fbpx
Эрүүл мэнд

Цус өтгөрөлтөөс сэргийлэх шалгарсан аргууд

Өнөө үед компьютер, ТВ ихээр үзэх, суугаа ажил, хөдөлгөөн багатай амьдралын хэв маягаас зэрэг хүчин зүйлээс болж цус өтгөрөх өвчинд нэлээд элбэг болоод байна. Уушги болон зүрхний хэсэгт цус өтгөрөх нь таны биеийг маш ноцтой байдалд хүргэдэг. Гэвч өөрийн идэх хоол, хийх дасгал, зуршлаа өөрчилж чадваас эдгээр өвчлөлөөс бид өөрсдийгөө хангалттай сэргийлж чадна.
1.Биеийг хэт барьсан биш сул хувцас өмсөх
Цусны эргэлтийг сайжруулахын тулд бид маш бариу төрлийн хувцаснаас татгалзах нь зүйтэй. Учир нь цусны эргэлт хөл хэсэгт ч үйлчлэх тул бариу жинс, өмднүүд бүр илүү муу нөлөөтэй байдаг.Оронд нь илүү сул эсвэл даавуун өмд өмсөж хэвшээрэй.

2.Давстай усанд орох
Хэрэв та халуунд ваннд орохоор төлөвлөж байсан бол энэ таны сонголт. Epsom гэх давс нь цусны эргэлт сайжруулдгаараа илүү алдартай байдаг шүү дээ. Тиймээс угаалгын хөөсөнд биш Эпсом давстай усанд ороод үзээрэй.

3.Өндөр хурд хүч шаардсан дасгалууд хийх
Цус өтгөрөхөөс сэргийлэхийн тулд та өөрийн биеийг идэвхжүүлж, удаан хугацаагаар суухгүй байх нь чухал юм. Бүх төрлийн workout байж болно ялангуяа HIIT training буюу маш хурдан хугацаанд авхаалж самбаа шаардсан дасгалууд гэж хэлж болно.

4.Хоёр цаг тутамд амарч сунгалт хийх
Бид өдөр тутамдаа машин хэрэглэж заншсанаар цус өтгөрөлтийг өдөөх гол шалтгаан үүсдэг. Хэрэв та жолооны ард удаан суудаг бол хэсэг амраад заавал сунгалтын дасгал хийж байгаарай.

5.Байгалийн гаралтай цус шингэлэх бүтээгдэхүүнүүд
Эмч нар бидэнд цус шингэлэх элдэв эм зөвлөдөг ч та мөн байгалийн органик хүнснүүдийг хэрэглэж болно. Хоолондоо сармис, турмерик(turmeriс), ногоон цай хэрэглэж сурснаар та цус өтгөрөлтөөс сэргийлж болох нь ээ.

6.Шагай болон хөлөө эргүүлэх
Бид ихэнх цагт ажил дээрээ суусаар байгаад хөлийнхөө булчинг сулруулж, идэвхгүй болгодог. Хэрэв та алхах ямар ч боломжгүй байвал зүгээр л хөлөө эргүүлж, хөлийн хуруу шагайнуудаа ажиллагаанд оруулахад хангалттай.

7.Нягт оймс өмсөх
Хэрэв та хөл амархан хавагнаж эсвэл цусны эргэлтгүй болсон бол энэхүү оймсыг хэрэглээд үзээрэй. Нягт оймснууд маш олон төрлийн болон өөр өөр хэмжээтэй байдаг бөгөөд цусны эргэлтийг дэмжиж, өтгөрөлтөөс сэргийлдэг.

8.Хэликсерум/ Helichsyrum/ тос хэрэглэх
Хэликсерум нь цусыг шингэлдэг үйлчилгээний шар өнгийн цэцэг юм. Мөн энэ нь үрэвслийн эсрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнд тооцогддог тул таны цусыг органик аргаар шингэлнэ ээ гэсэн үг.

9.Хөлөө тогтмол зүрхнээс дээш өргөж байх
Нуруугаараа газар хэвтээд хөлөө хананы эсрэг өргө. Толгой болон хөлөөс 6 инчийн зайд байхад л хангалттай. Удаан хугацаанд суусны дараа энэ дасгал цусны эргэлтийг сайжруулах хамгийн үр дүнтэй дасгал болно.

10.Хөлөө ачиж суухгүй байх
Цус өтгөрөлтөд өртөх магадлал өндөртэй хүмүүс ялангуяа хөлөө хэзээ ч ачиж сууж болохгүй. Хөлнийхөө байрлалыг өөрчилж, хөлөндөө ямар нэг даралт өгөхгүйгээр сууж байгаа эсэхээ байнгын шалгаарай. Ямар ч тохиолдолд та өөртөө аль болох тухтай, дарамтгүйгээр суух нь чухал шүү.

Эх сурвалж: Zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close