fbpx
Lifestyle

Амьдрал БИДЭНД АЛГАН БООВ амсуулахаас нааш мэдэрдэггүй 5 үнэн

1.Гэр бүл
Бага балчир насандаа ээж аавдаа загнуулах, эсвэл тэд бидэнд амьдралын тухай лекц тавьж эхлэхэд уур хүрмээр бүр энэ гэр бүлийн хүүхэд мөн үү гэмээр үеүд бидний ихэнхэд байдаг байсан.  Гэвч бид эцэг эхийнхээ биднийг сайн хүн болгож өсгөхийн тулд хийсэн цуцашгүй хүч хөдөлмөр, хөлс зүтгэлийг мартаж болшгүй юм. Өдгөө дэлхий даяар 150 сая гаруй хүүхдүүд гэр оронгүй, асран халамжлах хүнгүй байна.

2.Тухтай гэр
Өнөөгийн өндөр хурдацтай хөгжиж буй нийгэмд бид ширтээд хэвтэх таазтай, тухлаад унтах дулаан ортой байхын жаргалыг бараг л мартаж. Гэвч дулаан тохитой гэр гэдэг бидний яав ч хайрлахгүй үлдээх зүйл биш юм. Ейлийн их сургуулийн судалгаанаас харахад дэлхий даяар 150 сая гаруй хүмүүс гэр оронгүй шөнийг өнгөрөөж, 1.6 тэрбум хүмүүс чанарын шаардлага хангаагүй оромжид орогнож байна гэж гарчээ.

3.Цэвэр ус ба гэрэл цахилгаан
Ихэнх хүмүүсийн хувьд ус уух нь бөглөө онгойлгох төдийхөн амархан энгийн зүйл, ийм ч учраас бид усны үнэ цэнийг аль хэдийн мартсан. Интернет тог цахилгаан ч ялгаагүй. Энэ зүйлс байхгүй бол бид амьдралаа хэрхэн төсөөлж чадах билээ? Дэлхий даяар 3 хүн тутмын нэг нь цэвэр ус хүртэж чадахгүй байгаа бөгөөд 2025 он гэхэд бидний тал нь цэвэр усны хомстолд орсон дэлхийд амьдарч байх нь.

4.Цэвэр агаар 
Хэн ч цэвэр агаараар амьсгалах эрхээ боогдуулах ёсгүй. Гэхдээ бидний материаллаг зүйлд шунах хүсэл өнөөдөр агаарыг тэр чигт нь бохирдуулж, хүн амьсгалах арга үгүй болгож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар, хүн төрөлхтөн 92% нь бохирдсон агаараар амьсгалж энэ нь 8 үхэл тутмын 1 шалтгаан болдог гэж үзжээ.

5.Хувцас хэрэглэл
Далайн эрэг дээр хагас нүцгэн, гуталгүй алхаж явах нь жаргал байж болох ч өөрийгөө өдөр бүр хөл нүцгэн хатуу ширүүн уур амьсгалтай оронд амьдарч байна гээд төсөөлөөд үз дээ? Тийм ч тааламжтай байхгүй л болов уу? Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар 750 сая гаруй хүн маш хүнд ядуурлын байдалтайгаар өдөрт ердөө 1.9 доллар дээр өл залгуулж явна гэж гарчээ.

Эх сурвалж: zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close