fbpx
Эрүүл мэнд

ТӨВД отчийн судас, цус цэвэрлэх жор

Төвдийн оточ нарын үздэгээр дурын өвчнийг эмчлэхийн тулд эхлээд бодисын солилцооноос цус, тунгалгийг цэвэрлэх хэрэгтэй гэнэ. Энэ нь өвчтөнг хурдан эдгээгээд зогсохгүй, төрөл бүрийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг. Эрт үед анагаах ухааны “Хөх биндэрьяа” сударт эмчилгээний ургамлын чухал үүрэг, шинж чанарыг тодорхой тусгасан байдаг. Ургамлыг хэрхэн зөв ашиглах талаар лам нар нарийн бичиж тэмдэглэн хойч үедээ өгдөг үлдээдэг байж.Ингээд цус, цусны судас цэвэрлэх хамгийн хүртээмжтэй бөгөөд үр дүнтэй 3 үр аргыг болгож байна. Бүтээгдэхүүн бүрд сөрөг нөлөө байдаг гэдгийг санаарай! Хэрэв та жирэмсэн, эсвэл ходоод гэдэсний өвчтэй бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
Их шүүдэргэнэ цэцгийн хандИх шүүдэргэнэ цэцгийн ханд биеийн тунгалгийн тогтолцоог хэвийн үйл ажиллагаа оруулж илүүдэл эмгэгээс цэвэрлэн байна. Ургамлыг жижиглэж шүүсийг нь шахна. Бэлдмэлийг бэлдэхдээ 70 мл архинд 10 дусал шүүс хийж хөргөгчид хадгална. Өглөөний цайны өмнө 1, өдрийн хоолны өмнө 2, оройн хоолны өмнө 3 дуслаар ууж эхлэх бөгөөд өдөр бүр дуслын хэмжээг нэг нэгээр нэмнэ. Тэгээд оройн хоолны өмнө уух дусал 15 болох үед буцаад өдрийн уух хэмжээ бүрээ нэг нэг дуслаар бууруулна. Ийм маягаар 25 хоногийн дараа эмчилгээ дуусаж таны тунгалаг цэвэршинэ.
Цагаан гааны ундаа Цагаан гааны өвөрмөц чанар нь бие эрхтнээс бараг бүр хорыг (химийн, хоол хүнсний, цацрагийн) гадагшлуулдаг. Өдөр бүр цагаан гааны ундаа уух нь өөрийн биеийн байдлыг эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, жин хасагдах, арьс, үсний өнгийг сэргээнэ.10–20 гр шинэхэн цагаан гаа эсвэл 1 цайны халбага цагаан гааны нунтаг дээр нэг аяга буцалсан ус хийнэ. 10 минут байлгаж байгаад, амт оруулах зорилгоор халбага зөгийн бал эсвэл нимбэг хийж болно. Өглөө юм идэхээс 30 минутын өмнө талыг уугаад үлдсэн хэсгийг нь өдрийн турш бага багаар ууна.
Сармисны ханд Сармисаар эмчлэгдэхгүй зүйл бараг байхгүй. Түүний ариутгах, нян устгах шидийг хүн бүр мэднэ. Сармис мөн богино хугацаанд биеийн дархлааг сайжруул, бодисын солилцоог идэвхжүүлж, шимэгч амьтдыг устгадаг. Төвдийн анагаах ухаанд цус, цусны судас цэвэрлэх аргыг бичсэн байна.40 г жижиглэсэн сармисыг шилэн саванд хийж 100 мл архи эсвэл спирт юүлнэ. Уусмалыг 10 хоног харанхуй, сэрүүн газар хадгална. Хоол идэхээс 30 минутын өмнө өдөрт 2-3 удаа 10 дуслыг ууна. Эмчилгээний хугацаа 10 хоногоос 1 сар хүртэл байна.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close