fbpx
Lifestyle

Бөөнөөр нь худалдаж авахад ХЭМНЭЛТ өгөх бүтээгдэхүүнүүд

Бөөнөөр худалдаж авах нь бараг үргэлж хямд тусдаг, ялгаа нь нэг ширхгээр авахад жаахан хэдэн төгрөгийн зөрүүтэй санагдаж байж болох юм, Гэхдээ та  хурдан дуусдаг,  олон дахин дэлгүүр орох шаардлага үүсгэдэг бүтээгдэхүүнийг мэдэж зардал, цаг хугацаа хэмнэх нь чухал эдгээр бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

1.Ариун цэврийн цаас

Өдөр тутамдаа бид бие засч ариун цэврийн цаасыг хайр гамгүй хэрэглэдэг билээ.

2.Угаалгын нунтаг, угаалгын шингэн

Угаалгын нунтаг нэг авсан байхад хангалттай удаан хэрэглэж олон ч угаалга үйлдэх болно. Тэр бүрд та их хэмжээгээр авсандаа харамсахгүй.

3.Баттерей

Энгийн мэт боловч цахилгаан тасрах, тв удирдлага, хүүхдийн тоглоом, гар чийдэн гээд цагаа тулахаар хэрэгтэй байдаг тул дор хаяж 10 ширхэг баттерей гэрт байхад гэмгүй

4.Будаа

Будаа бол хүнсний хэрэгцээнд хамгийн их хэрэглэгддэг бөгөөд амархан дуусдаг, ямар ч хүнсгүй болсон үед удаан хадгалагдаж өл залгуулах бүтээгдэхүүн билээ. Дор хаяж 5 кг авах хэрэгтэй.

5.Лаа

Байгалийн гамшиг, хээр хөдөө явах, эрчим хүч тасалдах зэрэгт гэрэл гэгээ хайрлах ганц зүйл бол лаа юм. 10 ширхэг лаа гэрт байхад гэмгүй.

6.Кофе

Бид кофег өдөр тутамдаа их хэрэглэдэг болжээ. Цөөн граммаар авахад мөнгөнд үрэлгэн, тогтмол хэрэглэгддэг тул амархан дуусдаг. Тиймээс аль болох их граммтайг авах нь чухал.

7.Хүүхдийн живх

Хэрэв та нялх хүүхэдтэй бол аль болох олныг авах нь зөв гэдгийг хэдийнээ мэдэх билээ.

8.Гурил

Гурил нь будаатай адил хүний хамгийн хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн. Гурилтай байхад хэсэгтээ л ажрахгүй шүү. 90-ээд онд гурил будаа л аминд орсон шүү дээ.

9.Шингэн саван, шампунь

Шингэн саван амархан дуусаад байдгийг та анзаарсан биз. Үсний шампунь ч бас томхон хэмжээтэйг авахад их зүгээр байдаг. Оо сойзыг ч гэсэн хэдийг аваад тавих хэрэгтэй.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close