fbpx
Зөв хоололтЭрүүл мэнд

ТАЛХ идэхгүй байх үед таны биед гарах өөрчлөлтүүд

Бүхэл үрийн,хөх тариан болон бусад бүхэл үрийн гурилаар хийсэн талхнууд ямар ч халгүй.Дээрх талхнууд хамгийн эрүүлд тооцогдох боловч цагаан талхны хувьд таны эрүүл мэндэд тийм ч сайн биш. 20-р зуунд гурил, хөөлгөгч хоёр өөрчлөгдөж, бусад хүнсний нэмэлтүүдийн хослол бүхий л гурилан бүтээгдэхүүнүүдийг орлосон. Энэ нь цагаан талхыг идэхгүй байх гол шалтгаан болно. Таньд дараах хэд хэдэн цагаан талхны талаар баримтуудыг хүргэж байна.
Шалтгаан #8: Хэрэгцээгүй бүтээгдэхүүн
Анх тариалалтын үед улаан буудайн тариа нь амин дэмээр баялаг байсан.Харин тариаг боловсруулдаг болсноос хойш тэр бүх хэрэгтэй бодисууд алга болжээ.Дээд зэргийн чанартай цагийн гурил хүртэл 30%-н эрсдэст хэрэгтэй бодис агуулдаг байсан ч ердөө 14 хоногийн дараа тэдгээр бодисууд ямар ч идэвхгүй болж устдаг байна.Шалтгаан #7: Амтгүй
Бүгдээрээ талхыг ямар ч амт байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрье.Гэвч талх таныг бусад хоол, шөл болон иддэг бяслагнаас чинь салгахгүй тайван идүүлнэ. Мөн бүхэл үрийн талхнууд ялгаагүй ямар ч амт байхгүй.
Шалтгаан #6: Хорт бодис
Орчин үед буудай нь хүн бүрийн хэрэгцээ болоод байна. Буудайг богино хугацаанд ургуулахын тулд, фермерүүд шавжны хор цацчихдаг. Мөн мөөгөнцөр муудалтаас сэргийлэхийн тулд өөр өөр химийн бодисуудыг ч ашигладаг байна. Мөн гурилыг цагаан болгохын тулд өнгө оруулагч бодис болох бензолийн хүчил, сулфат, хлорилыг ашигладаг
Шалтгаан #5: Арьсны асуудал
Бид идсэн зүйлийнхээ үр дүн болж байдаг. Иймээс гурилан бүтээгдэхүүн их хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн арьсны асуудалтай тулгарна. Батга нь талханд агуулагдах глутин гэх бодисоос үүдэж бий болдог байна. Иймээс арьсны эмчтэй уулзахаасаа өмнө дэглэмээ өөрчлөөд үзээрэй
Шалтгаан #4: Хоол боловсруулалтын асуудал
Дээр дурдсанчлан глутен нь батганаас гадна хоол боловсруулах системд аюул учруулдаг.Бүхэл үрийн талх нь жижиг ширхэгээр дүүрэн байдаг ч цагаан талх тийм биш.5-6 хэрчим бүхэл үрийн талх нь таны өдрийн авах ёстой бодисын хэмжээг хангаж өгдөг.Энэхүү хэмжээг та жимснээс авахыг хүсвэл 14 алим, 21 лууван, 25 төмс, 5кг өргөст хэмх идэхэд болох нь ээ.
Шалтгаан #3: Эрт хөгшрөх
Таны аль хэдийн мэдсэнчлэн цагаан талх нь ямар ч хэрэгцээт бодис агуулдаггүй.Иймээс таньд амин дэм өгөхгүй хүнс хэрэглэх нь таныг яав ч залуужуулахгүй. Гурилан бүтээгдэхүүнд дуртай хүмүүс ихэвчлэн наснаасаа хөгшин харагддаг.
Шалтгаан #2: Донтолт
Талх яг л хар тамхи шиг. Энэ нь таны цусан дахь сахрын хэмжээг нэмэгдүүлж, инсулинг ихэсгэдэг. Мөн талх идсэний дараа таны сахрын хэмжээ гэнэт өсч байснаа огцом буурдаг тул эргээд таниас идэхийг байн байн шаарддаг байна.
Шалтгаан #1: Таргалалт болон жингийн илүүдэл
Маш олон хүмүүст энэ шалтгаан нь дахин боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах үндэс болох биз. Бараг 70 гаран хувийн хүмүүс талх идэхээ зогсоосны дараа ердөө 14 хоногт амжилттай жингээ хасч чаджээ.

Эх сурвалж: Zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close