fbpx
Гоо сайханЭрүүл мэнд

Наснаасаа ЗАЛУУ харагдуулах ЯПОН жор

Цагаан будааны шүүсээр нүүрээ угаах Цагаан будаа нь нүүрс ус өндөртэй таргалуулах магадлал ихтэй хүнсний бүтээгдэхүүн ч гэлээ гоо сайхны зориулалтаар хэрэглэх нь ид шидийн гэмээр ашиг тустай юм. Цагаан будаанд агуулагдах эрдэс бодис, антиоксидант нь арьсыг эрт хөгшрөхөөс хамгаалж, нөхөн төлжих процессыг дэмжин, толигор сайхан болгодог байна. Япон бүсгүйчүүдийн өөгүй гэрэлтсэн сайхан арьстай байх нууцын нэг нь цагаан будааны шүүс юм. Тэд уг шүүсээр нүүрээ угаахаас гадна үсээ угааж гялалзсан торгомсог болгоно. Үүнийг гэртээ бэлтгэх маш хялбар. Та багахан будааг сайтар угааж зайлаад үүн дээрээ 2 аяга бүлээн ус хийж 15 минут дэвтээсний дараа будаагаа шүүж гаргаад шүүсэн будааны шүүсээ өрөөний температурт 1 өдөр хонуулна. Таныг хэрэглэх үед шүүс маань бага зэрэг иссэн үнэртэй байх ба энэ нь хэрэглэхэд тохиромжтой болсны шинж юм. Энэхүү бэлэн болсон шүүсээр та нүүрээ мөн үсээ угааж болно. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэж болно шүү.
Нүүрээ гараараа угаалгүй нүүр угаах зориулалтын хөөсрүүлэгч тор ашиглах Нүүр угаадаг зориулалтын тор ашиглаж нүүрээ угаах нь гараараа угааснаас илүү бохирдлыг гүн цэвэрлэдэг төдийгүй ингэж угаах нь нүхжилт үүсэхээс сэргийлдэг гэдгийг япон бүсгүйчүүд нээн илрүүлээд одоог хүртэл энэ нүүр угаагч тор ашиглаж савангийн хөөсөөр нүүрээ угааж гэрэлтсэн арьстай байдаг гэж байна шүү.
Далайн замаг \байцаа\-аар маск хийх Ваав та лав иддэг далайн байцаагаараа нүүрэндээ маск тавьж болно гэж бодоогүй биз дээ. Гэтэл энэ япон хүүхнүүд айхавтар юмаа. Далайн замаг нь эрүүл мэндийн маш их ач тустай гэдэг нь батлагдсан бөгөөд үүний тусламжтайгаар илүүдэл жингээ эрүүл аргаар хаяж болдог гэсэн баримт байдаг юм байна.Та хатаасан далайн замгийг дэвтээгээд цэвэрлэсэн нүүрэндээ тавиарай. Ойролцоогоор 8-10 минутын дараа хатаж эхлэхээр нь аажуухан хуулж аваад бүлээн усаар угаан чийгшүүлэгч тосоо түрхэнэ. Мөн гоо сайхны зориулалттай нунтаг далайн замаг хэрэглэж болно.Далайн замганд агуулагдах Е витамин нь арьсны эрүүл чанарыг хадгалж, толигор болгоод зогсохгүй нүхжилт болон дөнгөж үүсч байгаа үрчлээсийг арилгах тустай шүү хүүхнүүдээ. Мэдээж хүзүүгээ битгий мартаарай.
Идэж байгаа зүйлдээ анхаарах Орчин цагт эрүүл амьдрах нь бидний идэж буй хоол хүнстэй зайлшгүй холбоотой гэдэг нь нууц биш болсон.Тийм ч учраас Японы ард түмэн эрүүл, шинэ хүнс хэрэглэхийг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгосон байдаг. Тэдний хоолны соёлоос товчхон дурдвал Ногоон цай, загас, бүрэн боловсруулаагүй хүнс, далайн замаг, мисо шөл, бүх төрлийн ногоо, жимс зэргийг ахиу хүртэх, амьтны гаралтай хүнс, махыг тааруулж хэрэглэх, боловсруулсан, цэвэршүүлсэн, чихэр ихээр агуулсан хүнснээс татгалзах
Коллаген хангалттай хэрэглэх Коллаген нь арьсыг толигор, уян хатан, өнгөлөг байлгаж, арьсны чийглэг эрүүл байдлыг хадгалах үүргийг гүйцэтгэж ясыг хэврэгшиж, хугарaхаас хамгаалж, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ.Хүний бие 25 наснаас хойш коллаген боловсруулах явц удааширдаг учир энэ үеэс эхлэн гаднаас нэмэлтээр хэрэглэх зайлшгүй шаардлагатай болдог. Коллаген дутагдсан үед арьсны уян хатан, өнгөлөг байдал алдагдан, суларч унжин, үрчлээ үүсч эхэлдэг. Тиймээс та өөрт тохирох коллагеныг хэрэглэж болохоос гадна ясны шөл, загас, тахианы мах, өндөгний цагаан, навчит ногоон ургамал, цитрусын төрлийн жимс, царцаамаг \стүжин\ хүнсэндээ тогтмол хэрэглэж байвал та өөрийн коллаген боловсруулах процессыг дэмжих юм байна шүү.
Camelia \tsubaki\ цэцгийн хандтай гоо сайхны бүтээгдэхүүн сонгон хэрэглэх Camelia \tsubaki\ нь японд түгээмэл ургадаг цэцгийн мод юм. Camelia цэцгийн үрээс гарган авсан тос нь арьсыг залуужуулж, эрүүл чийглэг болгодог төдийгүй японы нэлээдгүй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд уг тосыг ашигладаг байна. Энэхүү тос нь тосны хүчил, эрдэс бодис, антиоксидантаар баялаг учир нь арьсыг гаднын тоос тоосонцор, бохирдлоос хамгаалдаг ба арьсыг чийглэг, уян хатан болгодог байна. Та японы гоо сайхны бараа болон үсний шампунь зэргийг хэрэглэж болно.
Халуун ваннд суух Халуун ваннд суух нь таны стресс ядаргааг тайлж, арьсны бохирдлыг цэвэрлэж, үрэвслийг бууруулж, тайвшруулах тустай. Та халуун ваннд суухдаа далайн давс, цэцгийн ханд зэргийг ашиглавал илүү таатай байх болно. Хааяа нэг ингэж биеэ жаргаах хэрэгтэй шүү бүсгүй минь.
Ногоон цай уух, ногоон цайны маск тавих Ногоон цай нь антиоксидант ихээр агуулагддаг учраас таны бодисын солилцоог сайжруулж дархлааг дэмжих, хүний бие бялдрыг эрүүл, залуу байлгах гол баталгаа болж таргалалтыг удаашруулдаг байна. Мөн кафейны агуулж өндөр учир кофе ууж чаддаггүй хүмүүс ногоон цай уухад тохиромжтой. Тэгвэл энэ гайхалтай ундаагаар нүүрэндээ маск тавьж болдог байх нь ээ. Энэ нь жижиг үрчлээг арилгах, арьсыг чангалж, нүүрний арьс хоргүйжүүлэх үйлчилгээтэй.
Та 1 халбага матча ногоон цайн нунтаг аваад 1 халбага ус, халбага зөгийн бал нэмнэ. Бүх найрлагыг нь холиод нүүр болон хүзүүндээ жигд түрхээрэй. Үүнийг 20 минут байлгаад бүлээн усаар угаана. Долоо хоногт өөрийн боломж завандаа тааруулан хэрэглээрэй.
Нүүрний иог хийж занших Нүүрэнд массаж хийх нь нүүрний цусны эргэлт сайжран, булчингууд ажиллагаанд орж арьс суларч унжихаас сэргийлдэг. Бид нас ахих тусам дэлхийн таталцлын хуулийн дагуу арьс доош унжин сулардаг байна. Тиймээс бүсгүй та өөртөө зориулан нүүрэндээ иллэг массаж заавал хийж заншаарай. Өөртөө тохирсон нүүрний иог, массажийг сонгон хийгээрэй. Иллэг хийхээсээ өмнө нүүрээ сайтар цэвэрлэн нүүр болон гараа тосолсон байх шаардлагатай. Ингэх нь иллэгийг илүү үр дүнтэй, тухтай байх болно.
Нарны тос заавал түрхэнэ Нарны тосны хамгийн гол ач тус нь арьсыг UVA болон UVB туяанаас хамгаалж, арьс эрт хөгшрөх, арьсны хорт хавдар үүсэхээс хамгаалж байдагт оршдог. Гэсэн хэдий ч, дан ганц нарны тос хэрэглэснээр нарны хэт ягаан туяанаас бүрэн хамгаалж чадахгүй. Хурц нартай өдөр, наран шарлагын газар, хөдөө, голын эрэг дээр байх бол нарны халхавч, малгай зэргээр нарнаас давхар хамгаалж байх хэрэгтэй.Тийм ч учраас япон эмэгтэйчүүд болж өгвөл наранд явахаас зайлсхийдэг. Нарны ягаан туяа нь бидний арьсыг гэмтээж, хөгшрөлтийн явцыг хурдасгаж, үрчлээ, толбо үүсгэдэг гэж дээр дурьдсан. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар харанхуй өдөр ч гэсэн хэт ягаан туяаны 80% нь үүлээр дамждаг гэсэн байна. Тиймээс та өвөл зун, бүрхэг, нартай эсэхийг үл харгалзан заавал нарны тос түрхэж байгаарай.
Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close