fbpx
Эрүүл мэнд

Эрүүл мэндийг ХЭЛЭЭР шинжихэд

Хүний хэл эрүүл мэндийн талаар ихийг өгүүлдэг. Хэлбэр, өнгө, хэмжээ, шингэнийг нь харж оношилдог анагаах ухааны арга ч гэж бий.
Хэлний байр байдлыг харж эрүүл мэндэд тань асуудал үүссэн, эсэхийг мэдэхэд туслах үүднээс дараах зургуудыг хүргэж байна.
Үүний тулд өглөө сэрмэгцээ амаа угаахаас өмнө, нарны туяанд харах хэрэгтэй.
Түүнчлэн сунгаж харахад, ундаа, тамхи, эм тариа болон зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхэд үзэмж нь өөрчлөгдөнө.Тиймээс оношилгоог зөв хийхийн тулд гаднын зүйлд хүргэлгүй дор хаяж нэг цаг байлгасны дараа шинжих нь зөв.

Хэлний өнгө

Улаан өнгө нь халдварт өвчин үрэвслий шинж.

Шар өнгө нь ходоод болон элэг асуудалтай байгааг илтгэнэ.

Нил ягаан уушиг болон зүрх судасны өвчлөл

Цэнхэр бөөрний өвчлөл

Цагаан шингэний дутагдал, мөөгөнцөрийн халдвар, ханиад

Хэлний өнгөрийн өнгө

Зузаан цагаан өнгөр хордлого, халдварт өвчин

Бор өнгөр уушигны асуудал

Шар өнгөр хоол боловсруулах систем асуудалтай

Саарал өнгөр ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл, ходоод болон 12 нугалаа гэдэсний шархлаа

Хэлний өнгөөс шалтгаалан өнгөр янз бүрийн өнгөтэй байж болно. Нимгэн цагаан өнгөрийг угаахад арилдаг учир санаа зовоох асуудал биш. Харин зузаарах тусам асуудал үүссэнийг илтгэнэ.
Гаднах үзэмжээр оношлох нь 100% оновчтой байдаггүйг санаарай. Жишээлбэл, хоолноос болж хэл шархлахад шарх руу нь нян орж хэсэг хугацаанд үрэвсүүлж болно. Ингэлээ гээд дотоод эрхтний үйл ажиллагаа хэвийн бус гэж ойлгож болохгүй.
Хэрэв таны хэлний өнгө санаа зовоохуйц байвал дур мэдэн эмчилгээ бүү хийгээрэй. Өвчнийг даамжруулах аюултай учир мэргэжлийн хүнд хандаж эцсийн дүгнэлт хийх нь зүйн.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close