fbpx
News

Стивен Сигал хуримынхаа 10 жилийн ойг Монголд тэмдэглэв.

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал гэргий Б.Эрдэнэтуяатайгаа баяр наадмар хүрэлцэн ирж Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй мандлын ногоон дэнжнээ монголчуудтайгаа нааддаг уламжлал тогтоод даруй хэдэн жилийн нүүрийг үзэж буй.Өдгөө 67 настай Сигал “Би монгол хүн” хэмээн өөрийгөө зарлаж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хүндтэй зочин болж байсан удаатай. Харин энэ удаа тэд хуримынхаа 10-н жилийн ойг Монголд тэмдэглэн өнгөрүүлэхээр ирсэн гэнэ шүү.
Алдарт жүжигчин Стивен Сигал өмнө нь дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд түүний гэргийг Б.Эрдэнэтуяагийн хувьд 2001 оноос Сигалын туслахаар ажиллаж байгаад дотносож, 2009 оноос хамт амьдрах болсон гэдэг. Мэргэжлийн бүжигчин монгол гэргий нь түүнд 2010 онд Кунзана гэх долоо дахь хүүг нь төрүүлж өгсөн билээ.
Адал явдалт, тулаантай киноны дэлхийн шилдэг жүжигчдээр Брюс Ли, Арнольд Шварценеггер, Сильвестр Сталлоне, Брюс Уиллис, Стивен Сигал, Ван Дамм, Жет Ли нарыг зүй ёсоор нэрлэдэг. Сигалын хувьд кендогийн хар бүстэй, тулааны мастераас гадна буддын шашинтан, Ренбүүчи хүн билээ.

Эх сурвалж: People сэтгүүлийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр Zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close