fbpx
LifestyleNews

ЗАЛУУХАН ХАЛУУХАН ГАВЪЯАТ 10 ЖИЛИЙН ДАРАА ТЭТГЭВЭРТЭЭ ГАРНА.

Шавилхан биедээ баймааргүй цул авьяасын эзэн, хурдан шаламгай алхаатай энэ бүсгүй бол МУГЖ О.Анужин. Тэр магадгүй Ерөнхийлөгчөөс гавьяат цол тэмдгээ авч байсан хамгийн залуу монгол “бахархал”-уудын нэг нь байх. Тэрбээр энэ жил 24 настай ч Монголын сонгодог урлагийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан бүжигчин.
Гавьяат жүжигчин О.Анужин анх Хөгжим бүжгийн коллежид суралцан 13 наснаасаа урлагт хөл тавьсан гэдэг. Түүний урлагт хөл тавьсан түүх тун сонин. 10 настайдаа ангийнхаа охины ээж МУГЖ Наранхандын балетын тоглолтыг үзээд л тэр балетчин болохоор сэтгэл шулуудсан гэсэн шүү. Ингээд л бүжгээр “өвчилж” өглөөнөөс орой болтол сургууль дээрээ давтлага хийнэ нэрийдлээр өнгөрүүлдэг байж.Үр дүн нь сургуулиа төгсөнгүүтээ 2012 онд Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд энэ театрт ажиллаж эхэлжээ. Залуухан гавьяат 21 насандаа БНСУ-д болсон “Korea international ballet competition” Олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртэж байв. Уг уралдаанд дэлхийн 20 орны 150 бүжигчид оролцдог нэр хүндтэй уралдаан. Харин өнгөрсөн жил амжилтаа ахиулж тус олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн.Энэ бол түүний асгаруулсан хөлс, гаргасан амжилтын ердөө л нэг хэсэг нь билээ. Балетыг залуу насны урлаг гэлцдэг. Тиймээс залуу байхдаа л хөдөлмөрлөж, дүр бүтээж, амжина гэсэн үг. Тэрбээр 9- дэх жилдээ УДБЭТ-т ажиллаж байгаа бөгөөд 11 жилийн тэтгэвэртээ гарна.

Эх сурвалж: People сэтгүүл-ээс албан ёсны зөвшөөрөлтэйгээр zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close