fbpx
Эрүүл мэнд

Шар тос заавал хэрэглэж заншаарай

Шар тосыг Монгол ардын эмнэлэгт идээний охь манлай гэж нотолсон байдаг бөгөөд бие махбодийн эсийн солилцоонд идэвхтэй оролцдогийн хувьд
Шар тосыг хайлуулж уухад хүний тамир тэнхээ богино хугацаанд сэлбэгдэж, бөөрний архаг хууч өвчин, ууц нуруугаар шархиран өвдөх зэрэгт түрхэж хэрэглэдэг.
биологийн нэн үнэт чанартай юм.

Сударт “үнээний шар тос шим тэжээл илүү сайтай, өвчин бүхнийг засахад тохиромжтой, ялангуяа хийгээр хөллөсөн өвчинд тустай, хайнаг, ямааны шар тос тэгш сэрүүн чанартай тул хийн халууныг арилгах чанартай. Сарлаг, хонины сүүнийх хийг дарж, илчийг үүсгэх увдистай”
хэмээсэн буй.


Мөн “шар тосыг бусад зүйлтэй зохистой найруулбал оюун ухааныг сэргээж, сэтгэл уужруулж, нас сүүдрийг уртасган, нүдний харааны, өнгийг засаж, хөгширснийг залуу, дууг яруу тод болгох ба хүсэгчийг хүүхэдтэй болгох, уушги, чихний өвчин, мэс, галын шарх зэрэг олон зүйлд тустай” гэж айлджээ.
Шар тосыг байнга идвэл зүрхний тамирыг амарлингуй болгон, уушгины хатингарыг арилгаж, үс гэзгийг шимжүүлээд, царайнд өнгө нэмэгдүүлж, нүдэнд гэрэл бадруулан, хүйтэнд өлчир, халуунд амны цангаа даах болгоод насан хутгийг уртасгаж чадна.


Хэрвээ шар тосыг 30-аас дээш жил хадгалсан шар тосыг арьсны гадуур түрхэж хэрэглэхэд аливаа яр гүвдрүүг эдгээх онцгой чадалтай эм болдог.
Хөлдөж бэртсэн, цас бороонд даарсан, цас мөстэй усанд унаж чөмөг хөрсөн хүнд шар тосыг архи лугаа уулгавал, түргэн тус болж чадна.


Хүйсэн дээр бөөгнөрч базалж өвдөх буюу хий хатгалгаар өвдөгсдөд хуурсан будааны хальсыг шар тостой хольж, тогоонд халаасхийн жин тавибаас үтэр түргэн эдгэрнэ хэмээн эртний ном сударт дурдсан байдаг. Шар тосыг хайлж ядарсан малд хоолны халбагаар өдөрт хоёр гурван удаа өгнө.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close