fbpx
Зөв хоололтЭрүүл мэнд

Элгэнд тустай МОНГОЛ ЭЭЗГИЙ

Ээзгий нь сүүнд байдаг бүхий л уураг, тос, сахар, эрдэс бодис, аминдэм зэрэг хүний бие махбодод чухал хэрэгтэй бодисоор баялаг байдаг.
Энэ нь үл орлогдох шүвтэн хүчлийг их хэмжээгээр агуулсан байдаг тул уургийн дутагдлыг нөхөх, элэгний үйл ажиллагааг сайжруулах, сувилал эмчилгээний чанараар бусад төрлийн цагаан идээнээс онцлог ялгаатай юм.
Хүний амьдралын чухал хэрэгцээт амин хүчил метионины хольц ээзгийд байдаг. Тэдгээр нь элэгний өвчтэй хүнд тустайгаас гадна судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Ээзгийд байгаа кальц нь бие махбодоос ялгарах шингэний гаралтыг идэвхжүүлэх тул зүрх бөөрний өвчтэй, бие нь хавагнасан хүмүүст сайн нөлөө үзүүлдэг.
Кальц натрийн давс нь булчин, мэдрэлийн эрхтэн зүрхний ажиллагаанд, фосфорын давс нь уураг тархины ажиллагаанд зайлшгүй тустай. Энэ бүхэн нь ээзгийний найрлагад байдаг юм. Ээзгий нь шингэцтэй, шимттэйгээс гадна түүний тослогт А. Д. Е. К аминдэмүүд байдаг.
Ер нь хэт таргалсан, элэгний өвчтэй, цусны даралт ихтэй, судас хатууралтай, зүрхний булчингийн шигдээстэй хүмүүст тослог бус ээзгий тохиромжтой.
Давслаг ээзгийг зүрх бөөрний өвчтэй, бие нь хавантсан хүмүүс хэрэглэж болохгүй. Хүчтэй исгэлэн ээзгийг ходоодны хүчил багадсан хүн, амтлаг ээзгийг шижин өвчтэй ба таргалсан хүмүүст хэрэглэж болохгүй.
Бага насны хүүхэд жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүдэд ээзгий бүр ч ашигтай. Учир нь хүүхдийн ясны хэвийн хөгжлийг бүрдэхэд нөлөөлөх кальцын давс байдаг.

Сүрьеэтэй болон цус багадаж тамирдсан хүмүүст нэн тохиромжтой.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close