fbpx
Эрүүл мэнд

Ханиад томууны эсрэг АНЬСНЫ ЭМЧИЛГЭЭ

Аньс жимсгэнэд төрөл бүрийн амин хүчлүүд байдаг. Тухайлбал: нимбэг, алим, хурган чих, чихэрлэгийн хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, ликонин, вакинин, идейнхлорид, зеаксатин зэрэг гликозидууд каротин, сахар, глюкоз, фруктоз, С, РР, В1 амин дэмүүд, кали, кальци, марганц төмөр, идээлэх бодис, иод, фосфор, магни зэрэг эрдсүүд агуулагддаг.

Аньсыг цусны даралт ихдэх үед алирсын навчтай хамт буцалгаж хандлаад л 50 мл-ээр өдөрт 3 удаа уух, эсвэл түүний навчны хандыг зөгийн балтай хольж доорх хэмжээгээр ууж хэрэглэнэ.
Ханиад хүрэх, цэр ховхрохгүй үед аньсыг дангаар нь юм уу навчийг нь буцалгаад халуунаар нь өдөрт 3 удаа 100 мл-ээр 2-3 өдөр уухад дээрх өвчин эдгэрнэ. Ханиадтай үед хөх дэгдтэй аньс, дэгд 2:1 харьцаагаар хольж буцалгаад хэрэглэвэл эдгэрэлтийг түргэсгэнэ.

Бөөр үрэвсэх үед аньсыг алирс, тэхийн шээг, хонин зээргэнэ зэргийг адил хэмжээгээр хольж хандлаад 30-45 хоног өдөрт 3 удаа тухай бүрт 150 г усанд хийж буцалгаж хэрэглэнэ.
Хий хавагнах хөл гарын үеэр өвдөх зэрэгт аньс түүний навчийг 100 мл-аар усанд хоолны 1 халбагыг хийж буцалгаад өдөрт 3 удаа хэрэглэнэ.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close