fbpx
LifestyleНийтлэл

Та ЗӨВ хүнтэйгээ гэрлэх гэж байгаа, гэрлэснийг илтгэх шинжүүд

Жинхэнэ хайрыг олно гэдэг тийм ч амар биш. Гэхдээ тэрхүү хайрыг нэгэнт олчихвол амьдрал илүү амархан ч болж магадгүй. Хайр гэдэг таныг тэнгэр дэх ягаан үүлсэд живж буй мэт мэдрэмжийг өгдөг нэг бол шөнө болгон би зөв хүнтэйгээ суусан уу үгүй юу? гэссэн хүндхэн бодолд живүүлнэ.Хэрэв бидний үнэн зүрхнээсээ хайрлаж ирсэн нэгэн насан туршийн маань хань биш болвол мэдээж тэрэн шиг золгүй зүйл байхгүй болох биз. Та хэн нэгэнтэйгээ бүхэл амьралынхаа туршид хамт байхаар шийдсэн бол дан ганц хайраар тэр зүйлс бүтээгдчихгүй гэдгийг санаарай.
Та 2 бие биенийхээ бодлыг уншигч болно Энэ зүгээр л уянгын халилтай хийсвэрлэл биш шүү!  Сэтгэл судлаачдын гаргасан судалгааны үр дүнд жинхэнэ хайр хүний мэдрэлийн системд нөлөөлж ,онцгой холбоотой хэн нэгэнтэй оюунаараа холбогдох боломжийг олгодог байна. Хамтдаа хэсэг хугацааг өнгөрүүлсний дараа та 2 бие биенийхээ мэдрэмж, бодрол болон зан үйлдлийг ойлгодог болно. Энэ холбоо нь зүгээр л хэн нэгнийг таньдаг байхаас хамаагүй илүү зүйл юм. Хэдий чимээгүй байлаа ч та 2 нэг нэгнийгээ зовлонгүй ойлгож чадна гэсэн үг.
Ирээдүйд нэг ижил зорилготой Нэгэнт амьдралын  хайраа олчихсон бол, түүнийг өөрийнхөө “хос” хэмээн зөвшөөрөх цаг нь болсон. Мэдээж цаашдын ирээдүйн олон үйл явдалд та түүнийг тантай хамт байгаасай хэмээн хүсч байгаа. Иймд та 2-н хэн хэн нь ирээдүйгээ хамт бодож төлөвлөх нь чухал гэсэн үг. Заавал ижилхэн зүйл хүсэх албагүй шүү дээ. Үнэхээр бие биедээ хайртай л бол өөр хүсэл сонирхолтой байсан ч хамт байх арга замаа олж л таараа.
Та харилцаагаа үнэ цэнтэй гэж боддог Зүтгэл сэтгэл гэдэг таны харилцааг авч үлдэх хамгийн чухал түлхүүр ялангуяа хайр сэтгэл, цорын ганц хүний тухай ярианд. Та ямар ч тохиолдолд буулт хийж чаддаг байх хэрэгтэй. Японы Кобе их сургуулийн эрдэмтдийн үзсэнээр золиосгүй харилцаанд урт нас гэдэг зүйл байхгүй гэжээ. Энэ нь таныг заавал өөрчлөгдөх эсвэл зан чанарыг солих гэсэн үг хараахан биш гэдгийг санаарай. Та зүгээр л хайртай хүнээ сэтгэлдээ багтааж хамт байхын тулд хааяа нөхцөл байдлыг зөөлрүүлж буулт хийнэ гэсэн үг.
Таны тархи огт өөрөөр ажиллаж эхэлнэ Бид хайрын тухай асуудал яригдаж эхлэх үед ихэвчлэн зүрх сэтгэлийн талаар боддог. Гэвч яг үнэндээ тэр бүх зүйлээр бидний тархиар дамжиж байдаг. Stony Brook их сургуулиас гаргасан судалгаа нь хайранд автсан тархины үзүүлэлтийг харуулжээ. Та түүнийхээ тухай бодох үед тархины допаминь гэх бодисын хэмжээ ихэсдэг.Өөрөөр хэлбэл таны бие махбод бүхэлдээ сэрэлжиж, хачин жигтэй мэдрэмжээр дүүрдэг гэсэн үг юм.
Нэг нэгэндээ тус дэм болдог Маш хэцүүхэн хүнд өдрийн дараа таныг эрчимжүүлж, энергитэй болгодог ганцхан хүн нь тэр болж хувирна. Амьдралын туршид нэг нэгнийгээ дэмжиж, халуун дулаан үг сонсох нь өөр хаана ч байхгүй их хайр, аз жаргал шиг мэдрэгдэнэ.
Хичээхгүйгээр тухтай байж чадна Энэ бараг  хамгийн чухал хэсэг. Та үнэхээр зөв хүнээ олж чадсан л бол бүх зүйл таны хувьд маш тайван хэвийн санагдах ёстой. Та яг л амьдралд хэзээнээсээ ийм жаргалтай амьдарч ирсэн юм шиг  мэдрэгдэнэ. Та заавал найзууддаа хэчнээн жаргалтай эсвэл сайхан хайр дурлалд умбаж байгаа гэдгээ батлаад байх шаардлагагүй болно оо  гэсэн үг. Сошиал бүртгэл дээрээ сайхан зурагнуудаа тавих гэж хичээх хэрэггүй болчихно учир нь бодит байдал та аль хэдийнээ хайрттайгаа үнэхээр жаргалтай завгүй байгаа болохоор тэр.
Та дотнын хүмүүстээ түүнийг танилцуулахыг хүснэ Сэтгэл судлаачдын хэлж буйгаар бид амьдралдаа хэн нэгнээс заавал зөвшөөрөл авах гэсэн хандлага байдгийг ялангуяа ойр дотнын хүмүүсээсээ тийм сэтгэгдэл сонсохыг хүсдэгийг илрүүлжээ. Өөрийн хосоо бусад хайртай хүмүүстэй танилцуулснаар та өөрөө ч дахин шинэ аз жаргалыг бүтээж байдаг аж.
Орондоо ч тэр гадуур ч тэр ижилхэн аз жаргалтай байдаг Янаг амрагийн халуун харилцаа хэдий чухал ч энэ та хоёрын аз жаргалтай харилцааны ганц гол түлхүүр биш гэдгийг ойлгоорой. Заримдаа түүнээс ирэх ганцхан инээмсэглэл дулаахан үг ч түүнийг дэлхий дээрх хамгийн онцгой гайхалтай хүн мэт мэдрэмжийг өгдөг.
Тэдэнгүйгээр та нэг л өөр хүн болчихсон шиг санагдана Хүнтэй үерхэж байх үед өөрийнхөө биеэ даасан байдал, хараат бус байдлыг давхар авч явах нь чухал. Гэхдээ та хэн нэгэнтэй хамт байх боломжоо үргэлж нээлттэй байлгах хэрэгтэйг санаарай. Амьдралд зөв хайртайгаа учрах үед аль хэдийнээ тоо томшгүй их дурсамжийг түүнтэй бүтээлцэж нэгэн орон зайг үүсгэчихсэн байдаг шүү дээ. Иймдээ ч байнга хамт байсаар ирсэн хүн алга болчих үед үнэхээр эвгүй мэдрэмж авдаг.
Би биш БИД гэсэн сэтгэлгээтэй болно Эцэст нь гэж хэлэхэд өөрийгөө гэсэн аминчхан үзэл тань аль хэдийнээ шувтарч нэг л мэдэхэд хамтдаа цугтаа, хоёулаа эсвэл БИД гэсэн үг таны толгойд бат суучихсан байна.
Эх сурвалж: Zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close