fbpx
Зөв хоололтЭрүүл мэнд

БЭЛЭН ГОЙМОНГИЙН ХОР УРШИГ

Хямд  үнэтэйгээс гадна хурдан хугацаанд болгож идэх бэлэн гоймонгийн хэрэглээ жил ирэх тусам улам ихээр өсөн нэмэгдэж байгаа билээ. Саяхан гарсан судалгаагаар бэлэн гоймон нь зүрх судасны болон саа өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Түүнчлэн гол төлөв эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд илүү сөргөөр нөлөөлдөг байна.
Судалгаагаар бэлэн гоймон нь уг бүтээгдэхүүнийг 7 хоногт 2 болон түүнээс олон удаа иддэг хүмүүсийн зүрх судас, бөөр болон бодисын солилцооны системүүдэд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Учир нь бэлэн гоймонгийн сав нь хүний дааврыг устгадаг бодисыг агуулдаг аж. Тиймээс ч энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй бөгөөд бэлэн гоймонгийн найрлагад ч гэсэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг химийн консервант болон маш их хэмжээний ханасан тос агуулагддаг байна.
Бэлэн гоймон идсэний дараа хоол боловсруулах үйл ажиллагаа хэрхэн явагддаг, биед ямар сөрөг нөлөө гардаг талаар жижиг камерын тусламжтайгаар судалсан байна. Энэхүү туршилтыг хийхээс өмнө, тухайн хүний ходоодонд бичил камерыг суулгасан байна.
Ходоодонд хэрхэн нөлөөлөх вэ? Бэлэн гоймон идсэний дараа бидний ходоодонд задрал явагдаж, ердөө 2 цагийн дараагаас эхлэн хоол боловсруулах эрхтний хэвийн ажиллагаа алдагдаж, ачаалал өгч эхэлдэг байна. Бидний өдөр тутамдаа идэж байгаа ихэнх хүнс тэр дороо задарч, удалгүй ходоодонд шингэн, үлдэгдэл хэсэг нь ялгадас болон гадагшилдаг бол, гоймонгийн биед шингэх, задрах үйл ажиллагаа маш удаан явагддагийг олж мэдсэн байна. Ходоодонд удаан байна гэдэг нь, түүнээс шим тэжээл авахгүй, харин ч эсрэгээрээ ходоодыг өмхийрүүлэн, биеийг тэр чигт нь хордуулдаг гэсэн үг юм.
Бэлэн гоймонд агуулагддаг “Tertiary-Butyl HydroQuinone” /TBHQ/ хэмээх химийн өндөр найрлага бүхий эл бодис нь нефть үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн бөгөөд хямд, хадгалах хугацаа ихтэй, түргэн хоол болон даршилсан хүнсэнд нэмэлтээр ашиглагддаг байна. Зөвхөн хоол хүнс гэлтгүй, гоо сайхны бүтээгдэхүүнийг түргэн муутгахгүйн тулд нэмэлтээр ашигладаг аж. Тиймээс бэлэн гоймон идэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.Биед нөлөөлөх нь Дээр дурдсан бодис нь хүнсний хэмжээ, бүтээгдэхүүний найрлагаас хамааран харилцан адилгүй хэмжээгээр агуулагддаг. Хамгийн ихдээ 0.1-0.5 мг байх ёстой. Түүнчлэн бидний байнга шахуу зажилдаг гаатай, жимстэй бохинуудад энэхүү бодис хамгийн ихээр агуулагддаг байна. Тэгвэл өдөр тутам буюу удаан хугацаагаар бэлэн гоймонг идвэл, бидний биед хэрхэн нөлөөлөх бол? Ганц удаа идэхэд бие ийм хэмжээгээр муудаж байхад, өдөр тутам идвэл бидний санаж байснаас ч дор үр дүнг үзүүлэх аюултай.

Эх сурвалж: Zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close