fbpx
Зөв хоололтЭрүүл мэнд

Эмэгтэйчүүдийн бодисын солилцоог ХУРДАСГАХ ХҮНС

Эмэгтэй хүн бодисын солилцоогоо идэвхтэй байлгахын тулд хоол хүнсэндээ олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй бөгөөд өөрт хэрэгцээтэй зөв хоол хүнсийг  сонгох нь тэдний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг.Ингээд эмэгтэй хүний бодисын солилцоонд эерэг үр дүнтэй хүнсийг танилцуулъя.

1.Нимбэгтэй ус уух

Нимбэгтэй ус нь хоол боловсруулах үйл явцад маш чухал үүрэгтэй тул хөгшрөх тусам бидний ходоодны хүчил багасдаг. Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь ходоодны хүчил бага эсвэл огт агуулагдаагүй нөхцөл болох нь тогтоогджээ. Мөн жингээ хасахаар шийдсэн үед хамгийн эхний сонголтод нимбэгтэй ус багтдаг байна. Учир нь нэг бүтэн нимбэг нь ердөө л 12ккал агуулдаг төдийгүй тогтмол хэрэглэснээр элгийг хоргүйжүүлж хорт бодисыг биеэс гаргахад тусалдаг байна.За тэгээд манай бүсгүйчүүд энэ домог жимсний өөр олон олон ач тусыг мэдэж байгаа биз ээ.

2.Бөөрөлзгөнийн навчны цай сарын тэмдгийн өвдөлтийг намжаана

Энэхүү цай нь эмэгтэй хүний биед шаардлагатай витамин, эрдэс бодисоор их байдаг тул эмэгтэй хүний эрүүл мэндэд тустай ундаа юм. Энэ нь төмөр, кальци, кали, B, A, C, E витамин агуулдаг. Бөөрөлзгөнийн навчны ханд нь өвдөлт намдаах өвөрмөц шинжтэй төдийгүй их хэмжээний витамин, эрдэс бодис агуулдаг тул гормоныг тэнцвэржүүлж, сарын тэмдэг ирэх үедээ уг цайг уухад умайн ханыг тайвшруулсаар сарын тэмдгийн өвдөлтийг багасгадаг байна. Та уг цайг бэлтгэхдээ бөөрөлзгөнө жимс нэмж болно.

3.Шар манжингийн нунтаг нь цэвэршилтийг хойшлуулна

Шар манжинг хортой, эрүүл мэндэд муу гэсэн ойлголт монголчуудын дунд тархаад удаж буй. Тэгвэл энэхүү ногоо Европын орнууд одоо ч хэрэглэдэг хэвээр байна.

Шар манжин нь броккли, цагаан цэцэгт байцаа, кайл байцаа, бөөрөнхий байцааны овгийнх бөгөөд эртний Перу улс хоол хүнс болон эмчилгээний журмаар хэрэглэдэг байсан түүхтэй. Шар манжингийн хамгийн шимтэй хэсэг нь газар дор ургадаг үндэс хэсэг нь юм. Үүнийг хатаан нунтаглаж хоол хүнсэндээ хэрэглэнэ. Шар манжингийн нунтаг нь нүүрээр халуу төөнөх, сэтгэл зүйн таагүй шинж тэмдэг илрэх, стрессээс үүдэлтэй нойргүйдэл зэрэг цэвэршилтийн үед явагдах шинж тэмдгүүдийг намжаадаг нь батлагдсан байна. Тиймээс үүнийг гормон тэнцвэржүүлэгч гэж нэрлэх тохиолд ч байдаг. Та шар манжингийн нунтгийг бүх төрлийн смүти, овьёосны нэвс, бялуу нарийн боов гэх мэт ямар ч төрлийн хоолонд хэрэглэж болно.

4.Броккли идэж үрчлээгээ арилга

Броккли нь  С, D амин дэмээр баялаг төдийгүй витамин В1, В2, В6, В12 зэрэг олон төрлийн амин дэм агуулдаг эслэг ихтэй ногоо юм. Мөн хүний биед коллаген үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой ногоо юм.Коллаген нь арьсны уян хатан чанарыг тэтгэж, эсийн шинэчлэлтийг дэмжиж, хуучин арьсыг шинээр төлжихөд тусалдгаас гадна А аминдэмээр баялаг юм. Мөн Д аминдэмийг нөхөж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

5.Турмерик хэрэглэн мөөгөнцрөөс ангижиръя

Турмерик нь магни, цайр, кали, кальци, иод, марганец,төмөр, манган, зэс, кальци, фосфор, хром, кали, селен, цайр, уураг зэрэг эрдсээр баялаг бөгөөд хамгийн сайн судлагдсан эмийн ургамал юм.

Түрмерик нь хүчтэй антиоксидант ба үрэвслийн эсрэг өндөр идэвхт үйлдэл үзүүлнэ. Тиймээс мөөгөнцрийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чадна гэж судалгаагаар тогтоосон байна.

Түүнчлэн, үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэлтэй харьцуулахад ходоод гэдэсний замын салст бүрхүүлийг гэмтээж улайлт, шархлаа үүсгэдэггүй. Турмерик нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг учир гэдэсний цочролтой хавсарсан үений үрэвсэл, гуурсан хоолойн багтраа болон бусад үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд тохиромжтой.

6.Кийнва (Quinoa) будаа үс уналтаас сэргийлнэ

Кийнва нь самрын гэмээр зөөлөн амттай. Хоолонд хэрэглэхэд маш түргэн болцтой, ердөө 15 минутад л бүрэн болдог. Бүрэн болсон үедээ хөвсгөр зөөлөн, гэхдээ бага зэрэг зажлууртай болдог. Хоолонд бол цагаан будаа, гоймон, төмсийг орлуулан хэрэглэхэд нэн тохиромжтой гэж үздэг. Бүх 9 төрлийн амин хүчил болон лизин (lysine) агуулдаг ба өөр ямар ч төрлийн үр тариа үүн шиг амин хүчлийг хангалттай хэмжээгээр агуулдаггүй байна. Мөн В-ийн төрлийн амин дэм, Е амин дэм, кальци агуулахаас гадна манган, магни, фосфор, төмөр зэрэг эрдэс агуулдаг байна.Уургийн өндөр агууламж нь үсний уутанцарын бат бэх чанарыг хадгалж, тэжээл өгч хуйхыг тэжээж, чийгшүүлж, эрүүл өнгөлөг сайхан байлгадаг байна.

7.Омега 3-аар баялаг хүнс нь зүрхний өвчлөлийг бууруулна

Туна, салмон, сардин, хулд загас зэрэг омега3-р маш баялаг тул тогтмол хүнсэндээ хэрэглэж заншвал зүрх судасны өвчлөлөөс өөрийгөө хамгаалж чадна. Мөн омега 3-ын тосны хүчил нь эмэгтэйчүүдийн бэлгийн даавар, ой санамж, даралт ихсэх гэх мэт өвчнүүдэд эерэг нөлөөтэй.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close