fbpx
Эрүүл мэнд

Эрүүл мэндийг дээшлүүлэх 9 зөвлөгөө

Бид ихэнхдээ эрүүл байхыг их мөнгө болон цаг хугацаа,хичээл зүтгэлийн үр дүнд олж авдаг зүйл гэж боддог. Гэвч бодит байдал дээр та зүгээр л өдөр тутамдаа шинэ дадал хэвшлийг бий болгосноор амьдралаа аз жаргал дүүрэн болгож болно.

1.Толгой тань өвддөг бол усан үзэмний шүүс уу хэвших.
Хэрэв та толгойн өвдөлтийн эсрэг илүү байгалийн гаралтай эмчилгээ хайж байгаа бол усан үзэмний шүүс таныг аварна. Толгойгоор хатгах буюу мигрень гэх өвчин тархин дахь серотонин тэнцвэрээ алдсанаас үүддэг бөгөөд усан үзэмний шүүс хамгийн тохиромжтой эмчилгээ болно. Энэ нь өвчин намдаагч гэдэг утгаар биш харин өвчнөөс сэргийлэх эм болж биед үйлчилнэ. Тиймээс мигрень тань сэдрэхийг мэдэрвэл шууд усан үзэмний шүүс ууж сэргийлээрэй. Усан үзэмний шүүс нь Витамин С, A болон B2-оор баялаг бөгөөд тархиар хатгахаас сэргийлж өгдөг. Мигрень ихэвчлэн тархин дахь бодисын солилцоо тэнцвэргүй болох болон цусан дахь төмрийн дутагдлаас үүдсэн байх магадлалтай байдаг бөгөөд Витамин B2 үүний эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

2.Сальмон загас идэж үсээ урт, гялалзсан болгоорой.

Эрүүл үстэй байна гэдэг бидний ихэнхийн хувьд мөрөөдөл болж хувирсан байдаг. Ялангуяа та өглөө сэрээд толинд харах тоолондоо муухай үстэй өдрүүд сайнаасаа их байдгийг гайхаж бодох үед. Асуудлын гол нь та үсэндээ ямар бүтээгдэхүүн хэрэглэх биш юу идэж байгаад оршдог. Харин гол хэрэгтэй хүнс нь Сальмон загас юм. Сальмон нь омега 3 болон Витамин Д-ээр баялаг бөгөөд эдгээр нь таны үсийг урт болон чийгшилтэй байхад тусалдаг. Нэмж хэлэхэд, омега 3 нь хуйхыг тосолж, таны үсний уутанцарыг эрүүл цэвэр байлгахад нөлөөтэй. Омега-3 уургаар баялаг тул таны биед дутагдсан үед үс ургаж эхлэхээ болино гэсэн үг. Тиймээс Сальмон идэх тусам таны үс эрүүл бөгөөд урт ургах болно гэж ойлгоорой. Мөн чийгшүүлэх үйлчилгээтэй учир, омега 3 нь элдэв үрэвсэл, хаг болон хуурайшилтын эсрэг тэмцдэг. Хэрэв та загас идэж чаддаггүй бол өөрт тохирсон омега3 ууж болно шүү.

3.Лимон болон давстай ус ууж илүүдэл жингээ хаяарай.
Лимоны шүүс хэдийгээр жүржийн шүүс болон энергийн ундаа шиг уухад амттай биш ч таны биед нэн тустай гэдгээрээ танигдсан билээ. Харин лимон, давс хоёр нь таны бие дэх хорт бодисыг гадагшлуулж, хурдан хугацаанд жин хаяхад туслах шидэт ундаа юм. Учир нь эдгээр нь таны ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоолны дуршлыг буруулан нэмэлт калорыг бууруулж өгч байгаа хэрэг. Мөн энэхүү 2 хүнс таны бодисын солилцоог нэмэгдүүлж өгдөг гэсэн судалгаа Үндэсний Эрүүл Мэндийн Институтээс гарчээ. Өглөө эсвэл орой унтахын өмнө өмнө нэг аяга лимонтой усан дээр 1 халбага далайн давс хийгээд сайтар хутган ууна. Хэсэг хугацааны дараа таны гэдэс гүрвэлзэн хорт бодисоо гарган цэвэрлэгдэхэд бэлэн болно. Хэрэв таны цээж хорсох, бөөр өвддөг бол эмчээс зөвлөгөө аван энэ аргыг хэрэглээрэй.

4.Оо ашиглан хумсаа цайруулах.
Таны хумс шарлах нь байгалиас бий болсон хэвийн үзэгдэл ч тийм таатай харагддаггүй нь үнэн. Хэрвээ та хумсаа цагааруулах байгалийн гаралтай арга хайж байгаа бол оог ашиглаад үзээрэй. Энэ нь зөвхөн шүдийг хамгаалж, цайруулаад зогсохгүй, таны хумсанд ч ижил үйлчилгээтэй байдаг найралга дахь кератин гэх бодисоос шалтгаалдаг аж. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд та цэвэрхэн сойз аваад түүн дээрээ ОО түрхэн хумсаа зөөлхөнөөр үрж өгөөрэй. Хэдэн минут байлгасны дараа гараа угаагаад тэгээд л болоо!

5.Өөрөө үсний серум хийж үсээ ургуулаарай.
Хоолны дэглэм барих үед үсэнд шаардлагатай шим тэжээл дутагдсанаар үс гэмтэн унах, хугарч өнгөө алддаг. Тиймээс бид танд өөрийнхөө үсний серумыг хэрхэн хийх талаар зөвлөгөө өгөх гэж байна. Эхний найрлагад кастерын тос орно. Энэ нь таны үсийг Витамин E, омега 9 болон омега 6-р хангаж хуйхыг тань чийгшүүлж өгөх болно.
Хоёр дахь найрлага нь авокадо тос. Энэхүү тос нь амин дэм болон эрдэс бодисоор баялаг бөгөөд таны үсийг хугаралтаас хамгаалж, тэжээл өгөх омега 9-р баялаг билээ.
Гурав дахь нь коконат тос буюу өөрөөр бүх тосны хаан гэж нэрлэгддэг.Та энэхүү тосыг үсэндээ тэр тогтмол түрхэж үс уналтаас сэргийлж болно. Мөн омега-3, омега-9, омега-6 зэргээр баялаг тул нарны туяанд гэмтсэн гэмтлээс хамгаалж өгдөг байна.
Хэрхэн найруулах вэ?

  • Жижигхэн савны 1/3 нэг нь кастерын тос, авакадо, коконат тосыг хийж дүүргэх
  • Сайтар хольж хутгана.
  • Хуйхандаа жигд түрхэн 10-15 минут массажлах
  • 30-аас 1 цаг байлгах
  • Шүршээд нойтон байгаа дээр нь дахин тос түрхэх
  • 7 хоногт 3 удаа давтаж хийгээрэй.
  • 6.Өглөө сэрээд 30 минутын дотор цайгаа уух.
    Дээр дурдсанчлан лимон болон давстай ус уусны дараа та өлсөөгүй байсан ч эхний хагас цагийн дотор өглөөний ундаа уух нь таныг жин хаяхад туслах болно. Үндэсний Жин Хаялтын Бүртгэлийн газраас мэдээлэлээр, амжилттай жин хаясан хүмүүсийн 70 гаруй хувь сэрээд хагас цагийн дотор өглөөний цайгаа ууж хэвшсэн хүмүүс байдаг ажээ.

    7.Коллагенийг нүүрэндээ түрхэхийн оронд ууж хэвшээрэй.

    Наслалт гэдэг бидний хувьд нээх танил сэдэв биш бөгөөд хамгийн түрүүнд бид өөрсдийнхөө арьсаар түрүүлж анзаарч эхэлнэ. Ингээд бид коллагенаар баялаг маск, чийгшүүлэгч, серум худалдаж авч арьсаа хамгаалах гэж оролдоно. Асуудлын гол нь коллаген арьсны хэрэгтэй хэсэгт гүн нэвчиж чаддаггүй тул түүнийг ууж хэвших нь хамгийн үр дүнтэй арга юм.

    8.Жимсээр шүдээ цайруулах.
    Хүн бүр өөрийнхөө сайхан инээмсэглэлээр чимэх дуртай байдаг шүү дээ. Гэтэл бага зэрэг шарласан шүднээс болоод бид ичгэвтэр байдалд орж, санаа зовдог. Харин жимс нь антиоксидантаар баялаг тул шүдийг цайруулахад нэн тустай.

  • Гүзээлзгэнэ нь таны шүдэн дэх кофе болон дарсны толбыг арилгахад тусална
  • Алим нь таны аманд илүү их шүлс ялгаруулж амны хөндийг цэвэрлэх байгалийн цэвэршүүлэгч болж өгнө.
  • Жүрж нь таны аман дахь хүчлийн хэмжээг зохицуулж, шүдний элэгдлээс хамгаалахад тусална
  • 9.Кофе ууж цөсний хөндийгөө эмчлээрэй.
    Хэдийгээр кофе нь ихэвчлэн эрүүл бус дэглэмд орох боловч, дотор агууламжийн хувьд таньд хэрэгтэй эрдэс бодисоор баялаг ундаа юм. Кофений хамгийн том ач тусын нэг нь таны цөсний уутыг цэвэршүүлэх үйл явц болно.Судалгаанаас харахад кофенд агуулагдах каффейн нь цөсний уутан дахь урвалыг идэвхжүүлдэг байна. Мөн цөсний уутан дахь бодисын солилцоо нэмэгдсэнээр цөсний цулуужилтаас сэргийлж болно.

    Эх сурвалж: zuvluh.com

    Шошго
    Илүү харуулах

    Бусад мэдээ

    Хариулт үлдээх

    Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

    Back to top button
    facebook
    error: Хуулах хориотой !!
    Close