fbpx
Зөв хоололтЭрүүл мэнд

Өтгөн хаталтаас салах аргууд

Өтгөн хатахтай адил түгээмэл тохиолддог асуудлын эмчилгээнд америкчууд жилд 250 сая доллар зарцуулдаг. Энэ нь та хангалттай эслэг хэрэглэдэггүй, эсвэл хэт их шингэн алдсантай холбоотой.
Таныг өтгөн хаталтаас болж зовдоггүй гэж найдаж байгаа ч хэрэв өтгөн хатвал арга хэмжээ авах аргыг хэлж өгье.
1.Зөгийн бал, нимбэгтэй цай.Усанд зөгийн бал, нимбэг нэмж цай хий.Зөгийн бал нь тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд нимбэгийн улмаас үүссэн цайны исгэлэн байдлыг бууруулна. Нимбэг нь хоол боловсруулах тогтолцооны байгалийн өдөөгч бөгөөд бие махбодоос хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг.
2.Их хэмжээгээр ус уухЭрэгтэйчүүд өдөрт дор хаяж 3.7 литр шингэн, эмэгтэйчүүд 2.7 литр шингэн уух ёстой. Учир нь хатуу, хуурай хүнс хэрэглэх нь өтгөн хатах хамгийн түгээмэл шалтгаан бөгөөд хангалттай хэмжээний ус уух нь биеийг зохих ёсоор чийгшүүлж, өтгөний гадагшлуулах хялбар болгодог. Өтгөн хаталттай тэмцэхэд хамгийн сайн нь ус, жимсний шүүс юм. Лийр, алимны шүүс нь бага зэргийн байгалийн гаралтай шингэн нөхөгч тул сонгоход зүгээр.
Шээс хөөх үйлчилгээтэй тул кофеин агуулсан ундаа, сод агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.
3.Эслэг ихтэй хоол хүнс хэрэглэхЭслэг ихтэй хоол хүнс нь байгалийн гаралтай эмийн үүрэг гүйцэтгэдэг. Тэд таны өтгөнийг илүү их ус шингээхэд тусалдаг тул ялгарахад хялбар болгоно. Өтгөнийг чөлөөтэй гадагшлуулахын тулд та өдөр бүр хоол хүнсэндээ дор хаяж 20-35 грамм эслэг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Эслэгээр баялаг хүнсний эх үүсвэр нь брюссель байцаа, алим, инжир, хивэг тариа, хар шош, хулуу, наранцэцгийн үр болон самар юм.
4.Хар чавга идэхӨтгөн эслэгээр баялаг хар чавга нь өтгөн хаталт, өөх тосыг зөөлрүүлдэг сорбитол агуулдаг. 100 грамм хар чавганд 14.7 грамм сорбитол байдаг. Хэрэв та хар чавганы амтанд дургүй бол та нэг шил шүүсийг ууж болох юм хэдийгээр шүүс нь жимснээс бага эслэг агуулдаг боловч амтыг нь мэдэрч идэхээс зайлсхийх арга болно.
Хар чавга үр нөлөө үзүүлэхэд 1-2 цагийн хугацаа шаардагдана гэдгийг санаарай.
5. Сүү сүүн бүтээгдэхүүнээс зайлсхийхХэрэв таны өтгөн хатах хандлагатай бол сүүн бүтээгдэхүүнээс хол байхыг зөвлөж байна, гэхдээ тараг нь үүнд үл хамаарна.Тараг нь пробиотик агуулдаг тул хоол боловсруулах замд таатай нөлөө үзүүлдэг.
Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close