fbpx
Lifestyle

Хүүхдээ ЗӨВ ХҮН болгон өсгөхөд тань нэмэр болох зөвлөгөө

1.Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх.
Хүүхдийнхээ өмнөөс бүх зүйлийг нь хийж бэлдэж өгөх нь тийм ч сайхан санаа биш юм.Тэд өөрсдөө гутлаа үдэж,үсээ самнаж, хувцасаа өмсөж сурах хэрэгтэй. Та хүүхэдтэйгээ амьдралын цаг тутамд хамт байж юмыг нь хийж өгч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, оронд нь тэднийг өөрсдөөр нь хийлгүүлж дасгах хэрэгтэй.

2.Хүүхдийнхээ хүсэл сонирхлыг асууж, тэднээр өөрсдөөр нь сонголт хийлгэх.
Хүүхэддээ өөрөө шийдвэр гаргах боломж олгоорой.Та хүүхдийнхээ тоглох тоглоом, сонирхох зүйлсийг өмнөөс нь шийдэж болохгүй. Харин оронд нь ярилцаж,зөвлөгөө өгч болох юм.

3.Хүүхдээ ганцааранг нь явуулж болно.
Та өөрийнхөө хүүхдийг хаа явсан газарт нь дагаж явах хэрэггүй. Хангалттай том болсон гэж үзвэл өөрөө автобусанд сууж, алхаж сургууль руу нь явуулах нь зүгээр.

4.Өөрийгөө хэрхэн удирдаж сурахыг зааж өгөх.
Ихэнх өсвөр болон бага насны хүүхдүүдийн сэтгэл санаа маш тогтворгүйн дээр мөн маш их сэтгэл хөдлөлтэй байдаг. Харин тэр үед нь та хамт байж хэрхэн өөрийгөө болон сэтгэлээ удирдаж сурах талаар ярилцаж эсвэл зөвлөгөө өгч болно.

5.Ёс суртахуунтай байхад сургах.
Хүүхэд өөрөө өөрийнхөө ёс суртахууныг хянаж, хэрэгтэй зүйлсээ хэлүүлэлтгүй хийж хэвших нь тустай. Тоглосон тоглоомоо хураадаг, даалгавраа хийдэг, завааруулсан зүйлсээ цэвэрлэдэг гэх мэт. Энэ бүхэнд та өөрөө оролцох биш ажиглангаа хэрэгтэй зөвлөгөөг хүүхэддээ олгож байх нь чухал юм.

6.Хүүхдийнхээ хариултыг сонсож сурах.
Хүүхдээ аль болох өөрөөр нь яриулж, хүний асуултанд хариулт өгдөг болгох нь нэн тустай. Энэ нь таны хүүхдийн сэтгэн бодох болон харилцаанд чухал үүрэгтэй. Хүүхэд тань хэн нэгний асуултаас айдаг биш харин ямар ч асуултанд хариулах бүрэн итгэлтэй нэгэн болж төлөвших нь зүйтэй.

7.Хүүхэддээ аливаа зүйлийн сайн, муу үр дагаврын талаар тайлбарлах өгөх.
Яагаад ийм үйлдэл гаргасан гэдгээ хүүхэддээ ойлгуулж, тайлбарла. Хэрвээ үнэхээр хатуу загнах хэрэгтэй бол, тэд юуг буруу хийсэн болохыг аль болох эвтэйхэн үг хэллэг ашиглан тайлбарлах нь чухал. Хүүхэд тань хийсэн зүйлийнхээ бурууг өөрөө ойлгож, түүндээ дүн шинжилгээ хийх нь хамгийн зөв гэдгийг санаарай.

8. Хүүхдийнхээ алдааг хүлцэж сурах.
Хүүхдээ хэт их эрхлүүлж, бөөцийлөхгүй байх хэрэгтэй. Мэдээж тэд өөрсдийн амьдралд халтай зүйл хийх гэж оролдвол зогсоож, хамгаалах нь зүйтэй. Гэвч түүнээс бусад зүйлд та хүүхэддээ эрх чөлөөг нь олгоорой. Энэ нь тэднийг өөрсдийн алдаанаасаа суралцаж, туршлага олж авах үйл явцыг бий болгоно.

9.Хүүхэддээ өөрийн гэсэн үзэл бодолтой болоход нь туслах.
Та хүүхэддээ аливаа зүйлийг олон талт өнцгөөс харж, шүүмжлэх сэтгэлгээг нь хөгжүүлэхэд туслах хэрэгтэй. Ингэснээр тэд хэн нэгний нөлөөнд авталгүй өөрийн гэсэн үзэл бодол, мэдрэмжийг бий болгож ирээдүйд өөрийн байр суурийг бэхжүүлэх үндэс суурь нь болох болно.

10.Хүүхдээ байнгын нялх гэсэн үүднээс хандахгүй байх.
Хүүхэд тань 3 нас хүрэх үед та бага багаар тэдэнд үүрэг хариуцлагын талаар ойлгуулж, өөрсдөөр нь тодорхой ажлыг хийлгүүлж сургах нь зүйтэй. Өсөж томрох тусмаа хүүхэд тань тусд орж наад зах нь гэрийн ажлыг бие даан хариуцаж, зохицуулж чаддаг болохыг та харах болно. Өөрөө юмыг гардаж хийснээр хүүхэд тань хүний хөдөлмөрийг ойлгодог, үнэлдэг энэрэнгүй нэгэн болж төлөвших юм.

Эх сурвалж:zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close