fbpx
News

Ихогоороо гоёх өдөр ХОТЫН ДАРГАД ирдэг л юм байна.

Эхнэр ажилтай.Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг гэргийтэй хүн ганцаараа л алхаж явна даа. Хөөрхөн санагдчихлаа, манай салбарынханд дулаахан зураг гэсэн зүүлттэй хотын дарга С.Амарсайханы наадмын нээлтийн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү алхаж буй патиар цахим ертөнцөд их ч хандалттай байсныг анзаараа л байлгүй.
Харин стадион дотор түүний үзэсгэлэнт гэргий С.Ичинхорлоо жинхэнэ үндсэн ажлаа хийн амьсгаа дээгүүр алхаж явсан.Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хэн боловч тэмдэглэлт баяр наадмуудаар хайртай хүмүүстэйгээ хамт баярлаж цэнгэх нь тун ховор.
Ажиглах нь ээ бусад төрийн түшээд хайртай гэргий, хөөрхөн үрсээрээ гоён наадаж явахад хотын дарга бүхий л үйл ажиллагаанд ганцаараа морилж харагддаг ч энэ бол нэг их дэвэргээд байх асуудал биш.
Гэргийнхээ ажлыг хүндэтгэдэг, хийж буй ажлаасаа аз жаргалыг мэдэрч байгааг нь тольдоод суух нь хотын даргын хүсэл ч байж болох. Юутай ч С.Амарсайхан даргад Ихогоороо гоён Хүй мандлын ногоон дэвжээнээ алхах боломж олдсоон, олдсон.
Хар л даа, тэд монголын мянга, мянган сайхан хосуудын үлгэр дууриалал биш гэж үү. Гэр бүл бүхэн бүтэн, хүүхэд бүр инээмсэглэж байг ээ.
Эх сурвалж: People сэтгүүлийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр Zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close