fbpx
Эрүүл мэнд

Хэрэв таны ХӨЛ, ӨВДӨГ, ТАШАА өвддөг бол эдгээр дасгалыг хийгээрэй.

Хөлөө өргөх
Хамгийн түрүүнд сандал аваад түүнийхээ ард зогсоорой,хөлнийхөө аль нэгийг өргөх,өлмийгөө бага багаар өргөж хуруун дээрээ тогтоорой,буцаагаад шалан дээрээ өлмийгөө тавиарай,дасгалыг нэг хөлөн дээр ээлжлэн 10-15 минут хийгээрэй.Энэ нь таны шагайг сайжруулж, өвдөгний эргэн тойрон дахь булчинг чангалж өгнө.Хөлнийхөө хуруун дээр алхах
Та энэ дасгалыг гэрийнхээ ажлын хийж байх үеэрээ эсвэл өөр ажил хийж байхдаа зэрэг хийгээд явж болно. Хөлийнхөө хуруун дээр аль болох хурднаар алхалж явах хэрэгтэй ингэснээр таны хөлийн булчин сайжирч, нийт гуя хөлний эргэн тойрон дахь яс болон хуруунуудад тань дасгал болж өгнө.Ядартлаа 5-10 минут алхаарай.Шагайгаа эргүүлэх
Сул шагайгаа сайжруулахын тулд дараах зүйлсийг хийгээрэй:Нэг хөл дээрээ сууж босох,удаанаар нэг хөлнийхөө шагайг тойрог хэлбэрээр эргүүлэх, нэг хөлөн дээр гадагшаа 10 удаа, дотогшоо 10 удаа давтаарайТэсвэр шалгахЭнэ дасгалыг хийхийн тулд та сунадаг бүс аваарай.Сунадаг бүсээ буйдан эсвэл ямар нэг тавилгын үзүүрээс уях,нэг хөлөө нөгөө хөлнийхөө доор хийж, өвдгөө аажуухан нугалаарай,тэгээд дээд талд байгаа хөлөөрөө сунадаг бүсээ бариарай,бүсээ бага багаар татаж, толгой руу гаа хөлөө ойртуул, нэг хөлөн дээр 10-15 минут хийх
Ингэснээр таны хөлийн булчин чангарч, ташааны дотоод ба гадаад булчин сайжирна.Хөлийн хурууны бяцхан тоглоом Хөлийн хуруугаа өдөр бүр тогтмол идэвхжүүлэхийн тулд та “ТАТАЛЦАЛ” нэртэй тоглоомыг тоглож болно.Хөлийн хуруугаа зөнгөөр нь мушги,газарт алчуур дэвсээд хөлийнхөө хуруугаар түүнийг татаж ав, газарт жижигхэн чулуунууд цацаад, хөлийн хуруугаа ашиглан саванд хийгээрэй.Бөмбөгөн дээр алхахХөлийнхөө булчингуудыг амрааж ажиллуулахын тулд та:Теннисний бөмбөг эсвэл түүнтэй ижил тойрогтой бөмбөг олоорой. Бөмбөгөн дээр хөлөөрөө гишгээрэй, хөлөө ашиглан бөмбөгөө урагш нь хойш нь өнхрүүлээрэй

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close