг юм. Илүүдэл жингээс салах боломжтой. Ихэнхдээ ходоодны цэгтээ нэгэн зэрэг өдөөгддөг. Зөөлөн хэмнэлээр хурууны үзүүрээр 7-10 удаа хоёр чихэнд дарна.

Стресс, түгшүүр арилгах 
Стресс, мэдрэлийн түгшүүр нь бидний байнгын зовуур байсаар ирсэн. Мэдрэлийн системтэй холбоотой чихний цэгт дарахад тайвшрахад тусална. Зөөлөн хэмнэлээр хурууны үзүүрээр 7-10 удаа хоёр чихэнд дарна.

Сарын тэмдгийн үеэр өвдөх
Аарцгийн эрхтнүүдийн асуудалд үр дүнтэй  нэг цэг байдаг. Энэ цэгт иллэг хийхэд эгзэгтэй өдрүүдэд сэтгэлийн таагүй байдлыг арилгахад тусалдаг юм.  Зөөлөн хэмнэлээр хурууны үзүүрээр 7-10 удаа хоёр чихэнд дарна.

Эх сурвалж:zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close