fbpx
Эрүүл мэнд

МЭНГЭ тань хэвийн эрүүл байх ёстой

Дунджаар хүний биед 30-40 мэнгэ байдаг. Азаар азын тоо ба мэнгэ хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй. Гэхдээ мэнгэ бол бидний анхаарах ёстой нэн чухал шинжийг агуулж байж болно. Өөрийгөө тогтмол шинжих нь өвчнийг цаг тухайд нь илрүүлж мэргэжлийн тусламж авах, ноцтой үр дагавраас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
1.Мэнгэний тэгш хэм
Тэгш хэм алдагдсан мэнгэ нь биед өвчний шалтгаан үүссэн дохио байж магадгүй юм. Ердийн мэнгэ нь тэгш хэмтэй байх ёстой бөгөөд энэ нь түүний хоёр тал ижил харагдах ёстой гэсэн үг юм. Мэнгэ нь хэмжээ, өнгө, хэлбэрээрээ бие биентэйгээ тохирч байх ёстой.
2.Мэнгэний хүрээ
Ердийн мэнгэ нь гөлгөр, нарийн тодорхой хүрээтэй байдаг.Харин хорт хавдрын илрэл болох тохиолдолд тогтмол, жигд бус хэлбэртэй мэнгийг олж харах болно. Ирмэг нь бүдгэрч, аажмаар ойр орчмын арьсанд ууссан байдаг.
3.Мэнгэний өнгө
Эрүүл мэнгэ нь нэг өнгө (ихэвчлэн бор) байх ёстой. Бие дээрх мэнгэ олон өнгө байх нь сэтгэл түгшээх шинж тэмдэг юм. Хэрэв мэнгэ нь хүрэн, хар, улаан, цагаан, цэнхэр өнгийн туяатай бол арьсны эмчтэй уулзах цаг болсон гэсэн үг.
4.Мэнгэний хэмжээ
Мэнгэний хэмжээд анхаарлаа хандуулах нь чухал: Хэрвээ мэнгэ нь 6 миллиметрээс илүү хэмжээтэй байвал анхаарах хэрэгтэй болно.
5.Мэнгэний өөрчлөлт
Цаг хугацаа өнгөрөх тусам таны мэнгэ хэрхэн өөрчлөгдөж байгааг анхаарч үзэх нь чухал юм. Хэрэв та өвдөлт, хавагнах, загатнах гэх мэт ямар нэгэн өөрчлөлт, шинэ шинж тэмдгийг анзаарсан бол эмчид очихоо битгий хойш тавиарай.
Эх сурвалж: Zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close