fbpx
Эрүүл мэнд

Аргалын УТААНЫ эмчилгээний ид шид

Харшлыг аргалын утаагаар утаж эмчлэх арга NHK телевизийн баримтат нэвтрүүлгийн дараа нэлээн их дэлгэрсэн. Учир нь юундаа байна? Тэрхүү нэвтрүүлгийн хувьд орчуулга нь зөв байсан. Гол нь хүмүүс буруу ойлгосон тал бий. Энэ нэвтрүүлэгт хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс хот суурин газрыг бодвол астма харшил бага байгааг л харуулсан.
Жирийн малчин айл гэхэд аргал хөрзөн оруулах, мал маллах, идээ ундаа бэлдэх хэрэглэх бүртээ гараа угааж ариутгаад байдаггүй биз дээ. Байгалийн хоруу чанар багатай хүнд ашигтай нян, бичил биетэн нь тэр хүмүүсийн амьсгал, хоол боловсруулах зам, арьс салстаар орж дархлааг нь ажиллуулаад байгаа хэрэг юм. Харин суурин газар ариун цэврийг хэт сахидаг, бохир зүйлд хүрэнгүүтээ угааж арилгадаг. Ингэхээр хүний биед орох бичил биетэн багасч дархлаа тогтолцоо гэдэг зүйл хийх ажилгүй болчихож байгаа учраас буруу ажиллаад байна гэсэн үг.
Хүн бол байгалийн бүтээгдэхүүн учраас байгалиас өөрт хэрэгтэй ашигтай хоруу чанар багатай шимэгч, мөөгөнцөр, нян зэрэг бичил биетийг авч дархлаа тогтолцоо нь тэнцвэржиж байдаг.
Энэ зүйлс хүний биед орсноор хүний дархлаа тогтолцоо тэдгээрийн эсрэг хариу урвал үзүүлж үйл ажиллагааны хувьд хэвийн ажиллана. Эргээд байгалиасаа холдохын хэрээр хүний биед нэвтрэн орж ирэх бактери багасдаг. Ингэснээр л дархлаа тогтолцоо гажуудаж ургамлын тоос, амьтан, шавьж, хоол хүнснийхээ эсрэг дархлааны урвал өрнүүлчихдэг хэрэг.
Гэхдээ хэдэн жилийн өмнө Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд аргал авч явжээ.Нөгөө Япон доктор дөрвөн жилийн дараа дахин ирээд танил эрдэмтэндээ “Танай монголчууд 3 жил хөдөө хэвтсэн үхрийн баасыг хөх аргал гэж нэрлэдэг гэнэ.Түүнээсээ олж өгөөч” гэж гуйжээ. Найз нь ч түүний хүсэлтийг дор нь биелүүлжээ.Нөгөө эрдэмтэн гурван жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад агаар дахь 300 гаруй микроб вирусийг устгадаг юм байна гэж дүгнэлт гаргажээ.
Уг нь харийн энэ эрдэмтнээс өмнө өвөг дээдэс маань аргалын нянг устгах чадварыг мэддэг байсан байна.Тиймдээ ч тэд махыг аргалын утаагаар утдаг байсан. Энэ уламжлал одоо ч хадгaлагдаж байгааг бид мэднэ. Бас өегдөж ядарсан мал, тамирдаж ядарсан хүмүүсийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж ууранд нь утдаг байжээ.
Ингэснээрээ гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байсан байна. Тэр байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай байжээ.

Эх сурвалж: Zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close