fbpx
Эрүүл мэнд

УРУУЛ дээрх асуудлууд ба шалтгаанууд

Бидний уруулын эргэн тойрон сая гаран мэдрэлийн эсүүдээс бүрддэг ба хурууны үзээрээс ч эмзэг мэдрэмтгий эрхтэн юм.Тиймээс урууландаа тусгайлан анхаарч байвал зохистой. Зарим тохиолдолд энэ нь таны эрүүл мэндэд гарсан ноцтой өөрчлөлтийг илтгэдэг бөгөөд тэр нөхцөл болгонд та зохих эмчилгээг хийлгэх нь зүйтэй.
1. Амны 2 булан хагарах.Таны шүлс уруулны 2 талд үлдэж, хатах үед энэхүү үзэгдэл ихэвчлэн тохиолдоно. Уруулныхаа хатсан хэсгийг шүлсээрээ долоох нь цаашид таны уруулыг шархалж,өвчлөх үндсийг тавьдаг байна. Үрэвсэлттэй болох нь таны уруул хагарах хамгийн түгээмэл шалтгуудын нэг байдаг бөгөөд энэ үед та заавал мэргэжлийн эмчид очих хэрэгтэй.
2. Хуурай, омголтсон уруул.Энэхүү шинж тэмдэг нь таны биеийг хангалттай ус хүртэхгүй байгааг илтгэнэ. Уур амьсгал эсвэл стрессээс болж энэхүү байдал мөн үүсч болно. Тиймээс урууландаа чийгшүүлэх тос хэрэглэх болон усыг тогмол ууж хэвшээрэй. Мөн та харшилтай бол энэ тохиолдол үүсч болох бөгөөд биед тань загатнах гэх мэт шинж ирэлвэл яаралтай арга хэмжээ аваарай.
3. Уруулан дээр идээ гарах.Уруулан дээр юм гарах нь ихэвчлэн маш өвчтэй мөн тухгүй байдлыг үүсгэдэг. Гэсэн хэдий ч эдгээр идээнүүд ямар нэг халгүй болон түргэн хугацаанд эдгэрэх боломжтой байдаг. Ямар нэг хүчил ихтэй,зохиогүй хоол идэх үед мөн тохиолдож болно. Бүр цаашилбал хүмүүст хамгийн элбэл тохиолддог герпес буюу бидний хэлж заншиснаар хомхой долоох зэрэг халдварт өвчиний шинж байх магадлалтай тул яаралтай эмчид хандаарай.
4. Жижиг тууралт тойрч гарах.Арьсны үрэвсэлтэй, уруулаа байнгын долоох зуршилтай хүмүүст энэ шинж тэмдэг илэрнэ. Уруулаа байнгын долоосноор энэ нь таны биед хэрэгтэй тосыг хатааж улмаар үрэвсэх, улайлт гарах гол хүчин зүйл болно.
5. Дээд уруул үрчийх.Хэвэр таны дээд урууланд үрчлээ үүсч эхэлбэл энэ нь биеийн болон сэтгэл санааны хүчин зүйлсээс үүдсэн байх магадлалтай. Хэрэв танд ямар нэг муу зуршил байдаг бол түүнийгээ зогсоож эрүүл хэвшилд орох нь чухал.
6. Уруул цайрах.Уруул хөхрөх үзэгдэл нь таны цусны эргэлт маш муу байгааг илтгэнэ. Энэ шинж тэмдэг гар болон хөлийн хуруунууд дээр ч ажиглагдаж болно. Цагаан эсвэл цайвар уруул нь цус багадалтыг илтгэдэг ба энэ тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
7. Хавдсан уруул.Уруул домбойж хавдах нь ямар нэг зүйлээс харшилсаныг илтгэнэ. Хэрвээ та гоо сайхны тодорхой нэг бүтээгдэхүүн хэрэглэсний дараа уруул чинь бага багаар томорч хавдсаныг анзаарвал тэр бүтээгдэхүүнээ шууд хаяарай. Харин түрхэн зуурт хавдаж өвчилсөн бол гоо сайхны эмчид хандах нь зүйтэй.
8. Хар толбо.Уруулан дээр хар тууралт үүсэх нь өөрөө маш олон төрлийн хүчин зүйлийн нөлөөгөөр үүдэж болно. Хэрэв ийм төрлийн тууралт ажиглагдсан тохиолдолд та үүнийг тоохгүй өнгөрч хэрхэвч болохгүй.Таны бие махбодод зохих хэмжээний пигментүүд ихэдсэнээс бор хар өнгийн толбо үүсч болно.Эсвэл та төмрийн агууламж өндөртэй хүнс хэрэглэснээс энэхүү өвчлөл бий болох магадлалтай.

Эх сурвалж: Zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close