fbpx
LifestyleЭрүүл мэнд

Хүүхдийн ӨСӨЛТӨД ХОРТОЙ зуршлууд

Бяцхан хүүхдүүд ихэнхдээ маш их асуудал дагуулдаг. 4 кг жинтэй нялх амьтан хоёрын хоёр том хүнийг ч галзууруулахад бэлэн байдаг. Гэхдээ нөгөө талаас тэд маш эмзэг гэдгийг санаарай. Иймээс алхам тутамд нь анзаарч тэднийг ажиглаж байх нь чухал билээ.
Тархины хэлбэр гажих Ихэнх ээжүүд шинэхэн төрсөн хүүхэддээ энэхүү гавлын ясны гажиг гэх өөрчлөлтийг олж харж байсан байх. Ихэнх тохиолдолд энэ нь зүгээр тархины хэлбэр бага зэрэг гажсан янзтай гоо сайхны асуудал болно. Мөн мэргэжлийн хүмүүсийн үүднээс харвал энэ нь нэг төрлийн өвчний шинж тэмдэг болох магадлалтай гэж үздэг. Үүнээс сэргийлэхийн тулд хүүхдийнхээ унтах байрлалыг өөрчлөөд үз гэж эмч нар зөвлөдөг. Мөн сэргэг үед аль болох их тэвэрч байвал зүгээр байдаг аж.
Хүзүүний гажиг Олонх залуу ээж нарын хувьд энэ талаар тодорхой мэдээлэлгүйгээс болоод айж мэгддэг. Эмч нарын үзэж буйгаар хүүхэд эхийн хэвлийд байхдаа буруу байрлалтай бойжсон эсвэл төрөх явцад эх барих үйл ажиллагаанд алдаа гарсан байх магадлалтай гэдэг. Энэ зүйлийг танихад тийм ч их хүндрэлтэй биш. Хэрэв таны хүүхэд унтахдаа аль болох нэг тал уруу хазайж унтдаг бол эмчийн тусламжгүй та үүнийг шийдэж болно.Хүүхдээ гэдсэн дээр нь хэвтүүлээд унтах дүргүй тал руу нь толгойг нь эргүүлэх гэж хичээгээрэй.
W хэлбэрийн суулт Ихэнх хүүхдүүд ингэж суух хандлагатай байдаг. Гэхдээ эрдэмтдийн харж буйгаар энэ нь тийм ч сайн зүйл биш билээ. Гэхдээ сандарч тэвдэх зүйлгүйгээр хүүхдээ тоглож байх үеэр эсвэл хичээлээ давтаж байх үед нь зөв байрлалаар суулгаж сурахыг аажим аажмаар дадал болгоорой.Хуруун дээрээ алхах Зарим жоохон охидууд балетчин бүсгүйчүүдийг дуурайж энэхүү үйлдлийг гаргадаг байж болно. Эхэндээ өхөөрдөм хөөрхөн санагддаг байж болох ч та яаралтай мэргэжлийн хүнд хандах нь зүйтэй.
Унтаж байхдаа шүдээ хавирах Зарим хүмүүс шүдээ хавирах үзэгдлийг туузан хорхойтой холбож тайлбарладаг. Гэхдээ хүн төрөлхтөн одоо болтол үүний учрыг нарийн тайлж чадаагүй л байна.Эрдэмтдийн үздэгээр энэ нь нэг бол төрөлхийн бидний биеийн бүтэцтэй холбоотой эсвэл сэтгэл зүйн байдлаас үүддэг гэжээНүд үрүү эгцэлж харахгүй байх Ихэнх хүмүүсийн хардгаар энэ нь аутизмтай хүүхдийн анхдагч шалтгаан болдог гэжээ. Гэхдээ хүмүүсийн батлагдаагүй таамгаар хүүхэддээ шууд аутизмийн онош тавих нь буруу гэдгийг санаарай. Тэд магадгүй хүний нүд  биш хоолойн өнгө ярианд илүү татагддаг байх магадлалтай.Хэрэв байдал илүү ноцтой илт мэдэгдэм байвал мэргэжлийн эмчид хандаж ямар төрлийн эмгэг болохыг нь тогтоолгох хэрэгтэй.
Утас болон таблетан дээр тоглоом тоглох Бид хүүхэд чинь байнгын утсаар тоглох ямар ядаргаатай болохыг хэлэхгүй. Харин тоглож байх үедээ хүүхэд чинь хэвтэж үздэг бол ямар аюул нүүрлэж байгааг сануулах гэсэн юм. Утас нь ихэнхдээ 200 грамм, таблет 500 грамм гэсэн дундаж жинтэй байдаг. Иймд хэвтэж байх үедээ утсаараа оролдоход хүүхэд чинь нүүрэн дээрээ үүнийгээ унагах магадлал маш өндөр байдаг гэдгийг бодолцож та цаашид аюулгүй байдлыг нь хянаж шалгаж байгаарай.Шаар Энгийн нэг ийм тоглоом ч өөрөө маш их хортой бодисыг агуулдаг. Ялангуяа бяцхан хүүхдүүд үүнийг амандаа хийж тоглох хандлагатай байдаг.Цаашид тоглож байх үед дэлбэрч тэсрэх учир шаарны үлдэгдэл хоолой руу нь орж гацах ч тохиолдол гарч болох ажээ.Хөвсгөр олон хөнжлийн давуу болон зөөлөн тоглоом Хэдий энэ бүгд хүүхдийн чинь хувьд тухтай сайхан санагддаг байж болох ч ганцаараа тоглож байх үед хүүхэд чинь боож үхэх магадлалтай гэдгийн санаарай.
Хүүхдийн аюулгүйн суудлаас харшлах Заримдаа хүүхэд чинь суудалд суух дүргүй, эсвэл биеэ маажих зэрэг зан авир гаргадаг уу? Тэгвэл энэ нь хүүхдийн чинь буруу биш харин суудлын хачигнаас болдог ажээ. Иймээс хүүхэддээ бурууг өгөх биш суудал худалдаж авахдаа хийгдсэн материалыг нь шалгаж аль болох нелонон биш даавуун материалтайг нь сонгож хэвшээрэй.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close