fbpx
LifestyleЭрүүл мэнд

Эрт САЛАХ нь аз жаргалгүй гэрлэлтээс дээр болохыг БАТЛАХ 7 шалтгаан

Хэн нэгэнтэй гэрлэх үедээ бид эцэст нь цорын ганц нэгнээ олсон мэт мэдрэмж авдаг. Гэвч судалгаанаас харахад 4 гэрлэлт тутмын нэг нь салалтаар дуусдаг ажээ. Хэдий та “эцэст нь аз жаргалтай амьдрах нэгнээ олсон” гэдэг нь худлаа болохыг мэдлээ ч гутрах зүйл байхгүй гэдгийг санаарай. Амьдрал гэдэг салсны дараа ч сайхан учралаар дүүрэн баялаг зүйл юм.

Таньд илүү дээр нэгэнтэй дахин учрах боломж гарч ирнэ.
Хэн нэгэнтэй гэрлэх үед та өөрийн нөхөр/эхнэрээ хардуулахгүйн тулд эсрэг хүйстний бусад хүмүүсээс өөрийн мэдэлгүй дөлөх гэж оролддог. Яг энэ байдал үргэлжилснээр та шинэ найз нөхөд болон бусад олон сайхан боломжуудаас хоцордог. Гэхдээ гэрлэлт тань дарамтаар дүүрч байвал тэр хүнээсээ салснаар та ирээдүйд зөв хүнтэй учрах гарцыг олно гэсэн үг. Бүтэлгүй гэрлэлтийн дараа та зөв хүнтэйгээ учрах хангалттай туршлагыг хуримтлуулсан байх болно.

Эрч хүчээ өөрийнхөө хөгжилд зарцуулж чадна.
Хэрэв та сөрөг харилцаанд удаан амьдарвал энэ нь таны сэтгэл санааг байнгын тэнцвэргүй байдалд хүргэнэ. Энэ бүүдгэр мэдрэмж эцэстээ таныг хэн ч биш болгох шиг мэдрэмжийг төрүүлдэг. Та өөрийнхөө хуучин хийх дуртай байсан зүйлүүдийг санадаг уу? Таны хань шийдвэр болон ертөнцийг үзэх үзлийг тань дэмжиж чаддаг уу? Яг одоо амьдралдаа аз жаргалтай,сэтгэл хангалуун байгаа юу? Хэрвээ үгүй гэсэн хариулттай л байгаа бол амьдралдаа өөрчлөлт хийх цаг нь иржээ. Та сүүлд нь тэрхүү хортой харилцаа таныг өсөж дэвжихээс, дуртай зүйлээ хүссэнээрээ биелүүлэхээс татаж, хойш нь тавьж байсныг ойлгох болно.

Та илүү аз жаргалтай болсноо мэдэрнэ.
Бүтэхгүй гэрлэлтээс ангижрасны дараа та ханиа алдсан болов ч оронд нь жинхэнэ аз жаргалыг шүүрч авч байгаа гэдгээ ойлгоорой. Амьдрал гэдэг таньтай эсрэгцдэг болон бүтэхгүй харилцааг хэвээр нь үлдээхэд хэтэрхий богинохон шүү дээ. Хэрэв таны гэрлэлт өөрийг тань тавгүйтүүлж, гуниглуулаад байгаа бол тэр зүйлээс холдож салах цаг нь болсон. Эхэндээ салалтын шатанд хэцүүхэн, гайхширлын байдалтай хоцорч магадгүй ч хэсэг хугацааны дараа та амьдралынхаа шинэ хуудсыг зоригтойгоор эхлүүлэх боломжтой болно гэдгийг санаарай.

Таны хүүхэд илүү жаргалтай болно.
Ихэнх хосууд хичнээн хэцүү байсан ч хүүхдийнхээ сайн сайхны төлөө гээд харилцаагаа үргэлжлүүлэх тохиолдол гардаг. Гэхдээ энэ нь хамгийн буруу зүйл юм. Хүүхэд тань та 2-н хэрүүл маргаанийг байнга сонсож, бүтэхгүй байгаа харилцааны чинь бодит гэрч болон өсч, эцэст нь стрессдэж зовлон хуримтлуулна гэсэн үг шүү дээ. Бүр цаашилбал ямар харилцаа зөв эсвэл буруу болох талаар ойлголтгүй хоцорч ирээдүйд хувийн амьдралаа зохиоход нь ч бас энэ байдал нөлөөлнө гэсэн үг. Иймээс хүүхдийнхээ сэтгэл санааны эрүүл байдлын төлөө хэн хэн нь харилцаагаа эцэс болгож, бууж өгөх нь зүйтэй. Мөн аз жаргалтай эцэг эхээс жаргалтай хүүхэд л өсч торнино гэсэн алтан дүрмийг бүү мартаарай.

Таны эрүүл мэнд илүү сайжирна.
Ихэнх хүмүүс гэрлэлтийг эрүүл мэндэд маш их ач тустай хэмээн эндүүрдэг ч үнэндээ муу харилцаанд ийм төрлийн зүйл хэзээ ч үйлчилдэггүй. Харин ч бүр илүү их зовлон, асуудлуудыг араасаа дагуулдаг талтай. Судалгаанаас үзэхэд дарамттай гэр бүлд амьдрах нь таныг муу зуршил болон стрессд хөтөлснөөр бие махбодыг тань илүү их аюулд оруулж байдаг аж. Хэрэв та тэдгээр хүмүүсээс салахгүй л бол өөрийгөө зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар болон сул дархлааны системтэй болгож байгаагаас өөрцгүй гэдгийг санаарай. Бүр таны биен дээрх жижиг шарх ч эдгэхдээ эрүүл үеийнхээс 40% удааширдаг байна.

Та илүү сайхан харагддаг болно.
Та өөрөө зорьж дэглэм эсвэл эмчилгээ хийлгээгүй байсан ч гэсэн санаанд оромгүй өөрчлөлтүүдтэй тулгарах болно. Учир нь таньд садаа болж, стресс учруулж байсан хүмүүсээс салснаар та бие махбод болон сэтгэл санаа талаасаа ч эрүүлжиж, энэ нь таныг илүү өнгөлөг, сайхан харагдуулахад тусладаг ажээ

Тэтгэвэртээ гарах үед илүү амар болно.
Ихэнх тохиолдолд бид гэрлэлтийг зардал бага байдлаар хардаг. Гэхдээ эрдэмтдийн үзсэнээр салсныхаа дараа гэрлээгүй хүмүүс хөгшрөх үед илүү сайхан өтөлдөг болохыг тогтоосон байна. Учир нь тэдэнд чөлөөт орон зай илүү их гарч, ажил, карейрдаа анхааран бүрэн дүүрэн аз жаргалыг мэдэрсээр өтөлдөгт нууц нь оршдог.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close