fbpx
Гоо сайханЭрүүл мэнд

Үрчлээ багасгах НҮҮР өргөх дасгалууд

Нүүр өргөх дасгал нь мэс заслаас илүү давуу талтай. Мэс засал үнэтэй бөгөөд өвдөлт өгнө хожмын үр дүн нь баталгаатай биш байдаг. Таны засуулсан хэсгүүд толигоод бусад хэсэг нь унжаад нэг л үзэмжгүй царайтай болж ч магад. Харин нүүрний дасгал нь нүүрний бүтцийг бүхэлд нь чангаруулж нүүрээ өргөх боломж олгодог. Тэгэхээр өнөөдрөөс нүүрний дасгалаа хийж өөрийн гоо сайхандаа хөрөнгө оруулцгаая.
1.”Гайхамшигт” гөлгөр дух
Гараа алгаараа доош харуулж хурууны өндөгөөр зурагт заасны дагуу дороос дээш байрлалтай 20 удаа өргөж өгнө.Хийж сураад давтамжийг хүссэнээрээ нэмж болно.
2.”Инээд” хамрын доод хэсгийн үрчлээтэй тэмцэх
Инээмсэглээд хамрын доод хэсгийн хонхорхойг дээш өргөх байдлаар 10 удаа түлхэж өгнө. Ингэхдээ хурууны өндгөөр тэр хэсгийн булчингийн эсрэг үйлчлэлийг мэдрэх хэрэгтэй.3.”Шүгэлд” залуу, дүүрэн уруул
Өөрийгөө шүгэлдэх гэж байна гэж төсөөл. Уруулын булчингаа аль болох цорвойлгож чангална. Зураг дээрх байрлалд 5-10 секунд бариад буцааж хэвийн байдалд оруулаад доод тал нь 5 удаа хийнэ.4.”Сунгалт” уруулын захын булчинг чангалах, үрчлээг багасгах
Хуруугаа уруулын захад байрлуулаад, хоёр тийш аажмаар татна. Уруулын булчинг мэдрэх төдийд суллах байдлаар доод тал нь 5 удаа хийнэ.5.”Иллэг” нүдний ухархайн үрчлээтэй тэмцэх
Хуруугаа хамрын дээд хэсэгт байрлуулаад тойрог хөдөлгөөнөөр зурагт харуулснаар чих үрүү чиглэлтэй иллэг хийж өгнө. Доод тал нь 5 удаа хийгээрэй.6.”Хамар” хамрын угалзны үрчлээг арилгах
Шүдээ бага зэрэг зууж уруулаа шөвийлгөнө. Хуруугаар угалз хэсэг дээр дарж хоёр тийш бага зэрэг тэнийлгэж татна. 5-10 сек бариад буцааж амраана. 10 удаа хийгээрэй.7.Үрчлээ, хонхорхойгүй хацар
Гүн амьсгал аваад хацартаа хий оруулаад 3-5 секунд барина. Тэгээд хүчтэй үлээж гаргана. 5 доошгүй удаа хийгээрэй.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close