fbpx
NewsХувцас, загвар

Hollywood in Mongolia эргэн тойронд

Хануй Филм НҮТББ-аас санаачлан Холливуд Монголд олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэхүү наадмын төслийн удирдагчаар “Хануй Филм” ТББ-ын тэргүүн А.Баярцэцэг ажилласан юм.
Тэрээр Дэлхийн мисс-2016 тэмцээний шилдэг 11-т шалгарч, монголд урд хожид байгаагүй их амжилтыг үзүүлж байсан билээ.Олон улсын анхдугаар наадамд зөвхөн кино урлагийн хүрээнд гэхээсээ илүүтэйгээр мэргэжлийн бус, кино сонирхогчид, контент үйлдвэрлэгч, телевизийн уран бүтээлч зэрэг хүмүүс уг фестивальд оролцох боломж бүрдсэн гэдгээрээ давуу талтай гэдгийг тэрээр онцолж байсан билээ.
Уг арга хэмжээний үеэр IMAX-т Холливудаас хүрэлцэн ирсэн 16 уран бүтээлч зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө хувиргалт, дистрибьюшн, хууль эрх зүйн орчин, кино фестиваль зэрэг өөр өөрийн мэргэшсэн сэдвийн хүрээнд мэргэжлийн Мастер класс сургалтуудыг зохион байгуулсан юм.Тэгвэл энэ удаа тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан Нollywood in Mongolia улаан хивсний ёслолын онцлох агшнуудаас хүргэж байна.

Эх сурвалж: People сэтгүүлээс албан ёсны зөвшөөрөлтэйгээр Zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close