fbpx
LifestyleЭрүүл мэнд

Ухаалаг утасны донтолтоос ХҮҮХДЭЭ хамгаалах дүрэм

Хүүхдүүд гар утсанд донтож, хамааралтай болох явдал аймшигтай цар тахлын хэмжээнд хүрчээ. Хүүхдүүд нойроо алддаг, учир нь гар утас нь байнга шахуу дуугарч мэдээ ирдэгээс болоод шөнөөр олон удаа байн байн сэрдэг байна.

Тэд нийгмийн сүлжээнээс ч хамааралтай болж, улмаар шөнө нь гар утсаа унтраадаггүй учир тайван унтаж чаддаггүй аж. Бага ангийн хүүхдүүд ч нойр алдаж, тиймээс маргааш нь хичээл дээрээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй байна.

Сонирхуулахад террорист халдлагад өртсөн хүмүүсийн стресс 5.8 байдаг бол ухаалаг утсаа алдсан хүмүүс тэднээс дутахааргүй буюу 5.7 онооны стресст ордог нь батлагджээ.
Эрдэмтдийн санааг хамгийн ихээр зовоож буй нэг хариулт бол өсвөр үеийн хүүхдүүдээс судалгаа авахад “Ухаалаг утасгүйгээр амьдарч чадахгүй” хэмээн хариулт өгсөн явдал гэнэ. Өсвөр үеийн хүүхдүүд, залуучууд ихэнхи цагаа ухаалаг утсаа ашиглахад зориулдаг нь сурлагын түвшинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй сэтгэл мэдрэлийн эмгэг үүсгэж байгаад мэргэжилтнүүд түгшиж эхэлсэн байна.

Гар утсыг тоглоомны нэг хэсэг болгох, хичээл хийлгэх зорилгоор л ашиглах
Тоглоомоор тоглох, найзуудтайгаа айл гэр болж тоглох, ном унших зэрэг бусад хөгжилтэй тоглоомд нь саад болгохгүй хэмжээнд гар утсыг хэрэглүүлэх нь чухал. Гар утсыг тоглоомны нэг хэсэг болгож ашиглах, дуу шүлэг сурахдаа хэрэглэх хэмжээнд ашиглаарай.
Гар утас бариулаад ганцааранг нь битгий орхиорой
Гар утсанд хүүхдийг татах зүйл хэтэрхий их байдаг. Хүүхдийг ердөө уйдаадаггүй. Тиймээс хүүхэд амархан донтдог. Гар утас үзэж байх үед нь ч гэсэн анхаарч харилцан ярилцаж, үзэж байгаа юмных нь талаар асууж яриа өдөх нь хүүхэд хэт улайрч, донтуулахаас сэргийлдэг ач холбогдолтой.

Хүүхдийн гар хүрэх газар тавихгүй, орхихгүй байх. Кодлох
Нэг мэдэхэд гар утас авчихсан, үзчихсэн сууж байсан шүү дээ гээд хэзээ аваад, юу үзэж суусныг нь мэдээгүй суух эцэг эхчүүд цөөнгүй байдаг. Тэгвэл та ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд утсаа хүүхдийн гар хүрэх газарт битгий орхиж бай. Мөн дураараа ашиглахаас нь сэргийлж, утсаа кодлох, кодоо ойр ойрхон сольж байгаарай.

Өөрөө утсаа ашиглахдаа, хүүхэддээ тайлбарлаж байх
Хүүхдээ боль гэсэн хэрнээ өөрөө гар утас оролдоод байвал хүүхдэд сайн үлгэр дуурайлал болохгүй нь лавтай. Гэсэн хэдий ч бидэнд гар утас ашиглах шаардлага үргэлж гарч байдаг. Энэ үедээ “Аавтай нь утсаар ярья”, “Ажлаа шалгая”, “Мэдээ уншъя” гэх зэргээр хүүхэддээ хэлж, хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан гэдгээ мэдэгдэж байгаарай.

Тодорхой нөхцөлд, тогтсон хугацаанд
Гар утсанд улайраад, хичээл номоо хийхгүй байдал үүсгэхгүйн тулд, хичээлээ хийгээд дууссан үед, гэрээ цэвэрлэхэд тусалсан үед гэх тодорхой нөхцөлд, 15 мин, 30 мин гэх мэт тогтсон хугацаанд үзүүлж байгаарай.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close